Ангилал:

Нийгэм

Өчигдрийн материал үргэлжлэх нь (давталт)

2017-06-18 15:00 672 10
"Турк улс ШОС-д элсэхээр боллоо" мэдээнд манай сайтын идэвхитэй комментлагч реценз илгээсэнд хариулав.

Заа, коммент нь
"Манжын аль ч тэнгэрийг тэтгэж, найралт төвдөж, энх амгаландсан баагий нь билээ, сайн санахгүй байна: зүүнгарын иргэдийг хүйс тэмтрээд одооны казахстан хятадын яг завсарт гэрэлт хөшөө босгоод түүн дээр ийн зүүнгарыг төвшитгэн тохинуулав гэж хуцсан байдгийм. Түүний үг аягүүүүүүййййй зусар үг билээ. Түүн лугаа нэгтгэн тайтгаруулах гэсэн мааш муухай үгийг юунд хэрэглэнэ вэ? Байтлаа орос, хужаа хоер мануусыг илбэн тохинуулж, нэгтгэн тайтгаруулж яааг харагдаач. Харин Монгол улсыг ШХАБд гишүүнээр элсүүлэх гэж хоер хөрш олон жил шахалт үзүүлсэн тул манайхан арга ядаад ажиглагч гишүүнээр элсэж хэсэгтээ бултаж чадсан байдаг. Одоо ахиж шахаад эхэлсэн тул арга буюу төвийг сахих нтр гэж бултагнаад байгаа шдээ. ШХАБ бол гишүүдээ шилж авдаг биш гуйж нэг гуядаж нэг оруулдаг байгууллага. ШХАБ энэ байгууллагын гол цөм болсон хятад орос хоерт л ашигтай, бусад жижиг улсад огт ашиггүй байгууллага. Үүнийг манай гадаад яамныхан хичнээн дебил ч гэсэн нэг мэдээд байгаа юмаа. Манай яамныхан энэ бодлогоо өөрчлөхгүй гэж найдъя. Дашрамд хэлэхэд далайн чанад дахь англо саксууд чинь орос, хятадын хил давж ирээд монголд түйвээн тарихгүй нь туйлаас тодорхой учир манайхны ямарваа нэгэн нэгдэлд оролгүй төвийг сахина гэдэг нь маш зөв алхам. Ганц ШХАБ гэлтгүй, орос цөмтэй ЕвЭЗХ, ТУХН, ХААБ гээд ямар ч хэрэгггүй, үүрэг рольгүй, паразит байгууллага зөндөө байна. Бүгд бэлэгдлийн чанартай, толгойдоо оросыг ах гээд залсан нь хаа ч очиж эдгээр байгууллагуудын ганц оршин байх "үндэслэл" болж байна гэж ажиглагчид егөөдөж байна шдээ, цаана чинь. Эдгээрээс эрхбиш хужаа гишүүнчлэлтэй тул ШХАБ арай удаан амьдарч магадгүй юм. Бусад нь хар аяндаа татан буугдах нь цаг хугацааны л асуудал".

1. Комментийн эхний хэсгийг үнэндээ л ойсонгүй. Юу? Яасан? Яах гээд байгааийн? Дэлгэрэнгүй бөгөөд оновчтой бичихийг уриалж байна. казак-стан чинь энд аль өнцгөөрөө гойжоод орчив? Юу гэх гээд байгаа юм? Тэр үг нь чухал болоод байгаа юм уу? Хийсэн үйлдэл нь чухал юм уу?
2. "Нэгтгэн тайтгаруулах" үгийн тайллыг ахиад тайлбарлая: Евро-Аазид яг өнөөдөр хэдэн ширхэг дайн дажин, мөргөлдөөн сөргөлдөөн, дайсагнал жихүүцэл байна вэ? Зүүнээс баруун шүүье: Эхлээд буудалцаан алаангүй тохиолдлууд
- Папуа Нью Гвиней ба Индонез
- Филиппин ба Вьетнам ба Хятад ба Таяваан
- Хойд ба Өмнөд Солонгос
- Япон ба ОХУ
- Узбекистан ба Киргизстан
- Тажикистан ба Афганистан
- Иран ба Саудын араб
- Хятад ба Таяваан
- Хятад ба Япон
- Хятад ба Казакстан
- Украин ба ОХУ
- Украин ба Польш
- Украин ба Румын
- Украин ба Унгр
- Грек ба Турк ба Кипр
- Молдав ба Приднестров
- Англи ба Ирланд
- Экс Югославын мужууд

Буудалцаан алаан хядаантай зөрчилдөөн гэвэл:
- Тайланд ба Мяанмар
- Тайланд ын лалын шашинт дебилүүд
- Бангладешийн лалын шашинт дебилүүд
- Филиппиний лалын шашинт дебилүүд
- Энэтхэгийн лалын шашинт дебилүүд
- Энэтхэг ба Пакистан
- Пакистаны лалын шашинт экстремист дебилүүд
- Афганистан ба лалын шашинт экстремист дебилүүд ба АНУ+найзууд
- Иран ба АНУ+найзууд
- Саудын араб ба Йемен
- Азербайжан ба Армений Карабах
- Гүрж ба Осети ба Абхази
- Ирак ба лалын шашинт дебилүүд ба АНУ+найзууд
- Курд ба Ирак ба Турк ба Сири
- Сири ба лалын шашинт дебилүүд ба АНУ+найзууд ба ОХУ
- Украйн ба ДНР+ОХУ
- Серб ба Косово
- Албаан ба лалын шашинт дебилүүд
- Израил ба Палестин ба Ливан
- Турк ба лалын шашинт дебилүүд
- Турк ба Сири ба Ирак
- Англи ба Испани (Гибралтар)
- Франц ба Итали ба Корсика
- Баруун Зүүн Европ ба лалын шашинт дебилүүд
Ёох, толгой өвдөв. Санаж байгаагаа бичхэд л манай Евро-Аази иймэрхүү дүр төрхтэй байна. 200 жилийн өмнө англосаксууд энэ тарааж бутраах тоглоомыг эхлүүлсэн. Өдгөө тоглоом дүрмээрээ явж байгааг та бүгд дээрхээс харж байгаа байх. Евро-Аазийнхааааан! Энэ маягаар үргэлжлүүлэн бие биенээ ээлж дарааллан живүүлээд байх уу? түр хугацаанд ухаан сууж жижиг хэрүүл уруулаа зогсоон нэгдэж хүчит бөгөөд зальт дайсантай тэмцэх үү? гэсэн үг юм.
3. "Байтлаа орос, хужаа хоёр мануусыг илбэн тохинуулж, нэгтгэн тайтгаруулж яааг харагдаач" гэж хам бичлээ.
Миний Монгол, чиний казакстан гэх улс 80 жилийн өмнө дэлхийн газрын зураг дээр байсан уу? Энэ 2 үндэстэн нийт хэдэн ширхэг хүнтэй байсан бэ? Нийгмийн хөгжлийн аль үе шатанд байсан бэ? Дэлхий бөөрөнхий гэдгийг мэддэг байсан уу? 100 хүний хэд нь 40 насалдаг байсан бэ? Төрсөн 10 хүүхдийн хэд нь 5 нас хүрдэг байсан бэ? Ийм донгио бяд хөнөөлөө хүлээн сууж байхад америк анд чинь чамд, надад тусалсан уу? англи эзэн чинь шүлснээсээ хуваалцсан уу? Хэн чамайг "чи" болгосон юм б дээ тэгээд, айн? Хэн намайг "би" болгосон юм? СССР-ийн Орос ах эгч нар. Тэд биднийг загнан зодсоор биднийг зовхи өөд алхах ХҮН болготол бид сүүлийн 20-дхон жилд хоосон цээжээ балбах тэнэгдүү ярваадуу шалдан хүнцэр болж хувирлаа. Мөн биз? Бас худлаа яриад байна уу? Энэ бол Монгол ба казакстаны нэн шинэ үүсэл гарлын тухай тайлбар байв. Одоо өнөөдрийг ярья:
Англосаксуудын өөдөөс тод бөгөөд тодорхой салаавч үзүүлж байгаа нь хэн байна, дэлхий дээр? ОХУ ба БНХАУ. Өөөө, нөгөө Филиппиний хяаамарлаг Дутерте-гээ мартах гэж байна: ба Дутерте босс.
Юуны учир салаавч үзүүлж чадаж байна? Хүчтэй ба ухаантай учраас. Ухаантай учраас "хайрт баруун түншийнхээ" төлөвлөгөөг харж, маргаашынхаа амьдралд бэлтгэн хүчээ нөөгөөд байна. Чи бид хоёрт таалагдсан таалагдаагүй ОХУ, БНХАУ хоёр аймшгийн хүчтэй болчихлоо. Орос зэвсэгтэй, Хятад мөнгөтэй. Энэ бол факт. Үүнийг чамаас бусад нь ойлгоод тэдэнтэй нэгдэх хэмээн үзэлцээд байна. Миний хам Орос, Хятадгүй 1 сар амьдраад үз, 1 сарын дараа ярих чадвартай байвал үр өгөөжийг нь чамаас асуумз.
Монгол маань гялалзсан армитай, пальбийсан эдийн засагтай, яравгар төртэй, хэнийч хаалгыг өшиглөөд нээчихдэг улс байсан бол өөр хэрэг. Гэтэл бодит байдал тийм биш байгааг миний хам харахгүй байна гэж үү дээ? Хэн дуртай нь ирж бядны төрийн паразитуудын нүүрэн дундуур задгай мөнгө шидэлчихээд хуулийг нь биччихдэг, ард түмнийг нь шалны алчуур болгочихдог, шашин шүтлэгт живүүлчихдэг, үндэстэн ястны асуудалд умбуулчихдаг, жоохон баялагийг нь самарч болдог улс шүү дээ. Бяд чинь юу ч гүй хоосон, өрөнд өтүүлж зээлэнд гишгүүлдэг үндэстэн болсон шүү дээ. Ашигт малтмалаа хүртэл контрольдож чаддаггүй улс, юун өөрийн хувь тавиланг контрольдох. Байсан жоохон үйлдвэрлэлээ хүртэл устгаад 20 жил боллоо. Арьс ширээ Өмнөд Солонгос, Турк-ээс авдаг боллоо. Наад захын асуудал: бидний хэрэглэдэг цагаан давс монголын давс гэж бодож байна уу? Иймд "бид өөрийн улсаа өөрсдөө товхинуулна" гэдэг хэцүүхэн л тунхаг сонсогдож байна. Бодит байдлыг бодитоор нь харах цаг нэгэнт иржээ, алийн болгон хөөрүү, хоосон, "омогшилт, босоо залаат монгол" байх юм бэ, бид?

Олон комментлагч "Орос Хятадын хажууд Монгол хэзээ ч өөдлөхгүй, нарны гэрэл харахгүй" гэж бичих дуртай. Тэднээс асуух нь: "АНУ, Баруун Европыг дагаад бяд тэгээд нарны гэрэл хараад байгаа юм биз дээ, та нарынхаар бол? Улс маань хэр хөгжив, дэвшив? ХЭНД ХЭДЭН төгрөгний өртэй болов? Юугаар төлөх в? Хэн төлөх в? Хэзээ төлж дуусах в? Ямар хот суурин баригдав? Малчидад хэдэн худаг гаргав? Ямар үйлдвэр баригдав? Юу хийдэг байгаад юу хийдэг болов? "
Бид гадаад улс орнуудаас СҮҮ авч монгол ард түмэндээ зардаг "сайхан" үе ирсэн нь үнээн. Мал аж ахуйн орны иргэд бид саяхан 1 кг махаа 10 доллараар худалдан авч идэх болсон нь сайшаалтай, 300 долларын дундаж цалинтай улс гэжуугаа. Ардачиллын гэгээн бурхан АНУ-г дагаад ингэж л агуу дэвшлээ.....
Иймд миний хариу: "Андуурч байнаа, Монгол зөвхөн ОРОС андынхаа хажууд л хөгжин цэцэглэж нарны гэрэл харсан. Одоо ч харна".
4. "ШОС (Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллага) Монгол улсыг гишүүнээр оруулах гэж олон жил шахалт үзүүлсэн шдээ, манайхан арга ядаад "ажиглагчаар" орсон" гэв.
- ОХУ, Хятад хоёр энэ тал дээр эсрэг тэсрэг саналтай байв. Хятад биднийг ШОС-д бушуухан элсүүлье! гэж байхад орос нь "Монголыг элсүүлэх нь зөв боловч тэд америкийн бууны нохой болсон тул ажиглагчаар оруулья" гэсэн байна.
- Монголын хувьд ШОС-д гишүүнээр элсэх нь эдийн засгийн үлэмж ашиг хонжоо авчрах тул манай төр "Бид зөвхөн эдийн засаг мөнгө санхүүгийн салбарт оролцмоор байна" гэж тэнэгтсэн байдаг. Харамсалтай нь тийм гоё үлгэр шиг юм гэж байдаггүй. Үүрэг хариуцлага хүлээж эрх дарх, ашиг хонжоо олнооо. Дээрээс нь ардчиллын бурхан "ШОС-д ороод үзээрэй, угаадсыг чинь өгөхөө болино шүү" гээд дарамтлаад байдаг. Ингэж манайх "ШОС-ын ажиглагч" болсон байна.
5. "ШОС бол гишүүдээ шилж сонгож авдаг байгууллага биш, гуйж нэг гуядаж нэг оруулдаг байгууллага. Жижиг улсад огт ашиггүй байгууллага" гэсэн байна.
- Өмнө нь хэлсэнчлэн: өнөөдрийн байдлаар Иран, Вьетнам, Филиппин, Турк оочерлосон байгаа.
6. "Дашрамд хэлхэд далайн чанад дахь англо саксууд орос хятадын хил давж ирээд монголд түйвээн тарихгүй нь туйлаас тодорхой" гэж.
- Миний хам хаана амьдраад байдаг юм бэ? 1991 оноос хойш өдий болтол англосаксууд хүссэн жаанраараа Монголыг эдлэж байна шт. Хамгийн гайхалтай нь: Бид эдлүүлж байгаа мөртлөө бид өрөнд ороод байдаг. Мундаг уу?
7. "Манайхан ямарваа нэгэн нэгдэлд оролгүй төвийг сахина гэдэг маш зөв алхам"
- Аль ч талд орохгүй холоос алаан харж зогсоно гэдэг өнөөгийн бантанд бүтэхгүй асуудал л даа. Өрсөлдөгч талууд чамайг тэгээд л зүгээр байлгаад байна гэж бодоо юу? "Чи миний талд биш болвоос, чи миний дайсан ажаамуу" зарчим үйлчлэнэ шүү дээ. Хаашаа ч бултах аргагүй. Жүүд үндэстнийг яагаад түүхэн явцад нь дэлхийн хаана ч үзэн ядаж олон мянган жилийн турш хэн дуртай нь алж хядаад байдаг юм б? Наад асуудлаас чинь болж. Ийм болхоор чи буруу амьтанаа дуурайгаад байна.

Дээрх материалыг 2016 оны 11 сард бичсэн болно. Үүнээс хойш ШОС-д энэтхэг пакистан хоёр байнгын гишүүнээр элсэв.

« Өмнөх сэдэв

БНМАУ-д тээврийн салбар үүссэн нь

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Анхаа [117.111.7.4]: 2017-06-18 16:40
ккк. . .нэг дебиль сдаг аймаар шаасаан. . .англосакс эзэддээ хошногдуулдагаасаа илүү таашаал авсан бх аа хаха.
0    1
baavartai [202.179.31.49]: 2017-06-18 17:28
TANAI SAIT UNEN BAAVARTAI, HURDTAI, ZOV MEDREMJTEI YUMAA.
0    1
Зочин [49.0.216.157]: 2017-06-18 17:52
lut er shvv
0    2
Kkk [202.70.46.214]: 2017-06-18 23:13
Baavar ah goyoo goyo ene niitlel yum medehgui bj bult bult usereed bdg garuudad ih bolovsrol olgohoor niitlel bnshde.kkk
1    2
Зочин [112.72.11.117]: 2017-06-18 23:26
Монгол өөрсдийгөө устгах хөтөлбөрт элсчихсэн. ((Олон улсын валютын сангийн зээл )) гэсэн үү.тэр н ард иргэдэд биш хэдхэн тооны паразитуудад хэрэгтэй байхаа.нийтлэл маш их таалагдлаа.
0    2
Зочин [49.0.214.103]: 2017-06-19 12:56
nice saixan xellee
0    1
Зочин [172.58.142.175]: 2017-06-20 00:49
Baaavarguiag mongol duerte gej nerley !
0    0
Зочин [109.45.0.246]: 2017-06-20 03:52
Хаха, монгол Дутертэ.
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Танилцацгаа: Lindsey Lohan

Манай зэвсэгт хүчин, хэдхээн зураг 2

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд

Заа нөгөө гайхал чинь шалдан шүхрээр нисээд эхэлсэн шүү

24 минут 03 секунд амьсгаагаа дарах нь



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд