Ангилал:

Авто ертөнц, Аялал, Байгаль, Бизнес, Дизайн, Зөвлөгөө, Спорт, Технологи

Цас мөс уснаа явагч

2014-12-28 14:37 1955 0
5-6 жилийн өмнө, цагаан сарын дараахан хэдэн нөхөд Шилийн Богд явья гэхээр нь дальжиганаад машинд нь үсчээд суучихаж билээ. Уруу татагч нар маань машин техник-дээ тун ч г сайн, 2 жийп нь ч гэсэн шинээрээ шахуу сайхан амьтад байсан тул сэтгэл тайван явцгаасан юм. Гэтэл Шилийн Богдоос 80 км-ийн наана их хэмжээний цас орж зузаан гээчийн хунгарласан байсанд бид бүгд “зүтгэдэг” хэмээн шаамийв. Эхэндээ их зүтгэсээээн, үнэнээ хэлэхэд: 2 хүрз ухаад л, 5 хос хөл гар түлхээд л. Тав орчим цаг шаамийхад 20 км явдаг л юм байна лээ..... Энэ маягаар цааш үргэлжлүүлэх аваас зарим нөхдийн шөрмөс татахаас гадна буцах бензин-гүй болчих гээд байсанд бид гунигтайгаар нусаан нэг сайн татаж аваад, холын барааг нэг сайн ширтэж өгөөд тонгоргоо ухаж билээ. Зорьсондоо хүрээгүй боловч тэр хаваржингаа бидний цээж гурвалжин, гар хөлний булчин зангираастай, гэдэс гүзээ арилаастай сайхан байсан шүү.
Бид ч яахав, зугаацах маягтай явсан улсууд. Нөгөө цас зудны үед бусдууд яадаг юм бол?
Дээрх адал явдлаа орос танилдаан хуучсанд нөхөр над руу “зовлон ойлгосон” харцаар харж: “Танайд ч цас тийм их ороод байдаггүй, манай Сибирьт бол сүйрэл болно шүүдээ, тиймээс бид “цас-ус-мөснөө явагч” гээчийг хэрэглэдэг юм” гэв. Заа, өнөөдрийн сэдэв: цаснаа, мөснөө, уснаа явагч хэрэгсэл ба түүний ач холбогдол.

Оросоор тухайн төхөөрөмжийг аэросани гэдэг юм байна. ЗХУ-д аль 30-40 онуудаас хэрэглэгдэж ирсэн бөгөөд гадаадын ижил хэрэгслээс нэг том ялгаа нь: өвөл зунгүй ашиглаж болдогт байдаг гэнэ. Барууныхан зөвхөн намаг цөөрөм гатлах хэмээдэг бол ЗХУ-ын аэросани нь зундаа нуур цөөрөм, гол мөрнөөр, өвөлдөө гол мөрний мөс, нимгэн зузаан цасан бүрхүүлээр явах зориулалттай.
Олон загварын аэросани байдаг бөгөөд бүгд ерөнхийдээ ижил техник үзүүлэлттэй:
- Даац: 2-8 хүн
- Хурд: усан дээр 60 орчим км цаг. Цас мөсөн дээр 120 км цаг хүртэл.
- Уул өөдөөн мацах чадвар: 35 градус
- Хөдөлгүүр: Бүгд машины энгийн япон хөдөлгүүртэй (Isuzu, Toyota).
- Бензин хэрэглээ: цагаар юм байна лээ: 12-20 литр цаг.
- Кабин дотроо халуун бүлээнээр үлээнэ. Дуу чимээ ихтэй боловч кабин дотор суугчид хоолойгоо боотол хашгичаад байхгүй.
- Онцгүй талууд: тоормоз байхгүй, саад бартаа холоос харлаа - хаазан дээрээс хөлөө авлаа, ингэж л зогсоно (усан завь шиг л байхгүй юу). Нүгэлтэй амархан суурин дээрээ эргэдэг тул сураагүй хүн үрүүлээ хамаагүй огцом эргүүлээд байвал дороо 180 градус эргэнэ.
Хэрэглэж болох салбарууд: цас зуд, үер усны үед аврах ангиудад, загас жараахай ангуучлах, ер нь зугаа цэнгээ ажил хэрэг бүгдэд нь хэрэглэж болно.



Аморжин





Манай гол мөрнүүд зарим газраан гүехэн байдаг тул энгийн моторт завь хол явж чаддагүй билээ. Гэтэл аэросани нь ёроолоороо тулсан ч салгалаад яваад л байна.















Дээрх тээврийн хэрэгслийг энэ жил Якутад гүн туршилтанд оруулаад үйлдвэрлэх юм гэнэ.













« Өмнөх сэдэв

Гаригуудын гадаргуу (үргэлжлэл)

Дараагийн сэдэв »

Чойбалсан даргын хэдэн зураг




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Украины Донецк ба Луганск-ийн нисэх буудал ёстой будаа болж дээ

Сониуч "үл мэдэгдэх нисдэг биет" видеонд бичигдэв

3200 жилийн тэртээ болсон тулаан

NASA-гийн нээсэн хоёр дахь дэлхий түүн дээр очих боломж

Сафари парк-д тэнэг хүн орохыг хорьвол таарна /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд