Ангилал:

Алдартан, Нийгэм, Пөөх!

Саудын араб, пакистан, ирак эмэгтэйчүүдийн........ эрх чөлөө?

2015-01-28 14:50 7257 6




Заа эхлээд саудын арабын зарим хууль дүрмээс танилцуулья:
1. Эмэгтэй хүн хүчиндүүлээд цагдаад мэдэгдвэл тухайн явдлыг гэрчлэх 4 гэрчийн мэдүүлэг шаарддаг гэнэ. Хэрэвзээ 4 гэрч байхгүй бол хохирогч эмэгтэйг “завхай” хэмээн тооцож “эр нөхрөөсөө” өөр хүнтэй унтаж хэвтсэн, нөхөргүй эмэгтэй бол “гэрлээгүй байж эр хүнтэй хавьтсан” хэмээн тооцож шийтгэдэг байна. Шийтгэл янз бүр: ташуурдуулах, хэдэн хоног шоронд ёс зүйн номын дуу сонсох гээд. Гадаад эмэгтэйчүүдэд бас үйлчилдэг хууль гэнэ шүү.
2. Саяхныг хүртэл ганц бие гадаад эмэгтэйг хилээр оруулдаггүй байлаа. Эс бол хамт яваа эрэгтэйгийн овог нь ганц бие эмэгтэйн овогоос өөр байвал мөн оруулдаггүй байлаа.
3. Таны зочид буудлын өрөөнд цагдаа гэнэтийн шалгалт хийх эрхтэй бөгөөд шалгалтын үед та гэрлэлтийн баталгаагүй бөгөөд эсрэг хүйсний хүнтэй хамт байгаа бол та 2-ыг баривчлах эрхтэй. “Садар самуун дэлгэрүүлсэн” ялын дагуу. Жишээ нь: хэдэн жилийн өмнө английн жуулчин бүсгүй найз залуутайгаа зочид буудалд байж байхад гаднаас арабууд орж эрэгтэйг нь зодоод эмэгтэйг нь нэг араб хүчиндсэн хэрэг гарсан байна. Цагдаа ирж бүсгүйг баривчлан “садар самууны” хэргээр ялласан байна.
4. Нутгийн эмэгтэй хүнтэй зөвшөөрөлгүй ярих байтугай ширтэх хориотой. Тэсгэл алдаад араб хүүхэнтэй ярьсан бол тухайн хүүхэн таныг цагдаад өгөх эрхтэй. Цагдаад таныг хэд сайн ташуурдаж өгөөд суллана.
5. Хамаагүй барилга байшины зураг авч болохгүй. Улсын аюулгүйн байдалтай холбоотой байшин обьект-ийн зураг байвал таныг тагнуулын хэргээр баривчлана.

6. Хүний өмч, эд зүйлсийг оролдохоос цээрлэ. Хулгай хийх гэж байна гэж ойлговол хачин юм болно шүү. Саяхан хүртэл хулгайч нарын гарыг цавчдаг байлаа.
7. Олон нийтийн газар үнсэлцэж тэврэлцэж болохгүй. Тийм байдалтай харагдвал: торгууль эс бол шорон. Гадаад хүн ялгаагүй.

8. Гудамжинд хог хаялаа: 200 долларын торгууль (гэснээс, үүнийг дэмжиж байна)
9. Мини юбк-тай, нуруу нүцгэн өмсгөлтэй гудамжинд гараад таны байдал аль нэг цагдаа эс бол араб нөхөрт таалагдахгүй бол мөн торгууль төлнө.
10. саудын араб нь эмэгтэй хүн авто тээврийн хэрэгсэл жолоодохыг хуулиар хорьсон дэлхийн цорын ганц улс.

11. Лалын шашинтай улс орнуудад жилд 20000 орчим эмэгтэйг “овог, гэр бүлийн нэр сүр гутаасан” хэргээр хамаатан садангууд нь алдаг гэнэ.
12. 16 настай нэгэн турк охин үе тэнгийн банди нартай найзласны төлөө аав өвөө хоёр нь амьдаар нь булж алсан байна.
13. 2008 онд Сомали-д 13 настай охиныг 3 эрэгтэй хүчиндсэн байна. Охины гэр бүлийнх нь “овгийн нэр хүнд” гутаалаа хэмээн охиныг хүзүү хүртэл нь булаад 20 минут том чулуугаар толгой руу нь нүдсэн байна. “Үхчихлээ” хэмээн охиныг ухаад гаргатал охин амьд байсанд буцаж булаад үргэлжлүүлэн чулуудсан байна.
14. пакистан-ны дхарки мужид нэгэн эмэгтэйн, түүний нялх хүүхэд ба төрөх дөхсөн хүүхдийн цогцос олдсон байна. Жирэмсэн эмэгтэйг хамаатнууд нь “бутач хүүхэд тээлээ” хэмээн хамар, чих, уруулыг нь хэрчээд амьдаар нь сүхээр цавчин алсан нь тогтоогдсон байна. Хамгийн аймаар нь үүнд ямар ч хамаагүй том хүүхдийг нь ба төрөх гээд толгой нь цухуйсан хүүхдийг нь алаад эхийнх нь дээр шидсэн байв.
15. 2010 онд пакистан мангар пацаан өөрийнхээ эгч ба түүний найз нэгэн залууг буудаж алсан байна. Яалаа гэж? хэмээн асуухад: “ тэр 2 унтаж хэвтсэн байж магадгүй гэж бодоод” гэж хариулсан байх юм.
16. 2008 онд пакистан-д 3 залуу бүсгүй “нөхөр сүүдрээ бид өөрсдөө сонгоно” гээд хэлчихсэн чинь хамаатнууд нь нийлж баахан зодоод, амьдаар нь нүхэнд шидэж дээрээс нь “чулуудаад” булсан байна. Энэ явдлыг харсан настай 2 эмэгтэй эсэргүүцэж алааныг зогсоох гэтэл тэр 2-ыг мөн адил зодож алаад хамт булсан болно. Энэ явдлыг парламентийн нэгэн гишүүн эр ийнхүү тайлбарлав: “энэ бол манай ард түмний олон мянган жил мөрдөн ирсэн сайхан уламжлал юмаа, би энэ уламжлалыг үхэн үхтлээ хамгаалах болно”.



17. Лалын шашинтангууд “хүчинг” хууль зүйн шийтгэл хэлбэрээр ашигладаг ажгуу. Жишээ нь: Нөгөө л пакистан-д 2002 онд 11 настай хүү 30 настай эмэгтэйтэй хамт гадуур хамт явсны шийтгэл болгож “ардын шүүх” 11 настай хүүгийн 18 настай эгчийг “бүлэглэн хүчиндэх” шийтгэл оногдуулжээ. Эргүү дүүгээсээ болж эгч нь албан ёсоор хүчиндүүлж шийтгүүлдэг хачирхалтай л нийгэм байна.
18. Эмэгтэй хүнийг лалынх нь “нэр хүнд гутаасан” хэргийн улмаас нүүр царайг нь хүчлээр түлэх нь энгийн үзэгдэл билээ. “Нэр хүнд гутаана” гэдгийг янз янзаар ойлгож болно. Жишээ: эмэгтэйг эргүүлэх санаатай эр “хамт кино үзье” гэхэд бүсгүй “үгүй” гээд хариулсан бол нэр хүндийг нь гутаасанд тооцож хүчлээр цацах эрх нээгдэх аму.





19. Мөнөөх л пакистан-д 20 настай бүсгүй “талийсан нөхрийнхээ төрсөн ахтай нь суухгүй” гэсний төлөө бүсгүйгийн төрсөн эрэгтэй дүү нь эгчийгээ ШҮҮХИЙН ТАНХИМД буудаж алсан байна.
20. 1999 онд нөгөө л пакистан-д мэдрэлийн согоготой 16 настай охиныг арай дээгүүр зиндааны хөгшин эр хүчиндсэн байна л даа. Охины ах нь цагдаад мэдэгдэл гаргатал “ардын шүүх” өндөр зиндаантны нэр хүнд ба охины гэр бүлийн нэр хүндийг хамгаалах үүднээс ............... охиныг буудаж алах ял оноож охиныг тэр дор нь гадаа чирч гаргаад буудсан байвал яахуу?
21. Туркүүд харин ч г хүмүүнлэг лалын шашинтангууд гэнэ: 17 настай охин ангийнхаа залууд дурласныг сонссон ахан дүүс нь “гэр бүлийнхээ нэр хүндийг гутаасан чам муу үхэж байвал таарна, чи өөрийгээ алчихаач, новшоо” гэх утгатай мессеж охинд өдөр болгон 20-30 ш илгээснээс улбаалж охин 3 удаа амиа хорлох гэж оролдон бүтэлгүйтэж сүүлдээ эмэгтэйчүүдийг хамгаалах байранд нуугдан нэг амар тайван болсон гэнэ.
22. 2007 онд иракийн шоронд хоригдох бүсгүй ахдаа “намайг харгалзагч хүчиндчихлээ, би жирэмсэн болсон байна, одоо яах вэ?” гэсэн захиа бичсэнд ах нь эргэлтээр очихдоо жирэмсэн дүүгээ буудан алж “нэр хүндийг” нь хамгаалсан байна. ДНК-ийн шалгалтаар төрөөгүй хүүхдийн эцэг нь үнэнгээсээ өндөр цолтой цагдаа-харгалзагч болох нь тогтоогдож лалынхны хуулиар мань цагдаа буудуулсан бүсгүйн гэр бүлд мөнгө төлж асуудлаас салсан байна.



« Өмнөх сэдэв

Олон улсын нислэгүүдийн хоол

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [103.23.51.1]: 2015-03-13 03:49
Сайн байна уу, Ymar t1 huulitai ymbe
0    0
Зочин [59.153.113.27]: 2016-01-02 20:13
аймаар юм аа, эрчүүдэд нь зүрх сэтгэл гэж байна уу. мань мэт бол нэг цаг ч амьд явахгүй юм байна. 4 найз залуутай байсан, эцэггүй хүүхэд гаргасан, нүцгэн шалдан явах дуртай гээд л. манай ах нар намайг өмөөрөөд будаа болгоно, хүүхдийгмаань өсгөнө, хэхэ би ч Монгол бүсгүй болж төрснөөрөө энэ дэлхийн хамгийн хамгийн азтай нь шүү.
0    0
шудрага бичээч [183.177.98.242]: 2016-05-27 01:36
исламын шиит гэх буруу урсгал байх тиймээс яг бодит исламын сунни урсгал огт өөр судлаад үзээрэй
0    1
Зочин [112.72.11.123]: 2016-10-21 01:44
YUND N GAIHUULDAG AMITAN BE.CHI CH ESTOI AMIDAARAA BULUULJ CHULUUGAAR NUULGUULEH BUZAR BNA.HOID NASANDAA LALIIN PAKISTAND TURUUREI.BI CHAMAIG CHULUUGAAR NUULGENEE.
0    0
Зочин [112.72.11.120]: 2016-11-27 15:37
Энэ исламын шашинтнууд бүгд ийм юм биш биздээ
1    0
Зочин [202.126.91.95]: 2017-04-02 23:22
Mongol bvsguichvvd ch az jargaltai yuma. Vrgelj hair hvndedgel dund amidarj bn shd
1    0
Зочин [150.129.140.212]: 2017-05-09 12:57
hahaha iim amidral gj yu bh weee deeee bid nar ch aztai uls shuuu muu bas dawarsan gj helj bolno muu erchuudiigee doosh n hiigeed l
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Танилцацгаа: Lindsey Lohan

Манай зэвсэгт хүчин, хэдхээн зураг 2

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд

Заа нөгөө гайхал чинь шалдан шүхрээр нисээд эхэлсэн шүү

24 минут 03 секунд амьсгаагаа дарах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд