Ангилал:

Хоолны ертөнц

Төмс хонины сүүлээр шорлог хийх арга

2015-06-11 21:41 5725 2
Шорлог гэхээр мах шарах бодогддог бол та бүхэнд төмсөөр шорлог хийх арга сонирхуульяа. Орц бол манай захын дэлгүүрээс л олдоно.
1. Төмс болж өгвөл бүгд дунд зэргийн хэмжээтэй монгол төмс байвал сайн
2. Хонины сүүл
3. Давс
4. Улаан перц эсвэл хар перц
5. Модны нүүрс
6. Даац сайтай шамбур буюу шорлогны төмөр

Хонины сүүлээ 5х5см хэмжээтэй 5мм хиртэй зузаан зүснэ.

Төмсөө угааж арилгаад зураг дээрх шиг зүснэ. Төмсний хэрчилтийн зузаан нь 5-8мм байхад болно.Шорондоо мөн зургийн дагуу сүүл төмс сүүл төмс гэсэн зарчимаар шорлоод байна.
Шоролж дуусаад давс алгандаа хийж байгаад шортой төмсөө сайтар үрж давслана. Мөн халуун ногоо улаан хар перцийн аль нэгээр нэмж амталж болно. Халуун ногоонд дургуй бол хийхгүй байсан ч болно.

Шоролж дуусаад гадуур нь тугалган цаасаар ороогоод нүүрсний цогон дээр /галтай байж ерөөсөө болохгүй/ 20 минут эргүүлж тойруулж шарна.

20 минут шарсаны дараа тугалган цаасаа тайлж аваад дахиад цогон дээр гадуураа улаан бүрхуул тогттол нь байлгана. Энэ үе хамгийн хариуцлагтай үе тул хэт түлэхгүйн тулд байн байн эргүүлээх хэрэгтэй.

30 аад минут галын хажууд тэвчээртэй зогссоны үр дүнд амтат төмсний шорлог маань бэлэн болно. Таньд магтуулах л үлдлээ. Амт бол ванлий шүү.


« Өмнөх сэдэв

Энэ бол сэтгэцийн өвчин мөн шүү

Дараагийн сэдэв »

Оросын шинэ дрон нарийвчлал сайнтай болжээ....... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

VIRUS [150.129.141.65]: 2015-06-11 23:56
Check check :)
0    0
Зочин [202.179.20.120]: 2015-06-17 13:35
suuul iddgui idhee bolison zyrh sudasnii ovchin tusna
1    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Танилцацгаа: Lindsey Lohan

Манай зэвсэгт хүчин, хэдхээн зураг 2

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд

Заа нөгөө гайхал чинь шалдан шүхрээр нисээд эхэлсэн шүү

24 минут 03 секунд амьсгаагаа дарах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд