Ангилал:

Гэмт хэрэг, Дайн, Мэдээлэл

Тунис улсад террорист халдлага болж 30 гаран хүн амь үрэгдэв

2015-06-27 15:15 1930 0
Өчигдөр Тунис улсад гадаадын жуулчид ихээр очдог Порт-Эль-Кантауи далайн эргийн амралтын газар зэвсэгтэй 2 этгээд гэнэт гарч ирэн гал нээж энгийн 30 гаран иргэдийн амь насыг хохироожээ. Террорист халдлагад Британи, Герман , Орос, Бельги улсын иргэд өртсөн байна. Энэ террорист халдлагын хариуцлагыг исламын улс бүлэглэл өөртөө хүлээж байгаагаа твиттер хуудсаар зарласан байна.
Аллаг үйлдсэн 2 этгээдийг Тунисын цагдаа цэргийнхэн газар дээр устгажээ.
Аллага үйлдсэн нэгийнхэн хэн болохыг тогтоож чадсан байна. Энэ нь Тунис улсын иргэн Сейфуддин Ар-Резки хэмээх залуу байв. Тэрээр дээд сургууль төгсөж магистр хамгаалахаар сурч байжээ. Чөлөөт цагаараа сүмд очидог байсан тухай ойр дотны хүмүүс нь ярьсан бөгөөд тэндээс исламын хэт даврах үзлийг сурсан бололтой. Тунис улсын засгийн газар албан ёсны бүртгэлгүй сүмүүдийг нэн даруй хаах арга хэмжээ авч сүмийг ажиллуулдаг байсан этгээдүүдийг баривчилж байна.





Аллага үйлдсэн террористууд



« Өмнөх сэдэв

Япон хүүхнүүдийг галзууруулж буй Шабани сармагчин

Дараагийн сэдэв »

Эр хүн шиг үхлээ........ /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Арабын баячууд шонхор шувуугаар хэрхэн ан хийдэг вэ

isis-ийн "PR" менежер капут /видео/

"Жабхат ан нусра"-гийн үхлийн тулаан /видео/

БНАСАУ 300 мм-ийн пуужингийн системээ үзүүлэв

Cathay Pacific-ийн гал тогоогоор шагаах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд