Ангилал:

Нийтлэл

Соёмбо уу? Цагаан шонхор уу?

2015-09-08 16:03 3117 17
Соёмбо тэмдэгийг анх шарын шажиныг Монголд дэлгэрүүлсэн Занабазар зохиосон гэдэг. Зарим нь урвагч, зарим нь өндөр гэгээн мундаг хүн байсан гэх. Ямарч байсан осолдохгүй лам л хүн байсан бололтой. За тэр ч яахав.
Урьд нь талын Монголчуудын шүтээн, сүлд нь цагаан шонхор байсан хэмээн Монголын нууц товчоо түүхийн олон эх сурвалжид байдаг. Өөрөөр хэлбэл Монголчууд хүчирхэг байх үедээ тэнгэрийн амьтан цагаан шонхорыг сүлдээ болгож байв. Харин шарын шажин дэлгэрсэнээр Монгол төрийн сүлд нь соёмбо хэмээх үл мэдэгдэх геометрийн дүрс болж хувирсан.

Билэгдэлийг нь тайлбарлахдаа их учир утгатай эд гэж тайлбарлана. Хэлбэр дүрсийг нь шууд ойлговол арга билэг хос загасыг дөрвөн талаас нь ханаар хааж хашисан, дээрээс нь сумаар зоосон. Монголчуудын шүтдэг газар нутгийг хүртэл жад сумаар зоосон мэт. Харин нар сар бол яах аргагүй Монголчуудын эртнээс шүтэж ирсэн тэмдэг байх. За тэр арга билэг хос загас бол инь янь гээд Хятад, Солонгосуудын шүтдэг эд болохоос, талын Монголчуудын шүтэж ирсэн тэмдэг яав ч биш баймаар.
За тэгээд Монгол төрийн сүлдэнд соёмбо заларсанаас хойш өөдтэй явсан үе гэж алга. Манжийн дарлал, Оросын хараат, одоо бол хэдэн хулгайч, луйварчидын шуналаас болж бүр газар нутаггүй болох шинжтэй.



Цаана чинь тэнгэрийн амьтан шувууг дүрсэлсэн сүлдтэй улсууд хүчтэй яваад байна шүү. Орос, Америк гээд л... Хэзээ ч төрт улс байгаагүй гэдэг Казахстан хүртэл бүргэдийг төрийн сүлдээ болгоод тугандаан залчихаад маниудаас дээгүү зиндаархаад.
Мэдээж сүлднээс болоод улс орон уруудаж сэхнэ гэж юу байхав. Гэхдээ л төрийн билэгдэл гэдэг утгаараа ард түмэн гурвалжин, дөрвөлжин, бөөрөнхий дүрс шүтээд байх утгаггүй юм биш үү? Цагаан шонхороо л төрийн сүлд болгомоор байгаа юм даа!
TS.BAT

« Өмнөх сэдэв

Хүн ба араатны тулаан

Дараагийн сэдэв »

"Миний хөө, тэнд өвдөж л болдоггүй юм шүү......." 2-р анги




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.29.96]: 2015-09-08 16:41
Төрийн сүлдийг социализмын үед ч эх орноо бүрэн бүтэн байлгах, гадныхнаас хамгаалах билэг тэмдэг гэж тайлбарладаг байсан. Анх Занабазарын зохиосноор бол орой дээр нь гал биш, юм бүхний эхлэл "ум" гэсэн утгатай дүрс байсан гэдэг. Тухайн үеийн ч, өнөө үеийн ч утгаар урд зүгийн элэг буруутнууд буюу Хятадаас болгоомжилж, дарж, өдөр ч шөнө ч сэргийлж яв гэсэн санаа байх шиг. Өөдлөн дэвжих, муу юм дуудахаа болих фэнгшү энэ тэрээ бодвол зөв санаа дэвшүүлж гэж бодож байна. ДЭМЖИЖ БАЙНА!
0    2
Зочин [202.70.44.116]: 2015-09-08 18:54
Соёмбо бол одоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүйл, харин цагаан шонхорыг сүлдэнд залах хэрэгтэй гэж боддог. Жинхэнэ геометрын дүрс болох хиймэл морийг солих хэрэгтэй.
3    0
Зочин [103.26.193.140]: 2015-09-08 23:34
Orosiin haraat bolson tuhaigaa meddeg l yum baina shte ene admin ni...
2    0
Зочин [202.70.46.214]: 2015-09-08 23:56
Duuchin Delgermurun tolgoidoo soyombo shivuuleed udalgui hereg tuvugt orood aaviind zalraad baisan shuu.
0    0
Зочин [103.10.23.5]: 2015-09-09 01:43
sanaa taalagdaj bna shar mar zailval taarna
0    0
Зочин [78.209.187.2]: 2015-09-09 02:12
хахаха тэр дэлгэрмөрөнгөөр жишээ татдаг гоё болсон бна.
0    0
Зочин [43.242.243.208]: 2015-09-11 18:00
nar sar gal guravaa l shutemeer yum bgn
0    0
Зочин [202.126.89.176]: 2015-09-24 21:06
нээрээ л үнэн дээ.санал нийлж байнавт.
0    0
Зочин [103.10.22.61]: 2015-09-24 21:25
Соёмбо бидний толгойдээр байгаа цагт хэзээ ч бүрэн тусгаар тогтнолыг мөрөөдөх хэрэггүй.
Мөн өнөөгийн манай сүлдэнд нэг ч монгол бахархах юм байхгүй. Зүгээр л нэг ламын шашны багахан сүмийн лого гэсэн үг. Монголчууд бэлгэдлийг ихэд эрхэмлэдэг хүмүүс.Тэгээд ойлгомжтой...
0    1
Зочин [150.129.142.80]: 2015-10-17 19:09
sanal neg bna
0    0
sedevogii [202.179.2.118]: 2016-01-10 01:50
МОНГОЛ УЛСИЙНХАА НУТГААС ОЛДСОН ЭРТНИЙ 14-р ЗУУНААС ӨМНӨХ ОЛДВОРУУДЫГ АНХААРАЛТАЙ СОНИРХДОГ БОЛЛОО,ХАЧИРХАЛТАЙ НЬ ТЭР ҮЕИЙН ХЭЭ УГАЛЗ,ХУВЬЦАС,БҮРГЭД ШОНХРИЙН АН,ялангуяаЭМЭЭЛ ХӨГЖИМ ОВОГ УДМЫН ХЭЛХЭЭНЫ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ БУЙ ЗЭРЭГ НЬ МОНГОЛЫН ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ КАЗАХУУДЫН АХУЙ СОЁЛТОЙ ТУНЧИГ АДИЛ БНА,БИДНИЙ ЖИНХЭНЭ МОНГОЛ СОЁЛ ХЭМЭЭН БАХАРХДАГ НӨГӨӨ АЛДАРТАЙ ДАРИГАНГА ХИЙЦИЙН МӨНГӨН ЭДЛЭЛ,ОДООГИЙН БОСОО ЭМЭЭЛ,БОСОО ЗАХТАЙ ДЭЭЛ ХАНТААЗ,ХӨӨРӨГ ДААЛЯН,ШАНЗ ХУУЧИР гх мэтийн ХӨГЖМҮҮД,АРСЛАН Ч ЮУМ ШИГ БЭЭЖИН ХАВ Ч ГЭМЭЭР ШАВАР БАРИМЛУУД.МӨН ТӨРИЙН ДАЛБААНД ЗАЛАРЧ БУЙ ЗАГАС( үнэндээ хятадийн ИН-ЯН гээч билэгдэл юм)бас ЛАНЗ ЕВЭН ХЭЭНҮҮД 14-15Р ЗУУНААС ӨМНӨХ АРХИОЛОГИЙНбаримт ОЛДВОРТ ОГТ БАЙДАГҮЙ НЬ УРМИЙГ МИНЬ ИХ ХУГаЛААД БНА,ТҮҮХИЙН ЯВЦАД МАНАЙ СОЁЛ ХУВИССАН БАЙЖ БОЛОХ Ч АНХДАГЧ ХЭЛБЭРЭЭ ТАНИХАА БАЙТЛАА ХЯТАД,МАНЖИЙН СОЁЛИЙГ ЯЛГАХ ТЭНХЭЭГҮЙ БОЛТЛОО ӨӨРИЙМШҮҮЛСЭН НЬ ,БИДНИЙГ ХЯТАД МАНЖУУД ГЕНИЙН БОЛОН СОЁЛИЙН НӨЛӨӨНДӨӨ ХЭТЭРХИЙ ОРУУЛЖДЭЭ ГЭСН ГУНИГТАЙ ДҮГНЭЛТЭНД ХҮРЭЭД БНА,,ЭРХЭМ ТА 14-р ЗУУНААС ӨМНӨХ ЭРТНИЙ ОЛДВОРУУДЫГ ОДООГИЙН ХЯТАД,МОНГОЛ,МАНЖ,КАЗАХИЙН ҮНДЭСНИЙХ НЬ СОЁЛ АХУЙТАЙ НЬ ХАРЦУУЛААД ҮЗЭЭРЭЙ МАШ СОНИН ДҮГНЭЛТ ГАРН
2    0
Зочин [202.9.41.177]: 2016-01-12 05:45
а үсэг шдээ
0    0
Зочин [43.242.243.245]: 2016-02-19 05:13
Соёмбо муулсан новшнууд түүх уншаад шүүмжлээрэй Соёмбо анх үүссэнээс эхэлсэн түүхийг уншихгүй юмаа гэхэд ядаж 20 р зууны түүхийг унш Тусгаар тогтнолын төлөө Соёмбо хамт байсан шүү НҮБ д мандаж Олимпын алтан медалийг эгшиглүүлсэн түүхтэй юм шүү
2    0
сүрэг [202.179.31.242]: 2016-06-07 21:09
шүтээн, шүтэх гэдэг нь өөрөөсөө илүү төгөс төгөлдөр ямар нэгэн хүнийг ямар нэгэн бурханыг ер нь тэнгэрлэг ямар нэгэн зүйлийг бишэрэн дээдлэж хүндлэн хайглахыг хэлнэ. харин нь өөрөөсөө доод төрөлийн мал амьтаныг дээдэлсэн хүнийг малаас доор амьтан гэж ойлгомоор юм
2    0
Зочин [103.9.90.50]: 2016-07-29 15:30
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНД БИЧЧИХСЭН БАЙДАГ Ш ДЭЭ. ЦАГААН ШОНХОР ШУВУУ НАР, САРЫГ АТГАН ИРЛЭЭ ГЭЖ. ТЭР ҮЕД ДӨНГӨЖ ХАМАГ МОНГОЛ НЭГДЭЖ ИХ МОНГОЛ УЛСЫГ БИЙ БОЛГОЖ БАЙЖ. ТҮҮНЭЭС ДАРУЙ АХИАД 800 ЖИЛИЙН ӨМНӨ АУГАА ХҮННҮ УЛС БУЙ БОЛЖ ХҮЧИРХЭГЖИЖ БАЙСНЫГ ОДОО БИД ЛУГАА ИЙМ БОЛОХ НЬ ГЭЖ БЭЛЭГШЭЭЖ СҮЛДЭЭ БОЛГОСОН БАЙНА. ТЭГЭХЭЭР НЭГ ЮМ АНЗААРАГДАЖ БАЙНА. БИД ЧИНЬ 800 ЖИЛИЙН МӨЧЛӨГТЭЙ ХҮЧИРХЭГЖИЖ БАЙЖ ГЭЖ МУНХАГ БИ ГЭНЭН БОДНОМ.
0    0
Зочин [202.180.216.162]: 2016-10-03 17:08
СОЁМБОТОЙ БҮХНИЙГ УСТГАЯ,МУУСАЙН УРВАГЧ ЗАНАБАЗАРЫН ЗОХИОСОН СҮЛДИЙГ ЗАЛСАНДАА ИЧИЖ БАЙНА,
0    0
Зочин [27.123.214.122]: 2016-12-17 23:44
Nar Sar Eeljleh burt dooshoo gesen utgaar 2 udaa doosh zaasan sum bn daa
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Их хөгжөөнтэй байгаа юм уу даа?......../видео/

ОХУ-ын арми АК автоматыг тэтгэвэрт нь гаргахаар болов (үргэлжлэл)

Европын газрын зураг 2000 жилийн дотор яаж өөрчлөгдөв?

Шүдийг 26'000'000 дахин томруулвал /видео/

АНУ-ын жүжгэн спектакл, Алеппо хот /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд