Ангилал:

Дайн, Зэвсэг

Сири дахь ОХУ-ын нисэх хүчин америк цэргүүдийг бөмбөгдөв

2016-06-18 09:34 3170 2
Уржигдар Сирид байрлах ОХУ-ын нисэх хүчин тус улсын өмнөд мужид дайралт явуулахдаа АНУ-ын цэрэг ч юм шиг, хөлсний алуурчид ч юм шиг нөхдийг бөмбөгдсөн байна.

Таагүй мэдээ пентагоны чихэнд хүрэх даруйд нөхөд "буухиалан ОХУ-тай холбогдон дайралтыг зогсоохыг шаардсан боловч Орос байлдааны онгоцууд эргэн ирж яг нөгөө цэгт нэмэлт бөмбөгдөлт үйлдсэн байх юм" хэмээн фокс ньюз дургүйцав.

Пентагоны Эштон Картер өчигдөр "Оросууд манай цэргүүдийг бөмбөгдөж байгаагаа мэдээгүй байж магад, иймд яааруу сандруу дүгнэлт гаргахгүй байхыг сануулья" гэв.

Бидний тайлбар:
- америк төрийн үүсгэн байгуулсан ISIS, ан нусра, Сирийн чөлөөт арми мэтийн алуурчид Сири улсыг бутлан дэлбэлэх үүргээ биелүүлэх чадваргүй болсон нь 2 сарын өмнөөс илт болов.
- Сирийн төрийн арми болон ОХУ-ын зэвсэгт хүчин Сирид галзуурах алан хядагчидыг хүйс тэмтэрсэнд америк төр курд-үүдийг Сирийн эсрэг баадуудах ажиллагаа 2 сарын өмнөөс эхлүүлсэн.
- Заа, курд-үүд гэж хаашаа л бол хаашаа шарвах авьяастай нэг үндэстэн байнаа. Эхэндээ оросуудын хөлөнд хэвтэж л байсан, одоо америкчуулын хөлөнд хэвтэх. Хэдхэн сарын өмнө Сирийн төрийн армитай мөр зэрэгцэн ISIS-ийн эсрэг байлдаж байсан бол өдгөө америкийн хамт Сирийн төрийн армийн эсрэг байлдаж байна.
- АНУ Сирид цэрэг зэвсэгээ илгээхдээ "балиар заваан ISIS-ийг бут нэргэн Сирийн ард түмнийг чөлөөлөх төлөвлөгөөтэй" хэмээн зарлавч Сирид буугаад төрийн эсрэг шинэ коалиц байгуулав (курдүүд, Сирийн чөлөөт арми).
- ОХУ "Тэнэгтээд байлдаа...боль л доо" хэмээн АНУ-г удаа дараа нудравч ойлгодоггүй ээ. Оросууд: "Та нарт олон удаа анхааруулга өгсөн, үүнээс хойш бидний дайралтанд танай хэд өртвөл гомдож гийнахгүй шүү" гээд давшилтаа үргэлжлүүлсэнд америк төр бөөн баяр: Цэрэг зэвсгээ санаатайгаар дайралтанд өртүүлээд уйлан чарлах нээнэтэгтэй болов.
"Хорвоо дэлхий! Энэ чинь юу болоод байнаааа? Оросууд манай энхийн тагтаа нарыг алчихлаа штээ! Сирийн ард түмний төлөө тэмцэгсэдийг алчихлаа гэжүүдээ? Иии...ийй...ий" гэж

Ер нь хайрт америкчууд маань иймэрхүү комбинац зохиохдоо гаргуун л даа:
- Куб арлын испануудтай дайтах шалтаг олдохгүй байсанд өөрийн усан онгоцыг тийш илгээгээд живүүлчих жишээний. 1898 онд болсон явдал.
- Филиппиний испаниуд байлдахгүй гүрийгээд байсанд өөрөө өөрийнхээ усан онгоц руу гал нээх жишээний. Мөн 1898 онд болсон явдал. Ер нь тухайн жил АНУ-ын хувьд арвин ургацтай сайхан жил байжээ. Куб, Филиппин, Гуам, Пуэрто Рико-г испаниас булаагаад өөрийн колон болгож авсан байдаг. Өдгөө Куб-аас бусад нь АНУ-ын колон хэвээр шүүдээ.
- 1941 оны Перл Харбор гэхчийг санаж байна уу? Япон дебилүүд дайралт бэлдэж байгааг яруу тодоор сонсовч чимээгүй харж суусан нь АНУ-ын төр юм шүүдээ.
- 1964 оны Вьетнамын дайн байна, бас. Өөрийн цэргийн усан онгоцыг буудачихаад "Өөөө, яршиг, дайтлаа" гээд 1975 он хүртэл байлдах жишээний.







« Өмнөх сэдэв

"Декомпрессия" үзэгдэл

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [182.160.2.17]: 2016-06-18 20:09
RUSSIA is right ABSOLUTELY.....
1    1
Зочин [182.160.2.17]: 2016-06-18 21:09
FAIR!
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Токио-гийн усан трамвай

Монголын сүүлчийн Цаатангууд

Where to invade next (2015) баримтат кино татах линк

англи элитийн "чөлөөт" араншин

Хими-биологийн холимог зэвсэг хэрэглэж дайснаа шантраав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд