Ангилал:

Гамшиг, Нийгэм

Сугалаанд хожоод бултдаг эрс......байнаа, байна

1 сарын өмнө 669 4
Канад

Канадын Чатем хотод Дениз ба Морис гэх эр эм хоёр хамтран амьдарч байжээ. Тэдний амьдрал ахуй барзгардуухан тул нөхөд сугалааны билет байнга худалдан авч "Саайййхан нартай өдөр хожвол..би ингэнэ....чи тэгнэ..." хэмээн мөрөөдөн өдөржингөө нялууран хэвтэх дуртай байжээ.
Тэгсэн чинь 9 сарын 20-нд канадын сугалаа азтангуудаа тодруулхад нэг хожигч нь Чатем хотод тодорсонд Дениз авхай мангар хар юмдаа массаж илгээж: "Хайр аа, билетээ шалгаарай, манай Чатем хотод нэг азтан тодорчихлоо шүү" гэж. Морис тэр орой гэртээ хариад "Сугалаа таарсангүй ээ, хонгор оо" гээд нэээх л их завгүй амьтан хувцас гутлаа эрчимтэй угаагаад эхэлсэн байна.

Морис маргааш өглөө нь ажилдаа гараад таг алга болсонд хүүхэн ажил дээр нь байцаалт явуулсан байна. Морис-ийн дарга: "Хүүхээд, цаад нөхөр чинь сугалаанд хожиж ялснаа бяданд баахан гайхуулан дээрэлхэж байгаад ажлаасаа гарсан шүү дээ. Хурдхан хойноос нь мушиг..." гэж.

Янаг боловч шуналт хар юмандаа хомбодуулсан хүүхний дотор пад харлаж сугалааны контор луу утасдан дарамтлав "Нөхөр Морис-т сугалааг нь төлөөд үзээрэй, оффисийг чинь шатаана шүү" мааркийн. Тэндээсээ мөн шууд өмгөөллийн компанитай холбогдон түүх явдлаа ярьж тайлбарлав. Тэдний ачаар шүүхээс "хожвор төлөх процессийг түр зогсоох" шийдвэр гаргуулж одоо 6 сая канад долларын талыг нь авах гэмээн үзэлцэж байгаа гэнэ.





Юууун ч шалихгүй жижиг эр в дээ? Юууун ч хэврэгхэн хайр в дээ?


« Өмнөх сэдэв

Сум, бөмбөг хэрэглэхээ болих нь уу дээ, янз нь?

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.70.46.224]: 1 сарын өмнө
Энэ барууныхан дебиль гэдэг нь үнэн юм аа. Манай хэдээс мэргэжлийн зөвлөгөө авмаар юм.
0    0
Зочин [203.91.115.40]: 30 өдрийн өмнө
хахаха Овоо эр вэ Наа бүдка даа хайргүй аргацааж амьдарч байсан байх нь Нүдэнд нь их мөнгө харагдангуут Бүдкака жийж гоолиг бүсгүй өвөртлөхөөр шийдэхгүй юу. Зөв2 эр хүн л юм чинь нэг амьдрахдаа нэлээн жаргаг
0    0
балдууш [78.209.187.2]: 29 өдрийн өмнө
манайд ч ийм гарууд захаас аван олдноо. саяханы замын цагдаад салаавч үзүүлж таахалзаад бсан гар чинь яг ийм нөхөр гэсэн
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд