Ангилал:

Хоолны ертөнц

Шинэ жилийн ширээ чимэх хонины шарсан гуя

2014-12-23 18:18 12327 0
Шинэ жилийн ширээндээ хонины шарсан гуяыг энэ жороор шарвал шүүслэг, амттай аманд ороод хайлаад баахан хүнээс магтаал хүртэх нь байна шүү

Орц: Хонины гуя 1 ширхэг /Аль болох жижигхэн, тарган байвал гуя амттай болно/ өөхнөөс айх хэрэггүй авчихаж болно. 3 хоолны халбага дарсны уксус эсвэл жимсний венегар, 2 толгой сармис, давс, хар улаан перц, 2 ширхэг бадьян, 1 хоолны халбага амтат чинжүүний нунтаг

Махаа сайтар угааж цэвэрлэнэ.

Цэвэрлэсэн махаа 1 литр усанд 1 хоолны халбага виноний уксус байхаар бодож найруулсан усанд 6-8 цаг байлгаж амраана. Виноны уксус гээд байгаа чинь энэ шүү дээ

Цаг маань болонгуут махаа гаргаж гаднах хальсийг нь авна. Өөхөнд дургуй бол өөхнөөс нь ч бас авж болно. Арилгасан сармисаа дагууд нь 2 хэсэг болгоод бэлдэнэ

Сармисаа бэлэн болонгуут махаа хутганы үзүүрээр сармис орохоор нүх хатгаж гарган. Нүх уруугаа Хар улаан перц давсаа хийгээд араас нь сармисаа мах уруугаа зоож өгнө. Зоож дуусаад махаа эргэн тойронд нь нунтаг амтлагчаараа амтална. Гадуур нь улаан лоолийг шахаж гаргасан шүүсээр нь түрхэж өгж бас болно

Амталж бэлдсэн махаа тугалган цаасаар 2 оос илүүгүй ороож өгнө. Аль болох битүү байхаар ороогоорой. Махаа ороохдоо 2 ширхэг бадьяны үрээ хиййхээ мартав. Ороосон махаа ахиад 2 цаг сэрүүн газар тавьж амраана

2 цаг болсоны дараа махаа урьдчилж 200С хүртэл халаасан зуухандаа хийнэ. Махаа хийхдээ өөхтэй хэсгийг нь дээр нь гаргаарай. Хийнгүүтээ галыг нь 180С болгож багасгаад 2 цаг шарна. 2 Цаг шарсаны дараа тугалган цаасааа дээрээс нь задалж доор тунасан шөл тоосоор нь тослоод зуухаа 200С хүртэл халааж гадна хэсгийг нь алтан шаргал болтол нь шараарай. Ойролцоогоор 20 минут болно.

Ингээд салахын аргагүй амттай шарсан гуя саань бэлэн. Хэрчээд зочиддоо дуртай ногоо, будаагаар хачирлаад зочидоо дайлаарай. Сайхан хооллоорой

« Өмнөх сэдэв

Эмэгтэй секс жуулчид

Дараагийн сэдэв »

пентагоны ээлжит хулгай илчлэгдэв




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зааз, маргаашнаас фитнесс-д явнаа.....

Жинкенэ эмэгтэй боевикийн жишээ /видео/

Өгөөмөр эх

Дүрсгүй орос аньяа нар 12

Ландагыг тамлах нь 1



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд