Нөхөөр, тэвчээр тань хүрнэ биз? 7-10 жилийн дараа жимс нь ургадаг гэнэ штээ!"/>

Ангилал:

Байгаль, Зөвлөгөө

Тэвчээртэй хүмүүст зориулав

2016-03-31 20:46 1832 0
Нэг уншигчийн хүсэлтийн дагуу "гэртээ лимоны мод ургуулах" талаар сонирхуулж байна.
Нөхөөр, тэвчээр тань хүрнэ биз? 7-10 жилийн дараа жимс нь ургадаг гэнэ штээ!

Заа, эхнээс нь: Сав суулга болон хөрс шороогоо бэлдэх нь
1. Дренажны нүхтэй жижиг горшок эхэндээ хангалттай. Горшокны ёроолд 1,5 см орчим зузаан харга дэвсээд дээрээс нь шороогоор булна
2. Шороо маань мэдээж элдэв гумусээр баялаг байх нь чухал. Хэт нялцгай хар хөрсөнд юм ургаж амжилгүй илжрээд байдаг гэнэ. Дэлгүүрт тусгай "цитрус" төрлийн ургамалд зориулсан шороо байдаг ба янзын тохирдог л гэнэ.
3. Багахан нүүрс бутлаад хольвол ихэд тааламжтай

"Донор" жимсээ сонгох нь.
4. Жоохон ч гэсэн ногоон байж болохгүй, улцайгаад зөөлөрчихсөн жимс бас хэрэггүй. Хатуу бөгөөд "гэрэл цацруулсан" шав шар жимс сонго. Хөлдсөн жимс яаагаад ч боломгүй.
5. Жимсээ зүсээд хамгийн том 2 үрийг олоод хажуудаа тавьчих. Ил гаргаад удсан, хатачихсан үр ургадаггүйг анхаар.
6. Нөгөө бэлдсэн шороогоо ус тургих маягтай чийгшүүл. Хоёр үрийг 1,5 см-ийн гүнд булхад хангалттай. Хоорондын зай 2 см.

Анхаар: хөрсөө хэзээ ч, ямар ч тохиолдолд, юу ч ургуулсан тагтаршуулж нягтаршуулж үл болно.

7. Горшок-нд үрээ суулгаад гялгар уутаар дээгүүр нь хучихад илүүдэхгүй. Чийгээ алдахгүй.
8. Үрийг хэрхэвч ус цутгах маягаар услаж болохгүй гэнэ. Үрээ суулгаад +18 ба түүнээс дээш хэмд орхичих, наранд байршуулах хэрэггүй шүү, зүгээр дулаахан газар байхад л болно. 2-3 хоног тутамд ус тургиж усал. Цутгахгүй шүү.

8. Заа, 2-4 долоо хоногийн дараа нялх амьтан цухуйх учиртай. Тэр үед гялгар уутаар хучаад байх шаардлагагүй. 2 зулзага ургаад эхэлвэл эвтэйхэн салгаад өөр горшоконд суулгасугай. Шороотой нь хамт ухаж гаргаад суулгана штээ.
9. Заа, үүнээс хойш суулгацуудаа гэрэлтэй газар байршуулна. Хурц наранд нялх амьтад шамшийгаад хорчийх тул анхаар.
Усалгааны ус:
10. Крантны усыг шууд хэрэглэж болохгүй. Сав суулганд 2-3 цаг тогтож хэм нь бүлээссэн ус ашигла.

11. Суулгацаа эхний 2 сар бордох шаардлагагүй гэнэ. 3 дахь сараас нь хавар, зундаа багахааан бордож болно. Сануулга: бордоо ихэдсэнээс багадсан нь дээр байдаг гэнэ шүү.
12. Ургамал маань томрох хэрээр горшокоо томсгох хэрэгтэй нь дамжиггүй. Шилжүүлэн суулгахдаа шороо, юутай ийтэй чигээр нь (хуучин горшокоос бусадыг) том горшокондоо шилжүүлээрэй.

ЕР НЬ БОЛ: лимон маань тэрүүхэн тэндээ ааштай ургамалын тоонд ордог гэнэ. Тиймээс нүдээ бүлтийх хэмжээний ажиглалт асаргаа шаарддаг юм байхаа.

Заа, энэ бэрх давааг давах гэж байгаа уншигчдаа амжилт хүсье.







Заа, бусад уншигчид маань нойр нь хүрээд хомпуутерээ дэрлээд дуг хийчхээгүй бол гэртээ ананас ургуулах тухай товчхоооон сонирхуулья

Дэлгүүрээс сааайййхан гоё эрүүл ананас ав.
1. Дээд навчтай хэсгийг лавхан шиг бариад аажим эргүүлхэд ундааны бөглөө лугаа сугарах учиртай
2. Сугарсан хэсгийн ёроолыг навчнаас нь салгаж 2 см орчим "чөлөөт бүс" байгуул. Зурган дээрх шиг.

Усанд хий

Наранд тавьж болохгүй, одоохондоо. Дулаахан гэрэлтэй газар хэрэгтэй. Үндэслээд эхлэхэд шороонд суулгана.

Анхнаас нь том горшоконд суулгавал тааламжтай гэнэ. Одоо наранд тавьж болно. Цутгах хэлбэрийн усалгааг зөвшөөрдөг ургамал болохыг анхаар. 2,5 жилийн турш сайн арчиллаж чадвал жинхэнэ "өөрийн гарын" ананас амсаж болдог гэнэ дээ.



« Өмнөх сэдэв

Мьянмар-ын зэвсэгт хүчний 71 жилийн ой

Дараагийн сэдэв »

америкчуул алан хядагчидын үлдэгдлийг цуглуулан энхрийлэх болов




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

A-10 Warthog сөнөөгч онгоцны кабин дотроос

Францын "la legion etrangere"-ийн хээрийн норм

Ивий муу ядарсан брейвик залууд мөнгө төлхөөр болов

Загас давслах аргачлалаас

Муу ховдог монди....... /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд