Ангилал:

Алдартан, Баячууд

Тэрбумтангууд ямар салбарт хөрөнгө оруулалт хийдэг юм б дээ?

2015-10-22 11:14 1561 3
Баячуулын түрийвч хармааг ухаж заваарцгаая.

Билл Гейтс маань дэлхийн хамаг баян эр хэвээр байгаа билээ. Тэрбээр хөрөнгөө элдэв янзын "ядууралтай тэмцэх", "ядуусын үржлийн процессыг хянах" програмуудад зарцуулах сонирхолтой байдаг ба саяхнаас нэгэн шинэ технологийг ахиухан дэмжиж эхэлсэн гэнэ: "Хүний баас шээснээс ундны ус, эрчим хүч гаргаж авах" Omniprocessor төсөл. Janicki Bioenergy компаний барьсан ийм үйлдвэр нь өдгөө туршилтын журмаар Сенегал-д ажиллах бөгөөд өдөрт 14 тонн ялгадас боловсруулж цахилгаан эрчим хүч, ус үйлдвэрлэдэг байх юм. Билл Гейтс тус үйлдвэрээс гарах усыг дуртайяа ууж хамсаатан баячууддаа санал болгодог гэнэ.

Манайд тохиромжтой технологи юм бус уу?

DST Global Юрий Мильнер тэрбумтан. Харь гаригийн ухаант амьдрал олох төсөлд 100 сая долларын хөрөнгө оруулсан байна. Тэрбээр нөгөө хэвтэрийн эрдэмтэн Hawking-тэй нийлэн 2015 онд "Breakthrough Listen" гэх сансарын долгион чагнах төсөл эхлүүлэв.

Google-ийн Сергей Брин: үхрийн мах орлох "хиймэл мах"-ны технологид 300 мянгхан доллар оруулсан байна. Нарийндаа хатсан муу хог уу...

Монголыг сонирхоод байдаг ОХУ-ын олигарх-хулгайч Дерипаска: залуужих процессийн эрдэм шинжилгээний ажилд хөөрхөн хэмжээний хөрөнгө оруулдаг байна. Бид baavar.mn-д олон сарын өмнө танилцуулж байсан ОХУ-ын "Митотех" группын "хөгшрөлтийг зогсоох" бэлдмэлийн үйлдвэрлэлийг Дерипаска санхүүжүүлсэн байх нь.

"Newmedia Stars" компаний босс Дмитрий Ицков: 2013 оноос "Мөнх амьдрал" төсөл хэрэгжүүлэх гэж ноцолдож байгаа юм байх аа.
Зарчим тун хялбар: Робот-нд таны тархийг сугалж байрлуулах. Ингэснээр та тархиа хадгалж биеээ солиод мөнх амьдраад байж болно.

Tesla болон SpaceX компаниудын босс Илон Маск: "Технологийн хөгжлийг зөв гольдирлоор явуулах" төслийн үүсгэн байгуулагч. Өөрийнх нь хэлж байгаагаар: "Терминатор шиг явдал үүсгэхгүйн төлөө төсөл болой" гэв.

Ampyx Power компаний Бас Лансдорп: Марс гаригийг колончлох төсөлдөө байгаа бүх мөнгөө оруулж харь гариг руу нисэх сайн дурын нөхөдөө 2013 оноос бүртгэж эхэлсэн байна. Чухам 2030 онд эхний нислэг гүйцэтгэх гэнэ.

Facebook-ийн анхны хөрөнгө оруулагч бөгөөд PayPal-ийн хамтран байгуулагч Питер Тиль: "хэнээс ч үл хамаарах, тусгаар тогтносон хөвдөг хот байгуулах" төсөлдөө их хэмжээний хөрөнгө зарцуулсан байна. 2020 онд эхний ийм хот Калифорниос холгүй хөвж эхлэх гэнэ дээ.

Apple-ийн ерөнхий захирал Тим Кук ба Google-ийн ТУЗ-ын дарга Эрик Шмидт: ус хэмнэх технологийн төсөлд тэтгэвэрийнхээ хадгаламжыг зарцуулсан байна. Баавар-д сарын өмнө танилцуулсан "Nebia" шүршүүрийг санаж байна уу? Заа, түүнийг санхүүжүүлсэн гэнэ дээ.

Google-ийн үүсгэн байгуулагчийн нэг Ларри Пейдж: "Дэлхийгээс холгүй сэлгүүцэх солир астероидын ашигт малтмал, устөрөгч мэтийг олборлох" төсөл.

« Өмнөх сэдэв

Марс гаригийн учир битүүлэг зурагууд

Дараагийн сэдэв »

Өмнөд африкт цасаар шуураад байхад манайд ч аргагүй биз дээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Орос болон Америкийн ялгаа [106.188.31.35]: 2015-10-22 18:25
Мөнгөө оруулж байгаа төслөөр нь л тухайн этгээдийн хэн болохыг нь бүрэн таньж болдог юм биш үү? Оросын хэдэн хармааны хулгайчид залуу болох мөнх амьдрах гэх мэтчилэн төслүүд. Муу нэртэй амеркууд л сансар , ус цэвэрлэх, гэх мэт бусдад хэрэгтэй төсөлд оруулж байна. Билл Гэйтс ус цэвэрлээд өөрт нь ямарч хэрэггүй. Дерипаска Путинтэйгээ цуг мөнх амьдрах гэсэн юм байхдаа. Абрамович байна хөлбөмбөг хүүхэн шуухан.
4    0
Зочин [202.126.89.176]: 2015-10-22 20:26
одоо үед утгагүй балай мэт санагдаж байгаа ч ирээдүйд аль нэгтөсөл нь аминд орох ч юм билүү хэн мэдхэв.лав л цэвэр усаар гачигддаг дээрээ тулаад байгаа биз дээ.
0    0
erdemee [103.10.23.52]: 2015-10-26 23:45
SANSAR OGTORGUIN TOSLUUD TAALAGDLAA , TER OROSUUD MONH AMIDARAAD DEMII BHOO
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Нефть нэрэх "цэг" гэх юмуу даа?

"Буран" сансарын хөлөг онгоц

Артиллер-ийг шалгав

Дамааскийн ган шүрүүпээр хийх арга............/видео/

Энэ зуны хамгийн хөгжилтэй бичлэгүүд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд