Ангилал:

Гэмт хэрэг, Түүх

Солонгосчууд алалцхаа шахсан өдөр

2015-03-10 14:12 2888 2
2010 оны 11 сарын 23 нд хоёр Солонгосын хооронд хөөрхөн будлиан болоод байсныг санаж байна уу? Хойд Солонгос нь Өмнөд Солонгосын Ёнпхендо хэмээгч аралыг их буугаар баахан буудаж 4 хүн амиа алдаад л, өмнөдийнх нь армиа босгож бэлэн байдалд оруулаад л, ер нь жинхэнэ дайн дэгдэхэд 1 хуруу дутуу байсан байх шүү.
Түүнээс хойш хүмүүсээс юу болсон тухай асуухаар: “Хойдчуул зүв зүгээр сууж байснаа өвчин нь хөдлөөд хөршийнхээ нутгийг буудсан” гэж хариулдаг юм билээ.
Гэтэл үнэндээ ийм явдал болсон юм: Өмнөдчүүл америкчуудтай хамтран тэр аралын эргэн тойронд хамтарсан цэргийн хээрийн сургалт явуулхаар төлөвлөж байсан юм байна. Хойдчуул мэдмэгцээ : “Муусайнчуудаа, манай нутгийн дэргэд буудалцаад үзээрээ, даруй хариулна шүү” гэж л дээ. Нөгөөдүүл тэдний үгийг үл тоон сургалтаа явуулсанд хойдчуул шүдээ зуусаар өнгөрөөсөн байх нь. Гэтэл, санамсаргүй ч юм уу, санаатай ч юм уу, өмнөдчуул Хойд Солонгосын эрэг рүү 3 бөмбөг хаяж тэнэгтэв. Хойдчуул бушуухан хариу өгөлгүй хаачих вэ дээ, 20 минутын турш муу аралыг буудав.
Энэ явдлыг өмнөдийнх нь хүртэл хүлээн зөвшөөрсөн билээ. “Бид санаандгүй ганцхан бөмбөг хаясны төлөө ингээд байхдаа хаашаа юм?” хэмээн гийнаж байхыг нь би лав санаж байгаа шүү.









Дайн болох шахсан арал нь 3 дугаарт байна. Ёнпхендо гэл үү.

Өмнөд Солонгосын тайлбар зураг



АНУ-ын арми болон Өмнөд Солонгосын армийн хамтарсан хээрийн сургалтууд жил болгон л болоод байх шиг байдаг шүү.









Энэ их гоё: Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрээс ухуулга сурталчилгааны "энх тайван найрамдлын хуудсууд" нисгэдэг байна. Салхины чигийг ажиглаж байгаад л тавьдаг гэнэ дээ.
Гэтэл сүүлд хөөрүүлсэн хуудсууд дээр "Бядны ахан дүүс арабууд эрх чөлөө ардчиллыг хүсэмжлэн "арабын хавар" хэмээгч төрийн эргэлт зохиов" хэмээн бүдүүлэгдүү пропаганд явуулсан байна.



« Өмнөх сэдэв

Хөлдүү үсний баяр

Дараагийн сэдэв »

алдарт үйлдвэрүүдийн анхны машинууд




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Баярлалаа [202.179.20.87]: 2015-03-10 16:19
Үргэлж гоё гоё мэдээ нийтэлж байдаг танай сайтад амжилт хүсье.
Цаг тутамд танай сайтаар зочилж шинэ мэдээ уншихыг тэсэн ядан хүлээдэг шүү.
2    0
anhaa [202.131.228.34]: 2015-08-06 11:40
en amerka chuud odoo boliosoi dandaa en tend hor hutgaj yavhiimaa
1    0
Зочин [111.127.48.218]: 2017-04-05 22:39
Солонгосууд үнэхээр бааштай новшнууд шүү. 2- аа нэг үндэстнээс бүрдсэн, 2-аа тусгаар улс. Ингэж маяглаж байхаар нэг хөнжилдөө орно биз. Ядаргаа болж ингэж маяглах ямар хэрэг байнаа. Эсвэл байлдаад дийлсэн нь нөгөөгөө хөнжилдөө оруулдаг юм байгаа биз. Байс гээл өмнөд нь тэглээ, эсвэл умард нь ингэлээ гээд ядаргаатай. Угаасаа түүхэндээ олигтой явсан биш. Ядаргаа.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Ре-экспортын санаа оноо

Энд юу болоод байна?

Дэлхий дээр тавхан хүн ийм өвчтэй гэнээ

20 жил хадгалсан чийзбургер

Америк дунд сургуульд ганц охиныг 15 негрүүд поольдожээ /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд