Ангилал:

Гамшиг, Дайн

Су-57 онгоц байлдаанд туршигдав /видео/

2018-02-25 18:45 3702 62
Өчигдөр.

Заа, сүүлийн 3 хоногт Сирийн дайны эргэн тойронд сонин хачин явдлууд арвин өрнөжээ:
1. ОХУ Сирийн Хмеймим цэргийн бааздаа 4 ширхэг Су-57 байлдааны онгоц зөөсөн байна.
2. Пентагон үүнд "Оросууд энэ шинэ онгоцоороо Сирид байлдаж чадахгүй" гэх коммент уржигдар өгсөн байдаг.
3. Яг энэ үед НҮБ-ын аюулгүйн зөвлөл "Сирид гал зогсоох" шинэ резолюц боловсруулан батлах гэмээн санал хураахад ОХУ "Энэ резолюц нь Сири дахь америкчуулын тэжээвэр лалын шашинт алан хядагчидыг устгах ажилд садаа болохгүй бол бид батлана" гэхэд америкчуул резолюцийг эргүүлэн авсан байна.
4. Тэр даруйд Су-57 онгоцууд Сирийн Гута хотод бөөгнөрөн шаагилдах алан хядагчидыг бөмбөгдсөн байна. Бичлэгт жижигхэн жижигхэн тэсрэлт болоод байгааг ажигласан бол: нөгөө "45 км-ийн талбайд 7500 метрийн өндрөөс нэгэн зэрэг 30 ширхэг бай онилон ганц гох даралтаар бүгдийг устгах чадвар" чинь энэ юм гэнээ.
5. Мөн бас энэ үед ОХУ-ын Гадаад явдлын сайд Лавровын "Та нар галаар тоглоод байна шүү, америкчуулаа" гэх анхааруулгыг манай редакц мэдээллэж байсныг та бүгд санаж байгаа байх.
6. Сирийн мэдээллийн албууд "Гута хотод америкийн 2000 гаруй цэргүүд байгаа. Мөн үл мэдэгдэх тооны НАТО-гийн цэргүүд байгаа. ОХУ-ын нисэх хүчний энэ цохилтоор гайгүй олон тооны цэргүүд үхсэн гэдэгт найдъя" гэж ерөөсөн байна. Учир нь америк нисэх хүчин удаа дараа гэнэтийн сэм бөмбөгдөлт, артиллерийн цохилтоор олон тооны Сирийн байлдагчидыг "санамсаргүй" алсан байдаг.
7. Америк нь лалын шашинт тэжээвэр террористуудаа Орос бөмбөгдөлтөөс хамгаалах гэхээр, пентагоны мэдэгдсэнээр "ОХУ-ын шинэ онгоцууд манай коалицийн нисэх хүчний ажиллагаанд маш их садаа болж байна" гэжээ. Нэг ёсондоо нэг ч онгоцоо хөөргөж чадаагүйгээ хүлээн зөвшөөрөв.
8. Орос нисэх хүчний цохилтын дараа НҮБ-ын аюулгүйн зөвлөл яааравчлан резолюц-даа Орос талын шаардсан өөрчлөлтийг оруулж өчигдөр орой баталсан байна.

Гута хот нь Дамаск нийслэлийн ойр байрладаг тул энд цугларалдах лалын шашинт террористууд Сирийн унтарч ядаж байгаа иргэний дайныг америк ноёдынхоо тусламжтайгаар дахин асаахад хялбар юм.

Хоёрхон жилийн өмнө Гута хотод америк алан хядагсад ингэж зугаацаж байсан билээ.



« Өмнөх сэдэв

Эрдоган цэрэг татлага зарлажээ, өнөөдөр

Дараагийн сэдэв »

Яаасан ч царай муутай төрдөг юм.........




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Баавар [124.158.94.35]: 2018-02-26 11:08
Гүй......энэ...чинь,
шар амьтадын гудас дэвсгэр монголчууд яагаад дуу хуураа аядачихваа? Тачаадаад л, нөгөө юм нь хатуурчихсан чарлалдаад цовхордогсон.....хаачив? Нөгөө баясаж инээлдсэн сэт-үүд хаачив?
18    3
Зочин [66.181.186.10]: 2018-02-26 11:35
Kkk
3    1
Зочин [198.2.197.137]: 2018-02-26 12:18
Komd orchihsoon
9    0
Зочин [85.203.7.35]: 2018-02-26 14:37
өөрсдийг нь ийм хувь тавьлан хүлээж байж магадгүй гээд өмдөндөөө авсан байгааа
15    0
Зочин [85.203.7.35]: 2018-02-26 14:39
би нэг удааа зүүүдэлсэн юм. Дайн болоод байгаа бололтой. Өдөр байснааа гэв гэнэт харанхуйлааад л юу ч харагдахгүй байна гэж зүүүдэлсэн. Гэтэл яг мөн дөөө.
0    0
Зочин [66.181.161.93]: 2018-02-26 16:56
Аймаар юмаа , хаа сайгүй дэлбэрээд амь гарах баталгаа бага юм бна.
2    0
балдууш [78.209.187.2]: 2018-02-26 21:42
энэ ч хяамарлаг онгоц бна лээ шүү.
10    2
Зочин [103.26.193.52]: 2018-02-26 21:48
Хасаг хам өөр хэн хэнч билээ хайртай алан хядагч нараа эмэгтэй хүний толгой тасалсаныг өмөөрч хуцалдахгүй бнаа
12    2
хөдөө сумаас [66.181.160.121]: 2018-02-27 16:18
орос орон хүчирхэг байх нь Монголчууд бидэний тусгаар тогтнолд ашигтай бололтой ... учир нь Орос гүрэн уналтанд орвол хойд манжуурыг Хятадууд авах юм гэнэ тэр нь ядаж байхад ОХУ ын мэдэлд байдаг юм гэнэ . Тэгэхээр уг газарыг алдахгүйн тулд ар Монголыг авбал ав ав гэх маягтай юм болох сурагтай байна. би биш баабар л тэгсэншүү ... тэгэхээр оросуудад амжилт л хүсэхээсдээ.
10    1
Зочин [66.181.186.176]: 2018-02-27 21:07
Орос хятад зэрэг колонийн сүүлчийн эзэнт гүрнүүд задран унаж энэ дэлхийн олон үндэстний магнай тэнийх өдөр удахгүй ирэх биз ээ. Манай Монгол хойд урд хөршөө зэрэг зэрэг үймэх үед тусгаар улс болж чадсан юм даг, дараагийн үймээнээр ах дүү Өвөр Монгол Буриад зэрэг мах цусны тасархай нартайгаа нэгдэж нэгдсэн Монгол улсаа байгуулах ч юм бил үү? Судсаар нь монгол эхийн цус эргэлдэж байгаа хүн бүхний зүрхний угт ийм л хүсэл байдаг гэдэгт би эргэлзэхгүй байна.
10    11
Зочин [138.197.185.100]: 2018-02-27 21:46
ОРОС ХЯТАД ХОЁРТ ХОЁУЛАНД НЬ ДУРГҮЙ ЦАРАЙЛДАГ Ч ЯС ЮМАН ДЭЭРЭЭ ХУЖААА Л БАЙДАГ.
9    3
Зочин [138.197.185.100]: 2018-02-27 21:49
ОРОС ХЯТАД ХОЁР ЗЭРЭГ ЗАДРАНА Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ? ЗАДАРСАН Ч МАНИУСТАЙГАА НИЙЛНЭ Ч ГЭЖ ЮУ БАЙХАВ? БИЕЛШГҮЙ МӨРӨӨДӨЛ МОНГОЛ УЛСД ДАЙСНААС Ч ИЛҮҮҮ ХОРТОЙ. ТЭГЖ БАЙСНААС ДОТООДЫН ДАЙСНААА 5Р ЦУВАААГААА НЭГМӨР БОЛГОСОН НЬ ДЭЭЭР.
11    5
Зочин [66.181.178.168]: 2018-02-27 22:06
орос унвал монгол хамгийн түрүүнд байхгүй болно энийг л монголын дайснууд удаан хүлээж байгаа билээ.. оросууд олон жил монголыг цээжээрээ хүссэн ч хүсээгүй ч хамгаалж ирлээ. орос үгүй болвол монгол устах цаг хугацааны л асуудал болно доо ..
11    3
Зочин [66.181.190.199]: 2018-02-27 22:10
ulaanbaatariig ingej bombogduul ta nar bas l dolosoor bh bhdaa hyyhdyyd kkk
2    2
Уншигч [66.181.161.20]: 2018-02-28 01:19
Алтан ордоо битгий тэнэгт.Амны зоргоор хуцаж байх чинь.хэдэн жилийн дараа 2 тэрбумын өөдөөс 4 сая үзэх үү.цэцэрлэгийн жаалын сэтгэхүйтэй баас вэ.Орос хүчирхэгжих тусмаа бидэнд хэрэгтэй. Тэр гадны угсаатан чинь туслах уу.түй май.өөрсдийгөө яая гэж байгаа амьтад гонжийн жоо байлгүй.ДУРАКАА. Бид энэ цаг үед босож хөл дээрээ тогтох байсан юм.даанч улсаа идсээр хуссаар өрөнд оруулчихлаа чиний сонгосон хурлийзууд чинь.Солиотой архиар амилсан үрийн шингэн чинь. .шархаданд очиж үзүүл. Тархи чинь архинаас үүдэлтэй байна.
10    2
Зочин [66.181.178.168]: 2018-02-28 07:25
энэ алтан орд гээд байгаа новш чинь монголын дайсан байна монголын дайснууд үнэн нүүр царайгаа нууж эх оронч дүр эсгэж чацага царайлдагыг анхаарнуу __ бас гөлөг чинь алтан орд гэчихжээ
10    1
Зочин [66.181.179.151]: 2018-02-28 09:33
66,181 ЧИНИЙ ЗӨВ ТИЙМЭЭС Л ХЯТАДАД УУСАХГҮЙН ТУЛД ОРОСТОЙ ОЙР БАЙХ НЬ БИД УУСАХГҮЙН БАТАЛГАА БОЛНО ЯДАЖ ЗҮС ЦАРАЙ ӨӨР ХАРИН ХЯТАД БОЛОН ЭРЛИЙЗҮҮДИЙГ ЯЛГАХ АМАРГҮЙ НУТГАА АВААД НҮҮЖ ЧАДАХГҮЙ Л БОЛ ӨӨР СОНГОЛТГҮЙ БОЛЧИХООД БНА ЯПОН КОРЕА ЕВРОПЧУУД БИДНИЙГ ИРЖ ХАМГААЛАХГҮЙ ГЭДГИЙГ ТҮҮХ ХАРУУЛСАН НӨГӨӨ Л МУУ ОРОСУУД ОДОО СИРИ Г ХАМГААЛЖ БАЙГААТАЙ АДИЛ ӨМГӨӨЛӨХӨӨР ИРНЭ ӨӨР ХЭН Ч БИШ ТИЙМЭЭС Л БИДНИЙГ ОРОСТ ДУРГҮЙ БОЛГОХ ГЭЭД Л ХӨЛСНИЙ БИЧЭЭЧ НАР НЬ ЭНД ТЭНДГҮЙ ХУЦАЛДСААР
9    3
Зочин [66.181.186.176]: 2018-03-01 20:05
оросууд сириг хамгаалж байгаа биш юм л даа. Катар улсын хийн хоолойг шууд Европ руу явуулахгүйн төлөө л ОРОСУУД үхэн хатан байлдаж байна шүү дээ. Ард түмэн чиний БОДСОН ШИГ СОХОР БИШ.
5    5
Баавар [124.158.94.35]: 2018-03-01 21:31
Еээ эргүү мал,
Оросууд "СИРИЙГ ХАМГААЛЖ БАЙНА" гэж хаана уншчихаа в дэ? Айн...уун...гээд чихээ тавьж бай: ОРОСУУД ДЭЛХИЙ ЕРТӨНЦИЙГ АНГЛОСАКСУУДЫН ӨМХИЙ СОЛИОРЛООС ХАМГААЛАН БАЙЛДАЖ БАЙНА гэж хэд хэлүүлэх гээ юм б дэ, эргүү дебил минь ээ? ДАЖЕ америкчуулыг өөрсдийг нь англосакс галзуурлаас аврах гээд байна шт, ойлгож байна уу?
4    2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Истамбул-ийн онгоцны буудалд "жихад" халдлага болов /видео/

Франц ерөнхийлөгчийг амар тайван яриулахаа ч байж......./видео/

Исламын улс дахь нийтийн өмнө гүйцэтгэдэг шийтгэл /зүрх муутай мэдрэмтгий хүмүүс бүү үз/

40 жилийн өмнө Вьетнамын дайн дууссан билээ

Хүмүүсээ! Ийм сэтгэцийн гажигтай боловзай /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд