Ангилал:

Алдартан

Тэрбумтан Фернандес тосгоныхоо иргэдэд 300 сая доллар тараажээ

2016-11-25 14:13 916 2
Испаний Серешалеш дел Кондадо тосгоны оршин суугчид тус бүр 2,6 сая доллар өвлөн авсандаа итгэж өгөхгүй транс-д оров.

Үлгэр 1917 онд Серешалеш дел Кондадо тосгоны Фернандес гэр бүлд Антонино хүү төрснөөр эхэлсэн гэж ойлгож болно.

Фернандес гэр бүл нь 13 хүүхэдтэй нөхцөлгүй ядуу зүдрүү гэр бүл байжээ. 11 дэх хүү Антонино-г 14 настай байхад аав ээж нь сургуулийн төлбөрийг нь дийлэхгүйн улмаас сургуулиас гаргаж ажил төрөлд оруулж гэнэ.
Тэрбээр 1940 онд Чиниа Диес хүүхэнтэй гэр бүл болсон нь тэрбумтан болох суурь болжээ. Учир нь Мехик-т пяаавны үйлдвэр ажиллуулах эхнэрийнх нь ах 1949 онд залуу хосыг өөрийн үйлдвэрт ирж ажиллахыг дуудсан байдаг байна.

Мехик-т хадам ахынхаа үйлдвэрт агуулахын эрхлэгчээр ажлын гараагаа эхэлсэн Антонино залуу 1975 он гэхэд жижиг гарын "Корона" пяаавыг өөд татан гадаадад экспортлодог бренд болгож чаджээ. Заа, тэгээд, мөнгийг хүрз тармуураар цуглуулах үе тэндээс эхэлсэн гэжуугаа.

Антонино Фернандес 2016 оны 8 сард 99 настайдаа талийж өөрийн төрөлх тосгоны оршин суугчдад нийт 300 сая доллар тараахыг гэрээслэлдээ үлдээсэн байв. Тосгон нь 80 оршин суугчтай байв. Хүн бүрт 2,6 сая доллар оногдов. Хүн бүр баярлан талархав. Мөнгөө яаж үрхээ мэдэхгүй гайхан суув.





Эхнэрийн хамт









Серешалеш дель Кондадо тосгон

« Өмнөх сэдэв

франсуа олландыг огцруулах процесс зогсов

Дараагийн сэдэв »

Голландад жоохон салхитай байгаа юм уу даа?......... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [66.181.185.54]: 2016-11-26 08:57
Saihan setgeltei hun bn
0    0
Зочин [178.194.170.229]: 2016-11-29 22:49
Bayan hun iim l baival saihan baimaar um ug n.baihdaa bish uma gehed, yadaj l nasan etseslehdee hagasiig n ch gsn... mania luivarchid tegehgui l bh da.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Оюутны архидаан, 1967 он

Эстон-д америкийн хүнд зэвсэгийн эшелон ирлээ

Берлин-ий хана нурахаас 2 жилийн өмнө

Пирааньяа загасаа хооллов /видео/

Энэ царай муутай амьтныг опоссум хэмээтүгэй



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд