Ангилал:

Кино ертөнц, Монгол, Түүх

Цогт тайж киноны тухай

2015-02-04 15:11 8265 5
1945 онд Монгол кино үйлдвэрт бүтээсэн 2 ангит хар цагаан кино. Энэ кинонд ХVII зууны үед амьдарч байсан эх оронч, соён гэгээрүүлэгч Цогт хун тайжийн намтарт түшиглэн, Манжийн түрэмгий бодлогын эсрэг тэмцэн боссон Монголчуудын тусгаар тогтнолын хөдөлгөөнийг уран сайхны аргаар чадварлаг боловсруулан тусгасан юм. Киног бүтээхэд тэр үеийн Монгол улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг зарцуулжээ.

Уг кино дэлгэцэнд гарсан нь Монголын кино урлагт мэргэжлийн уран бүтээлчид төрөн гарч, бие даан бүтээл туурвих өргөн боломж нээгдсэнийг зарлан тунхагласан сайхан зүйл байлаа. Монгол кино үйлдвэрийн бүх салбар, тасгийн ажилчид оролцсон мөн мэргэжлийн техникчид, хамт олон бүрэлдэн тогтжээ. Энэ киноны нэг онцлог нь эдүгээ "алтан үеийнхэн" хэмээн нэрлэгдэх болсон Монголын мэргэжлийн уран бүтээлчид өөрсдийнхөө ур чадварыг сорьж анхны гараагаа амжилттай эхэлсэнд оршино.

Монголын театр, киноны нэрт жүжигчид өөрсдийн залуу насаа мөнхлөн үлдээсэн гайхамшигт бүтээл болсноороо үзэгчид судлаачдын сонирхлыг зүй ёсоор татдаг билээ. 1999 онд "Зууны мэдээ" сонины явуулсан санал асуулгаар ХХ зууны Монголын кино урлагийн манлай бүтээлээр шалгарсан, 2000 онд "Өнөөдөр" сониноос нэрлэсэн ХХ зуунд бүтээгдсэн Монголын 10 шилдэг киноны нэгээр шалгарчээ.
Найруулагч · Юрий Тарич
Зохиолч · Бямбын Ренчин, Юрий Тарич
Зураглаач · Дэжидийн Жигжид
Жүжигчин · Цагааны Цэгмэд, Аюурын Цэрэндэндэв, Данзангийн Бат-Очир, Буучийн Жигмиддорж, Жамбын Лувсанжамц, Чимидийн Долгорсүрэн, Лувсанжамцын Цогзолмаа, Дэндэвийн Чимэд-Осор, Нямын Цэгмэд, Гомбожавын Гомбосүрэн, Дашзэвэгийн Ичинхорлоо, Чимидийн Цэвээн
Хөгжмийн зохиолч · Билэгийн Дамдинсүрэн, Лувсанжамбын Мөрдорж
Зураач · Лувсангийн Гаваа











































« Өмнөх сэдэв

Непал бүсгүйчүүл дотроос монгол мисс шалгаруулдаг юм байна

Дараагийн сэдэв »

Яасан ч үнэтэй бэр в дээ.......




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [112.72.13.112]: 2015-02-04 15:44
Гайхалтай кино, энэ кино HD - р гарсан боловуу мэдэх хүн байнауу Юнивишн HD төсөл гээд байсан тэр нь юу болсон бэ гарсануу мэдэх байвал хэлж өгөөч Сайн байна уу,
0    1
Мөнхжаргал [150.129.142.94]: 2015-02-07 20:14
Сайн байна уу. Хувцас хэрэглэлийг мундаг хийсэн шүү.
Миний мэдэж байгаагаар энэ киноны уран бүтээлчдээс АЖ Л. Цогзолмаа, Далай ламд тоглосон хүү хоёр амьд сэрүүн байгаа.
Зураглаач Уртнасан гуай өнгөрсөн жил өөд болсон.
Түүнээс гадна одоо 90 гаруй насыг зооглож буй, өөөрийгөө байгалиар эмчлэхийн гайхамшгийг үзүүлсэн хурандаа Жамсран гуай энэ кинонд оролцсон цэргүүдин нэг гэсэн.
0    2
Зочин [202.70.38.182]: 2015-11-10 19:24
Ц.Цэгмид, Гомбосүрэн гуай 2-ын тулж байгаа нүд бас аймаар байна аа. Үхэн үхтлээ тулалдана гэж байгаа биз дээ. Цэгмид гуайн нүд үнэхээр ухаалаг, хараад л баймаар агуу мэлмий юм аа.
0    0
Зочин [202.9.40.172]: 2016-08-09 22:20
АРХАНГАЙ АЙМГИЙН ЦЭЦЭРЛЭГ ХОТЫН ХОЙМОРТ БАЙДАГ БУЛГАН УУЛЫН БАРУУН СУГАНД ТУЛАЛДААНТАЙ ХЭСГИЙН ЗУРГИЙГ АВСАН ЮМ ГЭСЭН. МЭДДЭГ ХҮН БАЙВАЛ БҮР ИЛҮҮГ ХЭЛЭХ БАЙХ АА.
0    0
33 [112.72.9.106]: 2016-08-11 12:10
Зохиолч Б.Ренчин гуайгаас бусад монгол оролцогчид бүгд АЖ,УГЗ.УГЖ, Төрийн шагналтангууд болсон. Ренчин гуайг Ю.Цэдэнбал үндэсний үзэлтэн гэж гадуурхан хавчин хяхаж байлаа. Дэлхийд нэртэй хүн тулдаа тэсч үлдсэндээ
4    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ баагий яаж тэнэгтсэн гээч..........

Таафчикт залуусын өчигдрийн уран бүтээл

Nissan танилцуулж байна: өөрөө зогсоолдоо гэлдрэх сандал /видео/

Серб арми дайны бүрэн бэлэн байдалд оржээ

Нуланд човганц: "Эрдоган Оросоос уучлал гуйдаг нь буруу"



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд