Ангилал:

Дайн

Цочмог үйлдлүүд ихсээд байна уу даа?

2016-01-18 21:22 1399 9


АНУ-ын ерөнхийлөгчийн Евразийн асуудлыг хариуцсан зөвлөх Виктория Нуланд өнгөрсөн тав дахь өдөр Вилнюс хотоос Берлин руу нисэж байлаа. Тэрүүхэн богинохон нислэгээр "1сарын 20-нд Лавров Керри хоёр Цюрих хотод уулзах болно" гэх мэдээг араажуугаар сонссон уу, тусгай албаныхан шивнэсэн үү, бүү мэд. Ямар ч г л байсан тэр даруйд нисэгчээ загнан ОХУ-ын Калининград хотод буух зөвшөөрөл нэхсэн байв. Оросууд: яав? юу болов? гэхэд тэрбээр "Украины кризисийн тухай ярилцах ба Украины зүүн хэсэгт тогтсон хэврэгхэн эвлэрэлийг хадгалах талаар ярилцах хүсэлтэй байна" гэж мэдэгдсэн байна.
Калининградад буугаад "Ерөнхийлөгч Путинтэй биечлэн уулзах" сонирхолоо удаа дараа илэрхийлэвч Путин агаа өөрийн зөвлөх Сурковийг илгээв.
Сурков тэр хоёр хаалттай хаалганы цаана уулзсаныхаа дараа ямар нэг тодотгол мэдэгдэл хийгээгүй нь хачирхалтай. Нуланд хатагтайг дагаж яваа албатнуудын хэлснээр дарга нь нэлээн сандарсан байдалтай "Дайн ойртож байна, дайн хаяаанд ирчихлээ" хэмээн үглээд байсан гэх юм.
Бидний тайлбар:
1. АНУ-ын төр ОХУ-ыг том дайнд чирч оруулах гээд аль дивангараас мэрийж байгаа. Уг төсөлд АНУ-ын баримтлах гол зарчим бол: "Бидний оролцоо аль болох бага бөгөөд гуравдагч этгээдийг турхиран өмнөөсөө байлдуулах" зарчим. Заа, саудын араб, турк ба хамсаатнуудыг Иран, Сири, ОХУ-тай мөргөлдүүлчихлээ. Харамсалтай нь ОХУ энэ дайнд санасан хэмжээнд орооцолдсонгүй. Одоо яах в?
2. Украин. Энэ дүүрцэн улсыг анхнаас нь дайны золиосонд бэлтгэн сойсон байдаг. Төрийг нь бусниулав (Яагаав, Нуланд авхайн "Өнөөдрийн энэ дүнд хүрэх гэж бид 5 тэрбум доллар зарцуулсан" гэж хэлснийг санаж байна уу?), үндэстэн хоорондын мөргөлдөөн зохиов, нацист хөдөлгөөнийг хөхүүлэв, эдийн засгийг нураав. Ганц төлөвлөөгүй явдал бол Крым байв. Оросууд ингэтлээ овжин шуурхай Крым-ийг өвөртлөчихнө хэмээн тэд санасангүй. Заа, украин маань дайнд зориулж өөрийн үндсэн хуулиа хүртэл өөрчлөөд хаячихлаа: Одоо украины армид гадаад иргэн алба хаахыг зөвшөөрсөн шүү дээ. Үүгээр хэдэн сарын өмнөөс турк, америк ба НАТО-гийн орны цэрэг дайчид украинд их хэмжээгээр цугларч эхэлсэн. Украины зүүн хэсгийг буцаах гэж.
3. Украинд бантан эхлэнгүүт америк төр "Ямар задарсан юм болж байнаа. Болиоч ээ. Алив, НАТО, яваарай, байлдаарай" гэх сценаритай суугаа. Ингэснээр ОХУ-ыг нэгдүгээрт арабуудтай, хоёрдугаарт НАТО-тай мөргөлдүүлчихэж байгаа юм, нөгөө "гуравдагч этгээдийг өмнөөсөө байлдуулна" гэдэг мөн байгаа биз?
4. ОХУ-ын армийг ганц украинд төвлөрүүлэхгүйн тулд тэд нөгөө латви, литв, эстон, польш, болгар, румын, гүрж, чех, унгр-ын баахан цэрэг техник бэлдүүлээд байдаг чинь ийм учиртай юм: "Та нар НАТО-гийн гишүүн болсон юм чинь одоо европынхаа гэрэлт ирээдүйн төлөө байлдацгаа" . Тэд бут нэргүүлэх нь тодорхой, гэтэл үхэхээсээ өмнө Орос армийг овоо тоншиж амжина, тийм үү?
5. Одоо хамгийн чухал хэсэг: АНУ-ын төр 2-хон коалицтай: "дайныг идэвхлэн хүсэгч" ба "дайн болвол оролцсон ч яахав" коалиц. Нуланд авхай ба түүний эзэд (обама биш шүү, хилари клинтон юм) "дайныг идэвхлэн хүсэгч" коалицийн гишүүд юм. Обама эхэндээ өөрийнх нь ерөнхийллийн хугацаанд (2008-2016) дээрхи дайн дажин гялс болоод... АНУ ялаад.... мань хүн ялалтын парадыг тэргүүлээд... гэж горьдож суусан нь өдгөө бүтэхгүй болсонд (ерөнхийллийн хугацаа дуусаа) "дайны" коалицаас зайгаа авав. "Балай дайн эхлүүлээд арилаад өгсөн негр ерөнхийлөгч" нэртэй түүхэн хуудаснаа үлдмээргүй л байгаа биз. Путин агаатай нууцаар утас шүрмэсээр холбогдон тохиролцоо явуулаад л "Манийхаа ерөнхийллийг дуустал хоёулаа элдэв үйлдэл хийхгүй байя, тэх үү?". Эсвэл Керри-г байн байн оросууд руу хөөж уулзуулаад л. Жишээ нь нөгөөдөр: Лавров Керри хоёр "Украин, Сирийн асуудлаар" уулзах гэж байгаа юм шүү дээ.
Гэтэл Нуланд-ын коалицийн хувьд обама дайн эхлүүлээд шавар хаачихвал яг гоё болох гээд байдаг. "Өмнөх ерөнхийлөгчийн эхлүүлсэн энэ бусармаг дайны үймээнд төрийн удирдлагыг авч байгаадаа гуниж байна. Гэвч бидний эхлүүлээгүй дайнд манай агуу ард түмэн ялах чадвартай гэдгээ харуулах болно, ялалтанд хүрэх болно, хэцүү байх болно, бүсээ чангалцгаа, хоолоо багасгацгаа" гэх маягийн.
Нуланд авхай Калининградад юу ярьсан бэ гэвэл: "НАТО украины армийн хамт өнөө маргаашгүй давшилтаа эхлүүллээ. Энэ дайнд бяд бүгд л хохирох болно шүүдээ. Цаадуулын гэнэтийн өдөөн хатгалгад бүү автаарай, зүгээр та нарыг шалгаж байгаа юм шүү. Дэлхийг хамарсан дайн эхлүүлмээргүй байгаа биз дээ, та нар" гэх маягаар пааник тараах санаатай байв.



« Өмнөх сэдэв

Бүгд Найрамдах Ардчилсан Герман Улсын арми

Дараагийн сэдэв »

Кувейт-д хадгалагдах америк зэвсэг




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

baavar huu [178.38.100.133]: 2016-01-19 00:14
Odoo orosiin hamriig huga tsohih bolson. Urd n ukrain biy daaj uzeed bsn odoo hamtiin hucheer haga awna
5    4
Доржоо [202.21.119.202]: 2016-01-19 09:24
Өөрөө хаанаас ийм мэдээлэл олдог байна аа. Тусгай эх сурвалжтай бололтой.
0    0
Зочин [202.21.106.167]: 2016-01-19 10:28
hehe baavar huu giin comment iig e lol er in yu bolod bgag medej bnu. ukrain ntr ymar ch hamague ym bolod bn
0    0
Зочин [180.149.80.74]: 2016-01-19 12:33
Новшийн Сэм авга өөрийгөө дэлхийн цагдаа гэж ойлгодог
3    0
baavar huu [178.38.100.133]: 2016-01-19 18:10
Putinii ued oros uls heden zuun say daisantai bolloo. Dain hiihed odoo ediin zasag zewseglel shinjleh uhaan dotooddoo shashin bolon ulsturiin ediin zasgiin hymralgui bj gemeen alaltsaj blno. Minii oilgoj bgaagaar oros uls zadrah n todorhoi bolj bn.
1    3
mgl [202.126.91.95]: 2016-01-19 20:06
Oros uls orshin togtonohoo bolivol ta bidnii amidaral duusna . uuniig chine l china huleej bgaa daa huuhduud mini amerik hezeech sain saihan yum hiij bgaagui heniig henii esreg bailduulah be yamar ashig oloh be geed l bodlogo bodno uhaantai bai zaluus mini
4    1
baavar huu [178.38.100.133]: 2016-01-19 21:32
Mgl ahaa tgwel bidniig hamgaalah estoi oros chin ediin zasag gadaad harilcaagaa urgujuulj ard tumnee bayn erh chuluutei bolgoj suuliin uyiin tonog tuhuurumj delgeruulj mongoliig toiruulj bish dairuulj hytadtai haricah estoi bsn ym. Odoo yun mongoltoi manatai europ talaaraa buun daisan deer n laliin shashintai ulsuudtai azi talaaaraa solongos japon umnud talaaraa huuchin kazakstan bolon busad stan ulsuudtai ewgui harilcaatai bolson. Hamgiin tom daisan hytadiinhaa gariig harj udur honogiig unguruuj bn.
1    4
Зочин [103.57.92.193]: 2016-01-19 22:45
Hoyor hursh 2 laa huchtei bh tusam Mongold ashigtai. Tusgaar tognoloo avch uldene. Orosuudiig baruunihan eldveer havchij sulruulahiig hicheej bn. Hervee Oros sularval Mongol hyatuudiin huvid zuulun hool bolno. Ashgui Putin gedeg mundag udirdagchtai yumdaa.
2    0
MGL [202.9.40.123]: 2016-02-06 22:22
Орост хичнээн дургүй байж болно гэхдээ тэдний хүч сулрах нь МОНГОЛ улс цаашид орших уу эс орших уу гэдэг асуудал шүү дээ.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 27

CNN-ий сурвалжлагчид Мосулд хүүрээ үлдээх шахлаа /видео/

ОХУ-ын БХЯ: "НҮБ-ийн цуваагийн бөмбөгдөлтийн үед агаарт предатор нисч байсан"

Муу ядарсан хамаатнаа 3 жил хооллосон байх юм

Жүжигчин Шарлиз Терон



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд