Ангилал:

Гамшиг

Та бүгд нэг юм ажигласан уу?

2016-06-08 20:32 1800 3
Сүүлийн хэдэн жил хүмүүн төрлөгтөний нэг хандлага анзаарагдаад байх болов, нөхөд өө.

Барууны нийгмийн хөгжилд шинэ зоомбий урсгал үүсээд байна. Хүмүүн төрлөгтнийг далдаас баадуудагч бүлэг нөхөд хоол хүнсний агуу тектоник хөдөлгөөн бэлтгээд байна. Гарцаагүй бэлтгээд байна.

1980-аад онд хорхой шавьж, нялцгай биет идэх талаар ярьдагчгүй байв. Зурагт араажуугаар хорхой идсэнийг харж сонсвол хамт олноороо бөөлжиж ухаан алдаад л, сэтгэц мэдрэлийн эмчид хандаж хэвтээд л.

1990-ээд он: Хорхой шавьж иддэг Аази, Латин Америкийн уугуул нөхдийн талаар сонсоод "Ямар заваан юм бэээээ? Шал доройтчихсон юм аа. Ямар амттай болхоор иддэг байнааа?" гэдэг болов. Энэ үед хорхой шавьж иддэг ТВ шоу, тусгай тэмцээн олимпиад гардаг болов.

2000-аад он: Кино ба эстрадын одууд, дээд зиндаанд оршин суугч нар зурагт интернетээр хөгжөөн болгож хорхой шавьж үмхэн амт чанар, калорлаг чанарыг харьцуулах үзэгдэл эхлэв. Үүнийг харах пролетари "оооо, болдгийм байнашт, иднээ!" хэмээн экстрим зоогтой Ааз, Латин Америкт очиж эрэлхэг баатарлаг, солиотойгоо гайхуулах болов.

2010-аад оноос өдгөө: "Ер нь хамгийн эрүүл бөгөөд дэлхийд хор хөнөөл учруулдаггүй моодный хүнс бол ногоо ба хорхой шавьж байхгүй юууу, мэдэж ав, гөгшөөн" үе стади эхэлсэн. 10-хан жилийн өмнө Ааз, Латинаар явж хорхой зооглодог байсан бол одоо Нью Йорк, Лондонд хорхой шавьжны "махаар" элит хоол хийгч тогооч нар ч гараад ирлээ, 11 одтой ресторанууд ч олон зуугаараа нээгдээд ирлээ.

Одоо та гудамжинд яваа барууны иргэнд шарсан төмстэй царцаа санал болгох юм бол тохьтойхон шиг сууж байгаад л идчихнэ. Хажуугийн нөхөд "Мань нь амсая л даа, маньдаа л даа" хэмээн нөгөөхөө хоргооно.





Өнөөдрийн байдлаар хорхой шавьжаар хоол хийх жорын ном сэтгүүлүүд онц борлуулалттай байгаа гэнэ шүү.

Заа, та бяд гэртээ харьж зурагтаа асаан нөгөө муу "Үүнифишн" кабелиа залгаад "тогоо шанаганы" сувгуудыг нээтэл гэрэл цацруулсан гоо хүүхэн авгалдай тамшаан идэх харагдана. Үүнийг харсан та "шавьж идэх нь миний амьдралын хамгийн зөв шийдвэр юм байна" гэх дүгнэлт өөрийн эрхгүй толгойг тань тогшоод эхлэх нь байна шт.
Бяцагхан түгшүүрийн байдалтай сувгаа сольтол Дискавери-гаар "Дэлхий дээр хамгийн их хорт хий ялгаруулагч хэн гэж бодож байна в?! Ааайййн?! Үхэр юм! Та үхрийн мах иддэг бол та глобал террорист л гэсэн үг. Үхрийн мах идсэнээр та дэлхийн цаг агаарын дулаарлыг түргэтгэж байна. Ич. Зов" хэмээн 2 цагийн зайтай дарамтанд оруулна.

























Тээээр, нөгөө 5 одтой тогооч хорхойн хоол хийж үзүүлж байна.









Заа тээр, хэлээгүй юу. Хүлэмжийн хий хэмээх хорт хийний 51%-ийг (уул нь ганц хоёрхон жилийн өмнө 25%-тай л байсийм даа) мал аж ахуйн салбар үүсгэдэгийг мэддэг үү? Аааайййн? Эд нараас болж л ургац ургахгүй, загас баригдахгүй, бороо хур орохгүй байгаамшт. Үхэр, гахай, хонь, тахиа битгий ид....

Үхрийн хэхрэлт хүртэл хөнөөлтэй гэнэ. Үхэр хэхэрдэг юм уу?

Энэ их цөвүүн мэдээг сонссон та сэтгэл санаагаар унан хэвтэх хооронд охин тань хаалга савчан орж "Би өнөөдрөөс цагаан хоолтон боллоо. Та нар мах иддэг хүйн нэгдлийн адгуус" хэмээн үхлийн цохилт өгнө. Маргаашнаас нь дэлгүүр орж мах орлуулагч буурцаг хайж байгаам даа.





Энэ их солиорлыг яах гэж бичив?
1. Дэлхийн томчуул сүүлийн 10 жилийн турш "Ивий муу дэлхий маань 7 миллиард хүнийг хэзээ ч тэжээж дийлэхгүй. 500 сая хүнийг л чүү ай тэжээнэ. Хэрэггүй балмад үндэстэн ястнууд тоогоо цөөрүүлсэн нь дээр" гэж сэм шивнэнэ. Мэдээж "цөөрөх" үндэстний тоонд өөрсдийгээ бичээгүй байгаа л даа.
2. Нийгмийг чөдөрлөн захирах хамгийн үр өгөөжтэй арга бол хоол хүнсний арга юм, хэзээний. Хүний бие организм ямагт МАХ ШӨЛ нэхэх нь хууль. Тарган цатгалан өнөө үед хүмүүн төрлөгтөн паанкарч хорхой зүлэг идэж зуршсан ч өлөн зэлмэн үе ирхэд (тун удахгүй) ҮХЭР ХОНЬ, ГАХАЙ ТАХИАгаа эрүүнийхээ шөрмөсийг таттал хүсэх болно. Гэтэл тэр үед мааш хатуу хяналтанд маааш багаар үржих үхэр гахай хэний гарт байхав? Белуга, осётрын хар түрс мөнкийн ийм үнэ цэнэтэй байсан гэж бодож байвал эндүүрэл шүү. Ундны усыг хүмүүн төрлөгтөн үүссэн үеээсээ мөнгөөр авдаг байсан гэж бодож байвал бас эндүүрэл шүү.

« Өмнөх сэдэв

Төвд үндэстний том наймаа

Дараагийн сэдэв »

Гоё ч юм уу..........?




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [103.212.117.30]: 2016-06-09 00:17
Delxii deer bgaa zuiliig xun sonirxox ni garcaagui zuil tegeed idej uzey gesen bodol bdag bx gej boddog xunii xugjliin tuuxend max mash ix uureg guicetgesen gedeg delxiig uxertei zuirluulsen nom xurtel bdag minii xubid zub gej boddog tegeed ch xun uuriigoo amitan yum ba gej xuleen zubshuurux xurtel ix xugacaa ordog yum shig bga yum
0    0
эх оронч , битий коммент устгаад бай л даа [202.9.41.250]: 2016-06-09 15:05
ХҮн төрөлхтөний махан хүнсний хэрэгцээ нэмэгдэх нь том асуудал тарьж байгаа нь үнэн л дээ. Үнэний хувь бий.
0    0
балдууш [78.209.187.2]: 2016-06-09 21:20
дэлхийн хүн ам ихдээд бгаа нь яалтачгүй үнэн л дээ. цаашид ч лайтай өсөх биз. хужаа нар хүртэл 1 хүүхдийн бодлогоо зөөллөсөн. чаддагсан бол дэлхийн улс орнуудын хүн амыг монготой тэнцүүлээд гурав гурван сая хүнтэй байж болно гээл бусдын там диваажин 2 т хуваагаад өгчихмөөр л бна. шудрага намайг өршөөгөөрэй
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Бүгд Найрамдах Куба Улс, La Havana

Антарктикийн полихета

Хойд солонгосын тусгай хүчний үзүүлэх тоглолт

Цөн түрэх гэдэг бил үү?

Өөрийгөө нохой гэдэгт итгэсэн тугал



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд