Ангилал:

Монгол, Нийгэм

Тэнгэр заяат, босоо хийморьт нусархаг цэрхэг монгол айсуй

2015-04-14 10:11 4669 6


Хэдэн хоногийн өмнө манай оффисын коридорт ийм 3 ширхэг ногоон цэр байхыг хараад бушуухан зургийн аппаратаа шүүрч уг тааруухан зургийг авав. Зурган дээр харагдахгүй байгаа боловч энэ цэр нь үнэн голоосоо ногоон (цайвар ногоон) өнгөтэй байсан шүү.
“Омогшилтой” монголын давуу тал үүгээр л тодоос тод гийж байгаа юм даа, нөхөд өө. Уцаарлан “омогшрох” хэрэггүй шүү, энэ зүгээр л өнөөгийн Монголын бодит байдал.
Хэдэн сарын өмнө нэг том босстой уулзах гээд хотын төвд тансаг оффисд нь очив. Хаалга нь цоожтой тул үрчийгээд коридорт нь хүлээлээ. Коридорын төгсгөлд шат байх бөгөөд хүмүүс дээш доош их хольхих юм. Тухайн үед цэвэрлэгч аньяа шат угааж байсан бөгөөд шатаар буух нэг цэмцгэр хувцасласан 30 орчим насны залуу цэвэрлэгчтэй зөрөв үү үгүй юу нээээээх дуу чимээтэй нусаан татсанаа “ахь түү” хэмээн цэрээ хаядаг юм даа. Цэвэрлэгч хүүхэн бүүр залхасан байдалтай доошоо буух залуугийн нурууг нүдээрээ өрөмдсөнөө уран бүтээлийг нь цэвэрлэв. Би бээр хажууд зогсох залуу руу хараад “П...а, сая юу харчихваа?” хэмээтэл “Юу? Яасан?” гэх юм. Гайхаад “Нэг гар арвин гээчийн цэрээ хаясныг хараагүй юу?” гэтэл “ааан, тэр үү” гэж сонирхох янзгүй хариулав. Ийм хариултанд транс-нд орсон миний дүгнэлт:
• Нус цэрээ байр байшин, гэр орон дотроо асгаж цутгадаг хятадын уламжлалт сайхан зан заншил манайд нэгдүгээрт бат бөх суурьшсан юм байна, хоёрдугаарт суурьшаад удаж байгаа юм байна. Яагаад?
1. Цэрээ хаядаг залуу ийм л байх ёстой мэт хаясан явдал. Ер сэтгэл нь хөдөлсөн, гэмшсэн, уурласан, бухимдсан, дээрэлхэсэн шинж тэмдэг агуулаагүй нулимсан. Зүгээр л нусаа ялгаруулмаар санагдаад л хаяв. Ямар ч иймээ тиймээ бодолгүй. Гэр орондоо ч тэгдэг бол уу хэмээн бодож байна.
2. Цэвэрлэгч аньяа бухимдсан боловч юу ч хэлэлгүй дуугүй өнгөрсөн явдал. Арван таван жилийн өмнө ийм нус цэрний асуудал зүгээр өнгөрөхгүй байж, наад зах нь шалны модоороо залууг цохиод авах байсан байх. Өнөөдөр бол үгүй: өнөөдөр шүлс цэрээ байр байшин дотор хаях нь энгийн үзэгдэл болсон учраас аньяа уурлаж урвалд ороогүй байх нь л дээ.
3. Гөлгөр залуу: энгийн үзэгдэл гэж тооцсон учраас л тэрбээр цочиж гайхаагүй .

Бас нэг явдал. Ажлын өрөөндөө өрвийгээд сууж байлаа. Хаалга онгорхой. Нэг хятад шиг чанга дуутай монгол залуу коридороор нааш цааш хольхиод л утсаар хүүхэн эргүүлээд байгаа бололтой хашгичаад байх юм. Залуу яриан дундуураа нус цэрээ чимээтэй гээчийн татан хуримтлал үүсгээд эхэллээ, коридорт цэрээ хаях нь тодорхой болов. Гүйж очиж өрөөнөөсөө цухуйв. Пөөх, яасан ч их үнэртэй ус асгасан юм, яасан ч “орьжиналь” Armani гонжоомтой юм, яасан ч гялтгар гуталтай юм, нүд сохрох шахав. Баагий яааааааг нөгөө хуримтлуулсан цэрээ хаях гээд утсаар ярингаа тонгойж байнаа, элит хувцсан дээрээ цэрээ наачих вий хэмээн тонгойхгүй юу. “Хөөш” гэлээ. Цочиж над руу харж байснаа жорлон луу дуртай дургүй явав. Аравхан метрийн цаана байгаа жорлон ш т . Иймэрхүү хятад монгол их болж дээ гадуур. Сонин нь утсаар эргүүлээд байгаа хүүхнийхээ өөдөөс нус цэрээ татаад байвал улам их таалагдана гэж бодсон юм байх даа?

Заа, элдэв албан байгууллагын жорлон бааныг бол ярих юм биш. Зимбабве-гийн уугуул иргэд бидний энэ авьяасыг шүтэн биширдэг байх. Жорлонгийн суултуур дээр шээх, гадуур дотуур шээхийг дурдахгүй байя гэхэд суултуур дээр хятад лугаа гарч явган сууж баахдаа тэр том нүхийг онолгүй гадуур нь баана гэдэг бол жинхэнэ авьяас шүү. Мөн жорлонгийн хана дээр баасаа түрхэнэ, хаалга хананд нус цэрээ наана, хананы пилта-г шатаах гэж оролдоно (шүдэнз зажигалкаар шавар пилта-г шатааж барна гэж хаанаас сонссон юм бол доо, ивий?). Их олон авьяас бий монголчуудад. Хамгийн түгшүүртэй нь дан нас бие гүйцсэн, тархи толгой нь хөгжлийнхээ оргил цэгт яваа хүмүүс ийм үйлдэл хийдэг гэж бодхоор өөрийн эрхгүй гуниглах юм. Монгол улсын гэрэлт ирээдүйг барьж байгуулах ард түмэн энэ гэж бодхоор муу эх орноо өрөвдөх юм.



Өчигдөр, 2015 оны 4 сарын 13ны орой 19 цагт, жирийн нэг монгол бүсгүй Ард кино театрын буланд бааж байв. 20 жилийн тэртээ монголчууд Эрээн хотоос ирээд юун тухай ярьдаг байсан санаж байна уу?
- Энэ хятадууд бидэн шиг соёлтой болох болоогүй байнаа, тс..тс..тс. Хаа таарсан газраа бааж шээгээд л, гуанз буудал дотроо нус цэрээ хаяаад л. Яана даа, яаана? хэмээн шогширдог байж билээ.
Гэтэд өнөөдөр монголчууд өөрсдөө нус цэрэндээ холилдоод явж байдаг. Жорлонгийн суултуур дээр гарч явган сууж баахдаа гадуур нь баадаг монгол нийгэм болоо шивдээ.

« Өмнөх сэдэв

Зусландаа хийж болох элдэв бусын санаанууд

Дараагийн сэдэв »

"Ажилдаа ирээрэй, новш оо"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Kryptonite [122.201.24.36]: 2015-04-14 21:01
Сайн байна уу, Sanal neg baina hog nus tseree haa taarsan gazraa hayna mun amaara duuren P tsagaa tulwal yuch chadahgvi jahanch bish nileen uhamsartai baildaa manaihaan ug ni bid nar chini geni saitai ulsuud shvde manjiin darlalaas bolood geni oorchlogdchdog yem bhda
1    0
Зочин [112.72.13.0]: 2015-06-09 12:55
санал нэг байна хажуугаар зөрөхдөө машины цонхоор гээд дуртай газраа нус цэрээ хаяна шүү салхитай өдөр бол нүүр лүү үсэрнэ гээч Сайн байна уу,
1    0
Зочин [103.229.123.110]: 2015-09-23 01:10
zogsoj baigaa zaluuchuudiin umnuur garna gedeg ch bas l ergelzeetei sanagdaad baidag bolson. urduur ni garah hoorond l nulimuulchih geed baidag yum. er ni bolgoomjtoi yavdag bolson.yasan ch ih tser, shuls baidag yum. am ni hatchihdaggui yum baih da. huuhnuud ni arai l gaigui baigaa yum. sogtuu l bish bol...
0    0
Зочин [202.21.106.114]: 2018-03-19 12:36
Монгол муухай болсон. саяхан нэг нус цэрний тухай нийтлэл уншаад өөртөө дүгнэлт хийсэн чинь би өөрөө хүртэл гудманд нус цэрээ хаядаг юм бна лээ шүү. Арай ч барилга байшин дотор хаядаггүй юм бна. зүгээр л алхаж явахдаа гудманд хаядаг муу зуршилтай юм бнаа. Тэрийгээ одоо болих гээд их л хянуур хичээж явдаг болсон доо.
4    0
Зочин [202.21.99.238]: 2018-03-26 18:11
ingeed suuj bgaa emegteig ontsoloh ym. ter hund yaltchgui bdl garsn bvl yhv. HARIN CH HAA DURTAI GAZRAA /baishin, hana, hashaa, mod, but g.m/ NOHOI SHIG SARIJ YVDAG EREGTEICHUUDIIG BUR SN ONTSOLJ BICHIH HEREGTEI. emegtei humuus end tend ortloo tesej bolj bhd erchuud ygd boldoggui ym.
0    0
шоогоо [202.179.31.34]: 2018-03-26 18:22
Готын дарга элдэв тэнэг тэнэг юм сэдэж амьтны дургүй хүргээд эргэж буцаж больдог. Тэнэг зүйл сэдэхийн оронд хотын бүх ААН, байгууллагууд 00 өрөөгөө нийтэд онгорхой байлгаж үйлчлүүлдэг болгочихвол олон хүн талархана даа. Тэрнээс нохойд ерөндөг тавих, зүүн эргэхгүй байх энэтэр бол лай л байна
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ дэлгүүрийнхэн.......... өндөөөөөр болоорой!

"Дэлхийн 3-р дайнд Хятад Хойд Солонгостой хүчээ нэгтгэнэ" гэнэ

Монголын элит давхарга, 1910-1925 онууд

Эртний машин 14

Туранхай эцэнхийгээ гайхуулах шинэ мооод................. /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд