Ангилал:

Дайн

саудын арабуудыг Путин сандаргав

2015-10-17 17:02 5786 13
саудын арабын нөгөө шейх мейх-ийн өв залгамжлагч залуу (хажуугаар нь батлан хамгаалахын сайд гэж байгаа) өнгөрсөн 7 хоногт ОХУ-ын Сочи хотод ерөнхийлөгч Путинтэй уулзаж Ойрхи Дорнодын хямралын талаар ярилцсан байдаг. Чухам эцгээсээ ямар мэдэгдэл дамжуулсан нь мэдэгдэхгүй байгаа боловч Путиний хариу тэднийг бэмбэгнүүлсэн нь өнөөдөр тодорхой болов.

саудын арабууд Ойрхи Дорнод болон Хойд Африкт эзэн суух горьдлоготой америкчуудын "кабин-ий бор, бэлэн бор" болоод 30 жилийн нүүр үзэж байна. Тэд эрхэм зорилгодоо хүрхэд хэд хэдэн саад байгаа учраас л америкийн хөнжилд шургасан болохыг ойлгох нь зүйтэй.
1. Муаммар Каддафи: Нэгдүгээрт нефть-тэй, хоёрдугаарт арабуудын дунд нэр хүндтэй. Америкийн гараар алаад улсыг нь хүйс тэмтэрсэн
2. Саддам Хуссейн: нэгдүгээрт нефть-тэй, хоёрдугаарт арабуудын дунд нэр хүндтэй. Америкийн гараар алаад улсыг нь хүйс тэмтэрсэн
3. Египт: Суэцийн хоолойг эзэмдэхгүй бол Ойрхи Дорнодыг эзэмдэсний ашиг гарахгүй. Үүнд америкуудын гараар цуст хувьсгал зохиосон боловч египтчүүл дуусчихсан усан тэнэг биш тул эсэргүүцэл үзүүлэн завхарлыг зогсоосон.
4. Иран: нефть газ арвинтай, тэр хавьдаа нэр хүнд өндөр. 40 жилийн турш америкийн гараар Иран-ыг хүйс тэмтрэх гэж оролдовч ер бүтэхгүй байгаад саудууд гомдонгуй байгаа.
5. Сири: нефть газ багатай ч Иран-д их дотно үндэстэн. Амархаааан сүйтгэчихнэ гэж бодоод ISIS-ийн хэдийг туутал ОХУ дундуур нь орж шавар хаасанд саудууд америкийн хамт ихэд бухимдаж байгаа.

Ерөнхий байдлыг таниулах үүднээс бичив.

Заа, даавуу нөмөрсөн араб залуу гэртээ харьмагцаа яасан бэ? гэхлээр:
1. ISIS, ан Нусра мэтийн тэжээвэр амьтаддаа яаравчлан Stinger онгоц сөнөөх зөөврийн комплекс (ПЗРК) тараав. Тэр нь өчигдөр Сирийн дайны талбарт хүрсэн байна.
2. Йемен-д эзэлсэн нутаг дэвсгэр руу онгоц болон пуужин сөнөөгч Patriot системүүдээ яаравчлан илгээв.

Бодоод байхнаа Путин дээр араб залуу ямар саналтай ирсэн нь тодорхой: "Сири, Иран, Ирак-д тусалдагаа боль. Бидний төлөвлөгөөнд бүү шавар болоод бай. Үүнийг зөвшөөрвөөс нефть-ийн үнийг бид өсгөж болох юм" гэж.

Путин-ий хариу ч тодорхой: "Заа, дүү хүү....айн уун гээд сонсож бай: та нарын амбасын үеийн "нефть-ийн үнээр тоглон улс төрийн шим хураадаг" технологи хуучирсан. Бид шинэ үеийн санхүүгийн системээ байгуулаад суурилуулчихсан байгаа, БРИКС. Элдэв балиар террорист бүлэглэл төрүүлэн бойжуулдагаа боль. Та нар өөрсдөө л тэжээсэн амьтандаа бариулна шүү. Тэр Йемен земен-д дайн дажингаар тоглоод байдгаа зогсоо. Оволзоод байвал Йемен-ий агаарт хэнийг ч нисгэхгүй болгож орхино шүү" гэж.







« Өмнөх сэдэв

Америкийн "онц" зэрэглэлийн эмсийн хүрээлэн

Дараагийн сэдэв »

Тагнуулын албаны дарга Куб улсад сэм айлчилжээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [27.123.214.114]: 2015-10-17 21:28
өө за за үнэн баавар мэдээлэл байна таалагддаг шүү амжилт
5    0
Зочин [208.54.32.184]: 2015-10-18 00:02
hajuud ni bsan yum shig bichjee lol
4    0
Зочин [122.201.21.222]: 2015-10-18 08:53
Баавар2
0    0
Зочин [150.129.142.85]: 2015-10-18 13:52
Энэ Баавар гуай Путины зөвлөх хийдэг байхаа
1    1
Зочин [27.123.214.115]: 2015-10-18 14:02
Хэхэ. Даавуу нөмөрсөн нэг нөхөр мөрөн дээрээсээ Оросын хэдэн онгоцыг түүчих юм байна. Афганд бас хэдэн сахалтай нөхөд stingers гэгчээр нь Оросын хэдэн онгоцыг түүчихсэн юм л даа баавар минь
2    1
Зочин [202.131.233.174]: 2015-10-18 14:20
Stingerch aimaar l daa orsuud anhaaraltai baisan deer apgand ih unsan gesen oros mi-8
0    0
er [103.10.23.52]: 2015-10-18 14:44
mi 24 su 27 35 ruu aka gaar shursheed bna lee isis ovoo dorvitoihon yum heregtei baisiin bolj bolj . baavar agaa goliin olood unen helchihej
0    0
Баавар хүү [217.162.178.233]: 2015-10-18 18:52
Baavar agaa orosod bolj muu hymral ajilguidel ard tumnii setgel zuin talaar yruusuu ym bichehgui ymaa. putiniig l burhan bolgoj shuteed bicheed bh ym
0    0
Зочин [103.26.194.62]: 2015-10-19 22:58
urjdar irhuu orchood irlee. nileen heden humuustei yarihad manaid amerik novshnuudas bolj krisis bolj bgaa gehdee ene bol yuch bish,bid enenees hecuug davaad garsan geed hugshin zaluu bugd helj bnlee. putindee bas mash sain bnlee. ta nar irhuu ulan ude orson bol yum humn ymar hyamd arvin bgaag harsan l blgudee. ymcrh l bsn nadaa lav mongoloos hamaagui deer sanagdsan. hajuudn mongol hyamraad inflyats bolood baas sheesteigee xolildciin bishuu? Buh yumn denduu unetei. tegsen mortloo tsalin baga. ediin zasgiin xorig taviulcan ornoos doloon dor amidarj bnshdee. tenger zayatnuud min
2    0
Baavar [124.158.94.35]: 2015-10-20 09:08
Чухам аа чухам, Оросд 1990-2005 оны хооронд барзгар байсан нь үнэн, согтуу ельцин хэдэн олигархуудтайгаа нийлэн орос улсыг шалны алчуур болгосон нь үнэн. Гэтэл хүчтэй үндэстэн гэдэг чинь үтэр түргэн сэхэх чадвартай юм байна л даа. Дээрх комментлагчийн бичиж байгаа үнэн: наад захын Эрхүү, Улаан Үд л гэхэд УБ-тай харьцуулшгүй цэвэрхэн, дэг журамтай билээ. Заа, Москва, Ленинградыг ярих ч гүй. Өөр ертөнц, Парис, Берлинээс цэвэрхэн замбараатай билээ. Орос орныг мяаалаад байгаа хэд яг үнэндээ эрээнд 2 удаа очиж "юм үзэж, нүд тайлсан" жаалууд болох нь тодорхой. Дээр нэг бичсэн байгаа: "Монгол орон газар нутгаараа америкаас том" гэх ойлголттой монгол пацанууд Швед улсад цохиж байсан. Газрын зураг гаргаад "энийг хардаа, том биш байгаа биз" гээд үзүүлээд байхад ойлгохгүй "наад чинь худлаа зураг" хэмээн ойлгож өгөхгүй ярваатаад байсан тухай. Монголчууд бид яах аргагүй харанхуй тэмбүүлэг феодалын ертөнц ругаа унаж байгаагийн яруу тод жишээ энэ юм.
2    1
Зочин [122.254.125.248]: 2015-10-20 15:20
orchuulga haga hahahaha
0    0
хаы [103.23.51.4]: 2015-10-20 20:01
За энэ ч харин тааруухан мэдээ байна. Гэхдээ айлтгүй, ах нар үүнийг аль хэдийнээ тооцсон л байгаа.
0    0
Зочин [202.21.106.126]: 2015-11-24 15:50
маш зөв дүгнэж
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Долларийг яаж хийдэг вэ

Сири улс өнөөдөр

Сонгуулийн өмнө.......... сонгуулийн дараа

Эгдүүтэй юм

Япон сийлбэрчний уран бүтээл



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд