Ангилал:

Алдартан, Түүх

Шал өөр түвшний улс төрч байжээ

2018-06-22 19:49 1313 11
Хэдийгээр улаан фундаменталист экстремист фанатик мормоон ба улаан империалист паразит байсан боловч жоорж буш нь юмыг зөв өнцөгөөс ширтэж 10-20 жилийн цаадахыг хардаг мундаг улс төрч байсныг түүний 1992 оны ярилцлага харуулж байна.

Энэ часхийсэн ярилцлагын үед америкт байдал ямар байсныг тайлбарлах нь ярилцлагын гүн утга учрыг ойлгоход тус дэм болно. Маш сонирхолтой!
* 1992 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар буш нь клинтонд нам тавиулсны дараахан болсон ярилцлага юм.
* Жилийн өмнө СССР дэлбэ үсэрч эдийн засгийн маш хүнд хэцүү үеийг туулж байсан үе юм.
* Буш СССР-ийг батирчихаад Оросыг тэжээвэр нохойгоо болгох гэж байхад ерөнхийлөгчийн сонгуулиар бут нэргүүлсний дараахан болсон ярилцлага юм.
* Ярилцлагыг нөхөр Сара МакКлендон гэх буш-ийн дотны танил сурвалжлагч авсан ба буш нь өөрөө сонгуульд ялагдсанаас их ууртай үед нь авсан тул илэн далангүй, цүл пал ярилцлага болж.

Ярилцлага авсан Сара МакКледон сурвалжлагч.


Заа, ярилцлага руугаа орьё:
Энэхүү ярилцлагын эхний хэсэгт буш маань гэр бүл, залуу нас, тагнуулын үйл ажиллагааныхаа алдаа онооны тухай ярьж байхад сурвалжлагч асуужээ:
- Ноён ерөнхийлөгч өө, та "Украиныг алдсанаар Оросууд маш ихийг хожсон" гэж хэллээ. Гэтэл үндэсний аюулгүйн байдлын зөвлөх, ноён бжезинский хэлэхдээн......
- Та нөгөө бжезинскийг хэлээд байна уу? Больж үз, хөдөөний хөөсөн мантуу жимми (Жимми картер ерөнхийлөгчийг хэлж байгаа юм. Бжезинский түүний аюулгүй байдлын зөвлөх байсан юм) чинь улс төрийн асуудал дээр алимыг үхрийн бааснаас ялгаж чаддаггүй л байхгүй юу.... тийм болхоор л бжезинский мэтийн ярваа алиалагчидыг сонсдог байсийн. Би сайн дураараа CIA-ийн захиралын албан тушаалаас татгалзсан нь тийм л учиртай юм шүү дээ: дараа нь миний нэр энэ заваан алиалагчидтай ямар ч холбоогүй байхын тулд. Тийм ээ, бжезинский пацаан бичиж байсаан "Орос украингүйгээр хэзээ ч агуу гүрэн болохгүй" гэж. Тэр үед (гэдэг нь 1970-аад оныг ярьж байгаа юм) энэ үг нь үнэнд дөхөж л байсан байх. Гэтэл СССР 90 онд нурсан. Яг үнэндээ СССР-ийн задрал миний хамгийн том ялагдал байсийн м шдээ. Уг геополитикийн гамшигийн цар хүрээг бяд одоохондоо ухаарахгүй л байх шиг байна.......
- Юууу гэсэн үг вээээ? Та байсан бүхийл хүч тэнхээгээ гаргаж СССР-ийг Ялан Дийлсэн биз дээээ?
- Тиймээ, гаргасаан....... гэхдээ Ялалтын төлөө хүчээ гаргаснаас биш дийлдэж ялагдахын төлөө биш! СССР нь АНУ-ын хувьд их том үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэд олон жилийн өмнө цэрэг зэвсэгийн хүчээр биднийг дийлэх чадваргүй болсон байдагч бидэнд том цохилт өгөх чадвартай хэвээрээ л байв. Тиймээс л бяд түүнээс зэрлэг баавгай эсвэл чоно мэт эмээдэг байв. Тиймээс л бяд гэртээ тамир тэнхээ, бие гальбиртаа анхаарал тавьж байнгын бэлэн байдалд гозоодог байв. Гэтэл яааав?.... СССР гэх дайсангүй болход америкчуул бид аюул сэрэмж гэх ухагдахууныг тас мартачихдаг юм даа.... манай хүмүүс тансагарч баярхаад л.... энэ бол бядны ялагдалын эхний шинж тэмдэг гэж ойлго. Одоогийн энэ байдал бол улс төрийн маш том эрсдэл үүсгэнэ. Ухаан нь би СССР-ийг том, өлөн, ядруу амьтан хэвээр үлдээхийн төлөө чадах бүхнээ хийсэн. Би түүнийг зөвхөн миний гараас хооллохыг дасгаж байсан юм, би түүнийг зөвхөн миний илэлт энхрийлэлд дасгаж байсан юм. Манай сангийн яам хов хоосон байхад би өөөөөрийн хувийн мөнгөнөөс хүмүүнлэгийн тусламж Орос руу явуулдаг байлаааашт (Буш гэр бүл нь үе залгамжилсан баячуул юм)....



- Байзаарай,.... оросуудад илгээгээд байдаг хүнсний тусламжийг та......
- Бүгд миний хувийн мөнгөөр санхүүжсэн. Оросуудад мөнгө хэрэгтэй байхад би чадах ядахаараа тусалсан. Тэдэнд хоол хүнс хэрэгтэй болход би тэднийг хооллосон. Надад итгэж надтай хамт энэ үйлд мөнгөө зарцуулсан хүмүүс бий, гэхдээ бид улсын мөнгөнөөс ширхэг цент ч үрээгүй юм шүү (1990 онд СССР-т ирэх америк тусламжийн тахианы гуяыг "ножки буша" гэж нэрлэдэг байсан нь үнэн)
- Би ердөөсөө ойлгохоо болив. Та яах гэж ингэсэн юм бэ?
- Яагаад гэвэл: "Ядарч явхад тусалсан найз бол үүрд мөнхийн жинхэнэ найз болдог юм"! Та болсон явдлыг сайн ойлгохгүй байх шиг байна. ОРОС ЯЛАГДААГҮЙ ЮМ, ХАРИН Ч Г УЛАМ ХҮЧТЭЙ БОЛОХ ГОЛЬДРОЛДОО ОРСОН ЮМ. Оросыг бидний хамсаатан, найз, анд, хам болгох ёстой байсан байхгүй юу........ тийм учраас л би тэр олон оросуудыг үнэгүй хооллосон байхгүй юу. Гэтэл намайг сонгуулиар ялсан эргүүнүүд "хулгайлах, дээрэмдэх" тухай л яриад байдаг. Оросууд үүнийг мартахгүй шүү, хэзээ нэгэн цагт тооцоо нэхнэ шүү.
- Та яагаад "Орос улам хүчтэй болсон" гэдэгт итгээд байгаа юм бэ? Оросын ялагдалд бид бүгд гэрч болсийм биш үү?
- Орос буюу СССР нь матрёшк лугаа бие биенээсээ хамааралтай систем байсан юм. Биднийг тэдэнтэй дайсагнаж байхад тэдний хөлөнд агуу том дөнгө гагнаастай байв. СССР задархад уг дөнгө алга болсон. Дөнгөгүй Орос нь өнөөгийн энэ хүнд хэцүү үеийг амархан давна, давчихаад өст дайснуудаа эргүүлэн санана. Тэр үед би Оросын найз байхыг хүсч байсан юм. Ямар дөнгөтэй байсныг мэдмээр байна уу? Маш амархан, тоон статистик хархад л хангалттай. СССР-ийн төсвийн бүх ашиг хонжоо урсан алга болдог 2 ширхэг ёроолгүй нүх: хөдөө аж ахуй ба нийгмийн тусламж....
- Дэлгэрүүлэхгүй юу?
- СССР-ийн хөдөө аж ахуйн дотаци (нөхөн олговор, тэтгэлэг) авдаг гол нутаг Украин байлаа. Украин явлаа - дотацид мөнгө үрдэг ёроолгүй нүх хаагдлаа. Нийгмийн туслалцаа хүртдэг нутгууд Төв Аази ба Кавказ. Энэ хэдэн улсаа тэжээхээ болилоо - энэ мөнгө Оросдоо үлдлээ. СССР-ийн төсөвт мөнгө оруулдаг нь Орос л байсийм шүү дээ. Оросууд кавказ, төв азийн улсуудаа тэжээх хэрэггүй болчихлоо штээ. Төсөв нь олон жилийн турш дандаа хасах заадаг байсан чинь саяхнаас нэмэх заадаг боллоо штээ. Тэд тэгээд сэхэл авангуутаа хулгайлж дээрэмдүүлж байсан дайснуудаа санана. Гэтэл манай эдийн засаг "амь наана там цаана" байдаг. Бид нооль ашигтай ажиллаж байна (Энд буш маань жоохон нэрэлхэчих шиг болсон. АНУ-ын өнөөгийн триллион долларын өр шир нь аль 1970 оноос эхэлсэн юм шүү дээ)
Миний өрсөлдөгч Клинтон "эдийн засгийг сэргээх арга хэмжээ авна" гэлээ. Энэ нь өр зээл нэмж тавина гэсэн үг. Гэтэл манай эдийн засаг нэмж зээл тавих боломжгүй түвшиндээ оччихсон байгааг хэн ч ухаарахгүй юм.... Би америкийг хэцүүдэх үед түшээд авах найз нөхрийг үнэгүй тахиан гуяар бий болгож байхад энэ эргүү өлөн цөөвөр чоно гиен-ууд үргээгээд байх юм.
Оросыг сурган дасгаад өөрийн тэжээвэр нохой болгож чадсан бол ч...........

« Өмнөх сэдэв

Анхны текно группүүдийн нэг, 1982 он............. /видео/

Дараагийн сэдэв »

Нойрмог 1970-аад оны СССР




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [64.119.18.244]: 2018-06-22 21:20
одоо оросуудыг юуч зогсоож чадахаас өнгөрсөн ..одоо
америк мэтийн новшнууд атаархаж хийрхэх суухаас өөр юуч хийж чадахгүй болж дээ
9    2
хөдөө сумаас [66.181.160.27]: 2018-06-22 23:02
Том буш сонгогдсон бол орос өдийд түүхий эдийн бааз скалад болсон байхнээ эсвэл Израл шиг хүчтэй нохой нь болсон байх талтай юу?
8    0
Зочин [203.91.118.254]: 2018-06-23 06:05
hooh
0    0
Баавар [124.158.94.35]: 2018-06-23 13:24
Маш зөв хэлж байна, Хөдөөний Залуу маань,
Түүхийн эдийн бааз склад исраил мааркийн улс байх байж. Мөн түүнээс гадна арми цэргээрээ англосаксууд еврейчуулын эрх ашгийн дайн дажинд хоёр төгрөгний төлөө алалцдаг улс байх байж. Бичээд сууж байтал Монгол маань нүдэнд буудгийм даа. Еээ хөөрхий гэж.
6    1
Зочин [202.21.106.103]: 2018-06-23 18:54
Энэ малааас олигтой үг ч гарахаа больллооо. Одоо ХХ ын хэрэггүй чалчаа коммийг устгахыг санал болгож байна.
2    0
Баавар [124.158.94.35]: 2018-06-23 19:26
Дэмжив, устгав.
0    0
Анхаа [117.111.28.167]: 2018-06-23 19:27
Цаг хугацаа Орос, хятад 2-ын талд бгаа шүү. Харин ч трамп гайгүй аятайхан2 юмнууд хийгээд бн.
3    1
Зочин [66.181.161.72]: 2018-06-24 23:41
Бушийн хэлсэн ээр байсан бол Орос дахиад до троо 2, 3 хуваагдчихсан .Эдийн засаг нь нурчихсан,олигархууд нь тус тусын мужаа хувьдаа авчихсан ,одоогийн монгол маягийн элдэвээр тоглуулдаг улс болчихсон байх биз.
Юуны чинь израйл,холоо хэвт.
Буш сонгуулиар ялагдсан нь Орост давуу байдлыг авчирсан.
Наад Буш чинь жинэхэнэ зэвуун сэр сэм шуу.
Осама Бен Ладенг тэжээж байгаад ар нуруунд нь балиус буулгаа биз дээ.Оросыг тийм л болгох байсан..
0    0
Баавар [124.158.94.35]: 2018-06-25 08:41
Биш ээ хам аа, чухамдаа л исраил шиг улс болгох санаатай байж. Америкийн хэлсэн болгоныг биелүүлдэг, ам руу нь орчих гээд л өмнө нь хэвтэн хүлээгээстэй амьтан болгож чадах байж. Одоо бодоод байхнаа. Маш зэвүүн ухаантай бодлого (ОХУ-д ямар ч ашиггүй) явуулж байсан нь үнэн л байгаа биз дээ. Энэ бодлогыг "сайн, зөв" гээгүйштээ. Зөвхөн ланжгар зэвүүн ухаантай паразит байжээ гэдгийг хүлээн зөвшөөрсөн байх нь л дээ. Оросыг харин ч г олон хуваах биш, элдэв -стан, гүрж, армян дебилүүдтэй нь үлдээж дорой хэвээр үлдээх санаатай байсан гэж байна шт цаадах чинь. Исраил тупакуудыг хар: Мөнгө санхүү ихтэй, дайчин, зэвүүн бодлоготой, америкийн эрх ашгийн жадны үзүүрт мөнх нисээстэй....... тэгсэн мөртлөө палестин арабуудын самуунд мөнх хутгалдаастай..... исраилчууд жоохон пээдийх гэнгүүт америк ноён нь арабуудыг ганц онгичоод л исраилийн хандыг дардаг зуршилтай болоод удаж байна. Гэтэл Хөх Тэнгэрийн авралаар ашгүй ярваа дебил клинтон, бжезинский мааркийн амьтад Оросыг улаан цагаан дээрэмдсэнд нөгөөдүүл нь цочирдон сэнхэрхгүй юу.... "Энэ чинь юу болоод байнаа? Манай агуу эзэн америк яагаад бядныгаа ингэж муухай доош хийн дээрэлхэнэ вэ?" гээд америк контрольоос гарч эхэлсэн байна.
2    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Пролетариссимус эротикус 5

Герман эмнэлгийн хоол унд

Лут аваар болжээ

WADA-гийн боссыг медалиар шагнажээ

Дэлхий нийтээрээ ухаан суугаад байна уу даа?



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд