Ангилал:

Гэмт хэрэг

Түүхэнд гарсан хамгийн том 10 дээрмийн хэрэг

2015-04-01 13:34 5564 0
Түүхэнд гарсан хамгийн их хохиролтой хамгийн их мөнгө хулгайлсан дээрмийн хэргийн түүхүүд. 100 саяаас-1 тэрбум долларыг яаж хулгайлав

2008 оны 12 сарын 5 нд Harry Winston хэмээх үнэт эдлэлийн дэлгүүрийг зэвсэглэсэн 4 этгээд дайран орж дэлгүүрээс 108 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл дээрэмдсэн. Энэ хэрэгт холбогдүүлж 25 хүнийг баривчилжээ.

2003 оны 2 сарын 15-16 шилжих амралтын өдрүүдэд үнэт эдлэлийн Antwerp Diamond төвөөс 100 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл алдагджээ.
Дээрмийн хэргийн толгойлогч нь Leonardo Notarbartolo хэмээх Итали эр байжээ. Энэ дээрмийг хийхийн тулд 2 жил бэлдэжээ. Мань эр тус төвд офис түрээслэж өөрийгөө Италийн алмазны худалдаачин хэмээн тус төвийг дээрэмдэх төлөвлөгөөгөө боловсруулжээ.
Хэргийн газраас олдсон ДНК ийн шинжилгээгээр мань эрийг хэрэгт холбогдолтойг нь баталж мөн хэргийн газар бичигдсэн бичлэгийн тусламжтайгаар мань эрийг барьсан байна. Шүүхээс 10 жилийн ял өгсөн боловч одоогоор ялаа гүйцэт эдлэлгүй тэнсэнгийн ялтай суллагджээ. Харин хулгайлагдсан алмазыг нь цагдаагийнхан одоо хүртэл олоогүй байна.

2005 оны 2 сарын 25 нд Амстердамын Схипхол олон улсын онгоцны буудал дээр түүхэнд хамгийн томд орох алмаз эрдэнийн хулгай гарчээ. Нийт үнэт чулууны үнэ 118 сая доллар. Хулгайч нар нэг их бэлтгэж нарийн төлөвлөгөөгүй энэ дээрмийг хийсэн байна. Тэд нисэх буудлын ажилчидын дүрэмт хувцас өмсөж онгоцны буудлын хамгаалалттай хэсэгт орж алмаз тээж явсан машиныг жолоочид нь буу тулган машинтай нь онгоцны буудлаас гаргаж эрдэнэсийг хулгайлж алга болсон байна.

Английн Knightsbridge хэмээх үнэт эдлэл хадгалдаг банкны хадгаламж уруу 1987 оны 7 сарын 12нд итали гаралтай Valerio Viccei хэмээх этгээд нэвтэрч орж одоогийн үнэлгээгээр 137 сая долларын үнэт эдлэл хулгайлжээ. Valerio Viccei-н италид урд нь 50 гаруй дээрмийн хэрэгт холбогдуулан эрэн сурвалжлагдаж байжээ. Тэрээр уг үнэт эдлэл хадгалдаг газар өөртөө хайрцаг нээлгэн орохдоо банкны ажилтанд буу тулган бусад хайрцгыг нээлгүүлэн дээрэмдэжээ. Valerio Viccei-г тус газар үлдээсэн хурууны хээгээр нь барьж 22 жилийн ял өгсөн боловч 2000 онд шоронд нас баржээ

1976 оны 1 сарын 20 нд Британы Бейрут хот дахь Ойрх дорнодын банкинд Палестины Ясир Арафаттай холбоотой босогчидын группын гишүүд дайрч орж одоогийн ханшаар 250 сая долларын алт үнэт цаас хулгайлжээ. Тус банкны агуулах нь хажуудаа Католикийн сүмтэй залгаа нэг ханатай байсныг нь дээрэмчид мэдэж эхэлж сүмд нэвтрэн орж ханыг нь дэлбэлээд дотор нь байсан алтыг нь ачаад арилжээ.

2007 оны 1 сарын 12 нд Ирак улс Багдад хотод орших Dar Es Salaam банкны ажилчид өглөө ирэхэд хаалга нь онгорхой агуулахад байсан 282 сая доллар алга болсон байжээ. Хэрэгт тус банкны хамгаалагч 3 ажилтанг сэжиглэсэн боловч одоо хүртэл хэргийн эздийг олоогүй гэнэ.

1990 оны 3 сарын 18 нд АНУ-н Бостон хотын Мүзейд цагдаагын офицерийн хувцастай 2 этгээд нэвтрэн орж хамгаалагчидыг юм асуухаар нэг өрөөнд оруулан түгжээд 300 сая долларын үнэ хүрэх уран зураг урлагын бүтээлийг 80 минутын турш тус мүзейгээс авч оджээ. Одоо хүртэл эдгээр алдагсан урлагын бүтээлийн сураг гараагүй байгаа аж

1990 оны 5 сарын 2 нд Английн банкны үнэт цаасыг Жон Годдарт хэмээх хамгаалагч тээвэрлэж яваад дээрэмдүүлжээ. Үнэт цаас авч явсан цүнхэнд 292 сая фунт стерлигтэй тэнцэх үнэт цаас байсан байна. Цагдаа нар хэрэгт Патрик Томас хэмээх этгээдийг холбоотой хэмээн эрж хайсан боловч уг этгээд нь толгойдоо буудуулсан байдалтайгаар олдож хэргийн сэжүүр тасарсан байна.

2003 оны 3 сарын 18 нд Иракийн төв банкнаас Саддам Хуссейн өөрийн хүүг 1 тэрбум доллар авхуулахаар явуулжээ. Хүү Кусэй нь нь банкнаас 100 тын дэвсгэртээр 1 тэрбум доллар авсан байна. Үүний дараа замдаа хүү Кусэй нь АНУ цэргүүдэд алагдаж Саддамыг нүхэнд нуугдсагн байхад нь олсон. Харин 1 тэрбум долларын 650 саяыг нь олоод үлдсэн 350 сая доллар нь газрын гаваар орсон мэт алга болжээ.

Интернет вирусын программ зохион бүтээгч Касперский компани нь 2013 онд Орос, Хятад, Украйны хакерууд олон улсын банкны системд вирус нэвтрүүлж нийт 1 тэрбум доллар банкны гүйлгээнээс бага багаар хулгайлсан гэж зарлажээ. Уг вирус нь банкны программд нэвтэрч орж нэг банкнаас хагас жилийн хугацаанд дунджаар 10 сая доллар гуйвуулсан, уг вирусын программыг илрүүлэхэд хэцүү учир банкууд ихэнх нь одоо хүртэл дээрэмдүүлсэнээ мэдээгүй байгаа аж.

« Өмнөх сэдэв

Спортын хөгжилтэй бүтэлгүйтэлүүд

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Мөн ч г хялбар юм даа........................ /видео/

Чоно лугаа эр

Бүсгүйн гоо үзэсгэлэн

1950-аад оны Улаанбаатар (2-р хэсэг)

сайхан батиралцаант казак хурим................... /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд