Ангилал:

Гамшиг, Дайн

Сирийн дайны 3 дахь акт цагаасаа өмнө эхлэв

2017-08-31 18:31 1067 13
Өчигдөр.

Өчигдөр Сири улсын ал-Манбиж хотод байрлах АНУ-ын зэвсэгт хүчин лүү турк улсаас тэжээгдэх лалын шашинт алан хядагчид дайрсан гэнэ. Сири дахь АНУ-ын коалицийн командлагч, райан диллон-ы хэлсэн үг шүү...
Бяд энэ мэдээг орчуулах нь: "Пентагон нь Сири дахь самууны төлөвлөгөөгөө өөрчиллөж хүсээгүй үе шат буюу өөрийн зэвсэгт хүчээр дайн эхлүүлэх үе шат руугаа шилжив" гэж.

Бүгдээрээ 2011 оноос Сирид юу юу болсныг эргүүлэн харцгаая:
1. Тэр жил Ирак-аас ирсэн ISIS-ийн лалын шашинт алан хядагчид Сирид үсрэн бууж алаан зохиоход Сирийн төрийн армийн тал нь төрийнхээ эсрэг байлдаж эхэлсэн байдаг. Ирак хэний эзэмшлийн нутаг байлаа? АНУ! Эх орноосоо урван гажсан сири урвагчуудыг одоо хэрнээ хэн тэжээж байгаа билээ? АНУ! ISIS-ийн зэрэгцээ газрын гавлаас гарч байлдах "ан-нусра"-гийн алан хядагчид хаанаас гаралтай билээ? Ал-каида! Ал-каида-г хэн зохиосон байдаг билээ? АНУ!
2. АНУ-ын төр тэр үед улаан цайн л хэлсэн шүүдээ: "Сайн босогчид Сирийн ерөнхийлөгч Башар Асадыг гэр бүлийнх нь хамт алчихвал бяд ерөнхийдөө баярлана" гэж. Нэг ёсондоо АНУ, англи, франц, Герман, турк, сауд, катар, эмират нь Сирид хялбархан бөгөөд түргэн төрийн эргэлт зохиох төлөвлөгөөтэй байж. Ливи улсын Муаммар Каддафи-г алдаг шиг.

3. Заа, АНУ нь лалын шашинт алан хядагчидаа дөмөгхөн зэвсэглээд Сири улсыг 4 жил ноолсонд бараг бүтнээр нь эзлэх шахав. Уул нь 1 жилийн дотор индүүдэх санаатай байж. Ливи шиг. Сири ард түмэн аминыхаа төлөө ингэтлээ тэмцэнэ гэж яахан мэдэх вэ дээ? Зүгээр алуулчихгүй өөдөөс сарвалзаад байхыын, тьэнэг. Энэ там дөнгөж эхэлхэд Агуу Путин Башар Асад-д анхааруулж байсан л даа "Гөгшөөн, та нарыг зүгээр нэг дарвайсан террористууд бужигнуулаад байгаа юм биш шүү. Англосаксууд ард нь байгаа тул эртхэн дорвитой арга хэмжээ авахыг зөвлөж байна шүү" гэж. Нэрэлхүү Асад "Зүгээр, болно. Мань нь өөрөө аргалчихна" хэмээн хариулсан нь буруутав.
4. Эх орныхоо 75%-ийг америк паразитуудад эзлүүлсэн Асад 2015 онд цоорч ОХУ-аас цэргийн хүч дэмжлэг гуйв. Америкчуул энэ моментийг шөрмөс нь зангиран хүлээж байсан нь гарцаагүй: Евро-Аазийн хавтгайд грандиоз дайн зохиож, ноцоож, хөхүүлж, агаарт хөөргөхийн тулд эхлээд ОХУ-ыг устгах ёстой юм шүү дээ. "ОХУ-ыг л дарж авбал Евро-Аазийг яаж л бол яаж хүчиндэж болно" зарчимаар.
5. ОХУ-г эхлээд янзан бүрийн золиос амьтадтайгаа дайтуулан эцээж (украин, гүрж, балтын дебилүүд, нөгөө олон -стан улсууд, лалын шашинт алан хядагчид....) туйлдах мөчид сэргэлэн цовоо америк арми тайзнаа үсрэн бууж Орос армийн голыг тасдах төлөвлөгөө байлаа. Бүтсэнгүй ээ. Оросууд "хүүе, хаая" гэх зав олголгүй Сирид галзуурах алан хядагчидыг нь балруулдав.
6. Заа, золиос болж англосаксуудын дайны замыг нөжөөрөө асфальт-дах тавилант лалын шашинт банди нар нь "тэмцлээ зогсоон" алга болж байгаад америкчуул хүссэн хүсээгүй төслийн дараагийн үе шатыг эхлүүлэв.

7. Өөрийн болон холбоотнуудынхаа зэвсэгт хүчийг цагаас нь өмнө тайзнаа шидэх. Эсвэл дайны төлөвлөгөөгөө зогсоох. Мэдээж ийм төслийг яаж зогсоох в дээ? Энэ таагүй нөхцөлд тэд 1 жилийн өмнөөс урьдчилан бэлдсэн байдаг. Сирийн төрийн арми ба ОХУ-ын зэвсэгт хүчин Сирийн нутаг дэвсгэрийг элдэв лалын шашинт паразитуудаас чөлөөлхийн хэрээр курд, америк, ирак арми нь ирак, турк, йорданаас бага багаар Сирид гоожин орж бусдаар чөлөөлөгдсөн нутагт тугаа зоогоод эхэлсэн байдаг.
8. Америкчуулын ийм цайсан алхамд Сирийн төр, ОХУ хоёр эсэргүүцэн дайны цохилт өгнө гэж горьдож байжээ, америкчуул. Цохисонгүй ээ, нөгөөдүүл. Заа, "тийм л их тэвчээртэй юм бол та нарыг гарцгүй болтол чинь өдөөд өгье л дөө" хэмээн америкчуул Сирийн төрийн армийг удаа дараа бөмбөгдөв, нисэх хүчний баазыг 56 пуужингаар "томохавк-дав", энгийн иргэдийг "андууран" бөмбөгдөж баахнаар нь алав. Хөдөлдөггүй ээ. Нөхөд хөдлөхгүй бол америкчуул Сирид зэвсэгээ нэмж оруулах нээнэтэггүй байгаад байдаг. Яаааааахууууу? Муусайн Орос Сиричүүд дайсагнахыг хүсэхгүй юм бол донгио холбоотноо дайснаа болгоё!
9. Энэ санаагаа Трүүмп залуу саяхан, 7 сарын 20-нд мэдэгдсэн л дээ "Бидний Сири дахь тактик үр шимээ өгсөнгүй тул CIA-гийн төлөвлөгөөг зогсоохоор шийдлээ" гэж. Аааа, ингэж хэлэхдээ "алан хядагчидаар дайн эхлүүлэх төсөл бүтсэнгүй тул албан ёсны армиа ашиглахаар боллоо" гэдгээ хэлээгүй байх нь.
10. Турк улсад АНУ нь 6 цэргийн баазтай. Турк-д АНУ-ын Европ дахь армийн 40% нь байрладаг. Одоо хэрнээ турк нутгаас америк цэрэг зэвсэг Сирид нэвтэрч байна. Турк улсаас америк байлдааны онгоцууд хөөрч Сирийн Ракка хотыг одоо ч бөмбөгдөж байгаа. Нэг ёсондоо америкчуулд турк шиг дотны банди тэр хавьд байхгүй л байхгүй юу! Гэтэл америк командлагч туркүүдийг юу гэж зэмлэв? "Туркуудын тэжээвэр алан хядагчид манай зэвсэгт хүчин лүү дайрлаа" гэж.
11. Та нар итгэж байна уу?

Курд армийн таних тэмдэгтэй америк цэргүүд. Сайхан. Ядахдаа америк хувцасаа сольдог байгаадаа.

Ракка хотыг туркээс хөөрөх америк байлдааны онгоцууд бөмбөгдөж байна.

Жилийн өмнө АНУ нь өөрөө өөртөө зөвшөөрөл олгоод Сирийн нутагт армиа оруулж эхэлсэн. Нөхөр Асад үүнийг "Манай улсыг түрэмгийлэн эзлэх хөдөлгөөн мөн" гэж тодорхойлсон билээ.

лалын шашинт алан хядагчидаас эх орноо чөлөөлөх Сирийн төрийн армийг хэн 56 томохавк пуужингаар бөмбөгдлөө? АНУ!

Турк улсаас зөөн байгуулсан америк цэргийн бааз Сирид сүндэрлэх нь.

Сири-йорданий хил дээр бөөгнөрүүлсэн америк зэвсэг.



Ойлгоход бэрх явдал: Сирийн нутаг дэвсгэр дээр "курдистан" улс байгуулахыг америкчуул курдүүдэд амлаж золиос арми үүсгэснийг яг юу гэж ойлгох в? Тусгаар улсын нутаг дэвсгэр дээр өөр үндэстэн нүүлгэж улс байгуулхад америкчуул зөвшөөрөл олгодог болцон юм уу?

"CIA дэмжлэг үзүүлэхээ зогсоож байгааг Сирийн алан хядагчид урвалт гэж үзэж байна". Вашингтон пост сонин.

Америк төрд гомдсон алан хядагчид



« Өмнөх сэдэв

БНМАУ-д газар тариалан хөгжсөн нь

Дараагийн сэдэв »

Урлагийн бүтээл 63




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.132]: 2017-08-31 23:54
Оросын нөгөө домогт С300 зенитын пуужингийн системүүд нь Америкийн онгоцуудыг яагаад Сирийн нутаг дээгүүр нисгээд байна ? Оросууд пуужингийн төсвөө хайрлаад эхлэв үү?
2    1
Зочин [202.70.46.239]: 2017-09-01 01:09
Хавар. Намар ын улиралд эргэлт хийдэг нь жам ёсны болчиж.... Өвөл. Зун нь зэвсэг техник 2 той харьцах нь хэцүү хойно яая гэхэв. АНУ ирж буй 2 сарын хугацаанд их юм төлөвлөсөн байлгүй. Нээрээ хятадууд анги нэгтгэлээ оруулах юм дуулдана лээ.
3    0
Зочин [202.9.41.18]: 2017-09-01 07:38
USA-chuud yaj ch chadahgui baigaa. Alan hyadagchiig ustgah nertei hil orchmiin hedhen gazar ergeldej baigaa. Odoo undsendee ISIS bolon USA yalagdah ni todorhoi bolson. Bas Israel handaa daruulj baigaa.
1    1
Баавар [124.158.94.35]: 2017-09-01 10:30
202,21-т, С-300 систем нь америкуудын буудсан 56 томохавк-ийн 36-г устгасан байдаг. Сирид байгаа Оросын С-300 системүүд Хмеймим баазыг л агаарын довтолгооноос хамгаалах үүрэгтэй юм шүү дээ, уул нь.
Ааа, одоо Сири дээгүүр нисэх америк+холбоотнуудын онгоцуудыг буудвал буруутна шүү дээ. "Алан хядагчидтай тэмцэж байхад юунд бядныг буудна вэ? Өөөө, шал дургүй хүргэчихлээ. Бяд чамтай байлдахаас өөр аргагүйд хүргэлээ чи" гээд нөгөө төслөө дэлгэх нь байна штээ.
2    2
Зочин [112.72.11.106]: 2017-09-01 19:43
Хятад армиа оруулахгүй. Хойд Солонгосын хойгт овоо том хэмжээний зэвсэг техник цэргийг АНУ ын лайгаар гацаачихсан байгаа. Оросууд Сиритэй зууралдмааргүй байна. орхих хэрэгтэй. Европод буй лалынханыг нууцаар зэвсэглэж дэмжих хэрэгтэй. Европ бужигналдвал НАТО задарна. дотроо ажилтай Орос руу өндийх завгүй болгох ёстой баймаарсан. Улс орныг бужигнуулдаг гаруудыг өөрсдөд нь хаврын хувьсгал бэлэглээч.ПУТИН гуай. Чадалтай байгаа дээрээ АНУ шиг хор хутга. .
0    0
Анхаа [117.111.11.230]: 2017-09-01 21:11
Хүмүүс Европ, НАТО 2-ыг их холбож үзэх юм. Европ яаж балрах нь НАТО-д марч падьлий бхнүй ш тээ. Тэртээ тэргүй НАТО чинь анугын зэвсгийг л борлуулах үүрэгтэй юм чинь.
0    0
Зочин [112.72.11.102]: 2017-09-02 04:14
Юу ярина вэ. НАТО г чинь европын орнууд бүрдүүлдэг.харин ч Европ балрах нь АНУ д хохиролтой байр суурь нь ганхаж эхэлнэ. Энийг мэдчихээд өрсөж зэвсэг цэрэг ээ оруулж бэхжүүлээд байгаа. нөгөө дайнаас зугтаасан цагаачид нэрийн дор алан хядагч босогчид нь европод орогнож байгаа. . АНУ. санаатай зохион байгуулсан. ОРОС руу довтлох..яагаад нөгөө цагаачдыг зэвсэглээд хэдэн ногоон харуулахад болоо. Иймд ОРОСУУД урьтаж хөдөлж лалынханыг санхүүжүүлж хооронд нь алалцуулах хэрэгтэй.НАТО г задлах ганц арга нь Европыг бусниулах. .
0    0
Зочин [112.72.11.102]: 2017-09-02 04:29
Ер нь АНУ дайнч тэр. Бусад улс орныг самрах тал дээр сайн ажиллаад байгаа. Путин гуай одооноос шинэ Оросуудаар оролдвол ямар байдагыг харуулах цаг нь болсон. ЗХУ ын үеэс өөр харгис хатуу үзэл бодолтой болсон байна билээ. Сүүлийн үеийн шинэ Оросууд аймшигт араатаныг санагдуулдаг. Бахархмаар.
0    0
Зочин [107.152.104.190]: 2017-09-04 11:02
Энэ бауаржан нээрээ мөн ч дураараа туудаг гар шүү. С-300-гаар томахавк унагааж байсныг яаж харчихаад цуураад байгаа юм бэ. АНУ үнэндээ 20 пуужин шидчихээд 56 ч гэсэн юм бил үү. Эсвэл та харвасан пуужинг нь тоолчихсон уу
0    0
Баавар [124.158.94.35]: 2017-09-04 13:19
Еэ хүүрээ, 107,152 тоот оо, дүү хүү өөрийгөө эрүүл гэдэгт яг баттай итгэлтэй байна уу? Чиний аав ээж яг чинийх гэж чи бодож байна уу? Чи хятад биш гэдгээ яаж батлах в? Дэлхий бөөрөнхий гэдгийг чи яг өөрөө харсан уу? Чи пидорас биш гэдгээ яаж батлах в? Эсвэл пидорас уу?
1    0
Зочин [107.181.165.162]: 2017-09-04 15:44
Харин чи өөрөө халх нэртэй манж гэж мөхөж дууссан түүхийн гологдлын үр удам биш гэж хэлчих иргэний зориг байна уу. Дахиад асууя. С-300 гаар яаж томагавк сөнөөв. Баттай эх сурвалж байхгүй болохоор яаж булзаруулж байгааг нь хараарай, энэ бауаржаныг ки ки ки. Пуужин утсгана гэдэг чавхаар лааз харвахын нэр биш шүү дээ.
0    1
Баавар [124.158.94.35]: 2017-09-04 18:53
Аааанхаан! Миний муу тэмбүүлэг дүү хайрт америк мэдээллийн эх сурвалжуудаа уншиж чаддаггүй нэгэн юм байна шт. Мөн үү? Тийм биз? Уншиж чаддаг байсан бол "Манай флотын буудсан 56 пуужингийн 20 нь байгаа оносоооон" гэх пентагоны мэдэгдлийг уншаад усан толгойдоо эрх биш нэг юм чихээд авах байсан байлгүй дээ? Айн? 2-рт: С-300 систем чинь холын зайны агаарын довтолгоог эсэргүүцэх зорилттой бүтээгдсэн эд юм шүү дээ.
Хөөрхий дөө.....муу дүүгээ доош нь хийх хүсэл хүртэл алга болчихлоо. Яаж том хүн болно доо, дүү хүү?
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Банн жорлонгоо эмх цэгцтэй байлгах хэдэн арга

Ерөнхийлөгчийн унаа яаралтай зарна, ярина

Америк сенаторууд ард түмнээсээ дутдаггүй л юм байна.... эгдүүтэй шт /видео/

Үхлийн амьтны хүрээлэн, Индонез

2010 оны киргизстаны төрийн эргэлт



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд