Ангилал:

Монгол, Түүх

Түүхийн хуудас-Монгол улсын эдийн засаг 1952-1957 онд хэрхэн өсөж байв

2015-02-28 15:59 2936 3
Та бүхэнд нэгэн сонирхолтой материал буюу БНМАУ-н ЭЗ 1952-1957 оны хооронд хэрхэн өсөж байсан тухай баримт хүргье. Энэ үед манай эдийн засаг маш эрчимтэй өсөж бүгд коммунизмийг зүүдэл мөрөөдөж байсан цаг. Хамгийн гол нь энэ үед хүн ардынхаа эрүүл мэнд, боловсрол, соёлд маш их анхаарч өсөж дэвжиж байсан нь харагдаж байна. Тиймээс ч тэр үеийн эдийн засаг 1950-1970 он хүртэл эрчимтэй өссөн билээ.

Харин одоо үед Монгол улсын малын тоо, хотын утаа, газраа ухаж зарах хэмжээ нь л эрчимтэй өсөх болж. Соёл урлагаас нийтийн дуу, хошин урлаг өсөв.
Үр дүн нь хүн амын боловсрол шаланд унаж мөнгө олох амархан тарни заадаг Сарандаваа мэтийн улсууд хүмүүсийн толгойг эргүүлж амархан хөлжих жишээтэй. Ямар сайндаа Сарандавааг хэдэн малынхаа буянаар сайхан амьдарч байгаа хүн гэдэг үг гархав дээ.

Улсын хэмжээнд хүүхдийн цэцэрлэгийн тоо маш бага хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж намар бөөн дайн хахууль. Дунд сургуулиуд нь нэг ширээн дээр 3-4 хүүхэд чихээстэй. Болсон болоогүй хэдэн дээд сургуультай. Тэрэнд нь сурч чадах чадахгүй толгойтой хүн болгон элсэж байдаг. Дээд сургуулиуд нь мөнгийг нь авч л байвал хамаагүй бөөнөөр нь элсүүлээд сургасан юмгүй төгсөгдөг. Төгссөн нөхдүүд нь юу ч мэдэхгүй хар ажил хийхээр ичээд байдаг. Дээр үед дээд сургуульд хүссэн болгон нь ордоггүй шалгуур маш өндөр байсан шүү.
Энэ олон дээд сургуулиас илүү техник мэргэжлийн сургууль бий болговол ядаж ажил хийж чаддаг хүн нь ихсэх байхдаа.

Цөөн хэдэн дээд сургуультай, улсаас сурах нөхцөлийг нь сайн хангаад шалгалтын босгыг нь өндөрсгөж толгойтой нөхдүүдээ л сургадаг. Чадалтай мөнгөтэй нэг нь мөнгөө төлөөд сурдаг. Тийм нөхдүүдээс төлбөрийг нь ахиухан авдаг болчихвол олон хүний цаг зав, мөнгийг хэмнэнэ дээ.































































































« Өмнөх сэдэв

Жинхэнэ нинжа амьдрал дээр итгэхэд бэрх үзүүлбэр хийв

Дараагийн сэдэв »

Барилга трест, 1984 он......................... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [103.11.194.46]: 2015-02-28 16:19
худлаа үнэн юм ярьж явахаар энэ зураг дээрхи шиг сургууль,цэцэрлэг,эмнэлгийн ор суудлыг 90-100% өсгөмөөр байх юм даатүр засгийн тэргүүнүүдээ.суудлын машин ширээ сандлын тоог нэмэхэд зориулдаг бүх мөнгөө 3 жил тэвчихэд л намар болгон болдог цэцэрлэг,сургуулийн дайн байхгүй болно доо.дээр нь хүүхдээ оруулах гэсэн эцэг эхчүүдийн хээл хахуулийн асуудал ч аяндаа алга болно.
5    0
Зочин [103.10.22.114]: 2015-02-28 18:38
Сайн байна уу, чиний вэб дээр буй бүх түүхэн зургийн ард эзэн байгууллага нь бий шүү. baavar.mn гэсэн нэрээ авч хаяхыг зөвлөе!
0    5
Зочин [202.179.20.106]: 2015-03-01 00:39
Эзэн байлаа гээд ингэж олны хүртээл болгосон нь хэд билээ
5    0
Зочин [103.229.120.172]: 2015-03-01 00:54
Монголын түүхийн улам их зургийг оруулаарай сонирхолтой байна.
1    0
Зочин [103.9.90.53]: 2018-06-25 12:11
sain baing gej helie
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Том ан гөрөө

Египт-ийн пирамидийн оройноос авсан зураг

Уруулын хэлбэрээр хүний зан аашыг тодорхойлох арга

90 сая жилийн тэртээх динозаврын өдөт сүүл

20 жилд үзэгдээгүй их сум зэвсэг бөөгнөрүүлжээ



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд