Ангилал:

Нийтлэл

Өчигдрийн материал үргэлжлэх нь

2016-11-22 20:04 873 49
"Турк улс ШОС-д элсэхээр боллоо" мэдээнд манай сайтын идэвхитэй комментлагч реценз илгээсэнд хариулав.

Заа, коммент нь
"Манжын аль ч тэнгэрийг тэтгэж, найралт төвдөж, энх амгаландсан баагий нь билээ, сайн санахгүй байна: зүүнгарын иргэдийг хүйс тэмтрээд одооны казахстан хятадын яг завсарт гэрэлт хөшөө босгоод түүн дээр ийн зүүнгарыг төвшитгэн тохинуулав гэж хуцсан байдгийм. Түүний үг аягүүүүүүййййй зусар үг билээ. Түүн лугаа нэгтгэн тайтгаруулах гэсэн мааш муухай үгийг юунд хэрэглэнэ вэ? Байтлаа орос, хужаа хоер мануусыг илбэн тохинуулж, нэгтгэн тайтгаруулж яааг харагдаач. Харин Монгол улсыг ШХАБд гишүүнээр элсүүлэх гэж хоер хөрш олон жил шахалт үзүүлсэн тул манайхан арга ядаад ажиглагч гишүүнээр элсэж хэсэгтээ бултаж чадсан байдаг. Одоо ахиж шахаад эхэлсэн тул арга буюу төвийг сахих нтр гэж бултагнаад байгаа шдээ. ШХАБ бол гишүүдээ шилж авдаг биш гуйж нэг гуядаж нэг оруулдаг байгууллага. ШХАБ энэ байгууллагын гол цөм болсон хятад орос хоерт л ашигтай, бусад жижиг улсад огт ашиггүй байгууллага. Үүнийг манай гадаад яамныхан хичнээн дебил ч гэсэн нэг мэдээд байгаа юмаа. Манай яамныхан энэ бодлогоо өөрчлөхгүй гэж найдъя. Дашрамд хэлэхэд далайн чанад дахь англо саксууд чинь орос, хятадын хил давж ирээд монголд түйвээн тарихгүй нь туйлаас тодорхой учир манайхны ямарваа нэгэн нэгдэлд оролгүй төвийг сахина гэдэг нь маш зөв алхам. Ганц ШХАБ гэлтгүй, орос цөмтэй ЕвЭЗХ, ТУХН, ХААБ гээд ямар ч хэрэгггүй, үүрэг рольгүй, паразит байгууллага зөндөө байна. Бүгд бэлэгдлийн чанартай, толгойдоо оросыг ах гээд залсан нь хаа ч очиж эдгээр байгууллагуудын ганц оршин байх "үндэслэл" болж байна гэж ажиглагчид егөөдөж байна шдээ, цаана чинь. Эдгээрээс эрхбиш хужаа гишүүнчлэлтэй тул ШХАБ арай удаан амьдарч магадгүй юм. Бусад нь хар аяндаа татан буугдах нь цаг хугацааны л асуудал".

1. Комментийн эхний хэсгийг үнэндээ л ойсонгүй. Юу? Яасан? Яах гээд байгааийн? Дэлгэрэнгүй бөгөөд оновчтой бичихийг уриалж байна. казак-стан чинь энд аль өнцгөөрөө гойжоод орчив? Юу гэх гээд байгаа юм? Тэр үг нь чухал болоод байгаа юм уу? Хийсэн үйлдэл нь чухал юм уу?
2. "Нэгтгэн тайтгаруулах" үгийн тайллыг ахиад тайлбарлая: Евро-Аазид яг өнөөдөр хэдэн ширхэг дайн дажин, мөргөлдөөн сөргөлдөөн, дайсагнал жихүүцэл байна вэ? Зүүнээс баруун шүүье: Эхлээд буудалцаан алаангүй тохиолдлууд
- Папуа Нью Гвиней ба Индонез
- Филиппин ба Вьетнам ба Хятад ба Таяваан
- Хойд ба Өмнөд Солонгос
- Япон ба ОХУ
- Узбекистан ба Киргизстан
- Тажикистан ба Афганистан
- Иран ба Саудын араб
- Хятад ба Таяваан
- Хятад ба Япон
- Хятад ба Казакстан
- Украин ба ОХУ
- Украин ба Польш
- Украин ба Румын
- Украин ба Унгр
- Грек ба Турк ба Кипр
- Молдав ба Приднестров
- Англи ба Ирланд
- Экс Югославын мужууд

Буудалцаан алаан хядаантай зөрчилдөөн гэвэл:
- Тайланд ба Мяанмар
- Тайланд ын лалын шашинт дебилүүд
- Бангладешийн лалын шашинт дебилүүд
- Филиппиний лалын шашинт дебилүүд
- Энэтхэгийн лалын шашинт дебилүүд
- Энэтхэг ба Пакистан
- Пакистаны лалын шашинт экстремист дебилүүд
- Афганистан ба лалын шашинт экстремист дебилүүд ба АНУ+найзууд
- Иран ба АНУ+найзууд
- Саудын араб ба Йемен
- Азербайжан ба Армений Карабах
- Гүрж ба Осети ба Абхази
- Ирак ба лалын шашинт дебилүүд ба АНУ+найзууд
- Курд ба Ирак ба Турк ба Сири
- Сири ба лалын шашинт дебилүүд ба АНУ+найзууд ба ОХУ
- Украйн ба ДНР+ОХУ
- Серб ба Косово
- Албаан ба лалын шашинт дебилүүд
- Израил ба Палестин ба Ливан
- Турк ба лалын шашинт дебилүүд
- Турк ба Сири ба Ирак
- Англи ба Испани (Гибралтар)
- Франц ба Итали ба Корсика
- Баруун Зүүн Европ ба лалын шашинт дебилүүд
Ёох, толгой өвдөв. Санаж байгаагаа бичхэд л манай Евро-Аази иймэрхүү дүр төрхтэй байна. 200 жилийн өмнө англосаксууд энэ тарааж бутраах тоглоомыг эхлүүлсэн. Өдгөө тоглоом дүрмээрээ явж байгааг та бүгд дээрхээс харж байгаа байх. Евро-Аазийнхааааан! Энэ маягаар үргэлжлүүлэн бие биенээ ээлж дарааллан живүүлээд байх уу? түр хугацаанд ухаан сууж жижиг хэрүүл уруулаа зогсоон нэгдэж хүчит бөгөөд зальт дайсантай тэмцэх үү? гэсэн үг юм.
3. "Байтлаа орос, хужаа хоёр мануусыг илбэн тохинуулж, нэгтгэн тайтгаруулж яааг харагдаач" гэж хам бичлээ.
Миний Монгол, чиний казакстан гэх улс 80 жилийн өмнө дэлхийн газрын зураг дээр байсан уу? Энэ 2 үндэстэн нийт хэдэн ширхэг хүнтэй байсан бэ? Нийгмийн хөгжлийн аль үе шатанд байсан бэ? Дэлхий бөөрөнхий гэдгийг мэддэг байсан уу? 100 хүний хэд нь 40 насалдаг байсан бэ? Төрсөн 10 хүүхдийн хэд нь 5 нас хүрдэг байсан бэ? Ийм донгио бяд хөнөөлөө хүлээн сууж байхад америк анд чинь чамд, надад тусалсан уу? англи эзэн чинь шүлснээсээ хуваалцсан уу? Хэн чамайг "чи" болгосон юм б дээ тэгээд, айн? Хэн намайг "би" болгосон юм? СССР-ийн Орос ах эгч нар. Тэд биднийг загнан зодсоор биднийг зовхи өөд алхах ХҮН болготол бид сүүлийн 20-дхон жилд хоосон цээжээ балбах тэнэгдүү ярваадуу шалдан хүнцэр болж хувирлаа. Мөн биз? Бас худлаа яриад байна уу? Энэ бол Монгол ба казакстаны нэн шинэ үүсэл гарлын тухай тайлбар байв. Одоо өнөөдрийг ярья:
Англосаксуудын өөдөөс тод бөгөөд тодорхой салаавч үзүүлж байгаа нь хэн байна, дэлхий дээр? ОХУ ба БНХАУ. Өөөө, нөгөө Филиппиний хяаамарлаг Дутерте-гээ мартах гэж байна: ба Дутерте босс.
Юуны учир салаавч үзүүлж чадаж байна? Хүчтэй ба ухаантай учраас. Ухаантай учраас "хайрт баруун түншийнхээ" төлөвлөгөөг харж, маргаашынхаа амьдралд бэлтгэн хүчээ нөөгөөд байна. Чи бид хоёрт таалагдсан таалагдаагүй ОХУ, БНХАУ хоёр аймшгийн хүчтэй болчихлоо. Орос зэвсэгтэй, Хятад мөнгөтэй. Энэ бол факт. Үүнийг чамаас бусад нь ойлгоод тэдэнтэй нэгдэх хэмээн үзэлцээд байна. Миний хам Орос, Хятадгүй 1 сар амьдраад үз, 1 сарын дараа ярих чадвартай байвал үр өгөөжийг нь чамаас асуумз.
Монгол маань гялалзсан армитай, пальбийсан эдийн засагтай, яравгар төртэй, хэнийч хаалгыг өшиглөөд нээчихдэг улс байсан бол өөр хэрэг. Гэтэл бодит байдал тийм биш байгааг миний хам харахгүй байна гэж үү дээ? Хэн дуртай нь ирж бядны төрийн паразитуудын нүүрэн дундуур задгай мөнгө шидэлчихээд хуулийг нь биччихдэг, ард түмнийг нь шалны алчуур болгочихдог, шашин шүтлэгт живүүлчихдэг, үндэстэн ястны асуудалд умбуулчихдаг, жоохон баялагийг нь самарч болдог улс шүү дээ. Бяд чинь юу ч гүй хоосон, өрөнд өтүүлж зээлэнд гишгүүлдэг үндэстэн болсон шүү дээ. Ашигт малтмалаа хүртэл контрольдож чаддаггүй улс, юун өөрийн хувь тавиланг контрольдох. Байсан жоохон үйлдвэрлэлээ хүртэл устгаад 20 жил боллоо. Арьс ширээ Өмнөд Солонгос, Турк-ээс авдаг боллоо. Наад захын асуудал: бидний хэрэглэдэг цагаан давс монголын давс гэж бодож байна уу? Иймд "бид өөрийн улсаа өөрсдөө товхинуулна" гэдэг хэцүүхэн л тунхаг сонсогдож байна. Бодит байдлыг бодитоор нь харах цаг нэгэнт иржээ, алийн болгон хөөрүү, хоосон, "омогшилт, босоо залаат монгол" байх юм бэ, бид?

Олон комментлагч "Орос Хятадын хажууд Монгол хэзээ ч өөдлөхгүй, нарны гэрэл харахгүй" гэж бичих дуртай. Тэднээс асуух нь: "АНУ, Баруун Европыг дагаад бяд тэгээд нарны гэрэл хараад байгаа юм биз дээ, та нарынхаар бол? Улс маань хэр хөгжив, дэвшив? ХЭНД ХЭДЭН төгрөгний өртэй болов? Юугаар төлөх в? Хэн төлөх в? Хэзээ төлж дуусах в? Ямар хот суурин баригдав? Малчидад хэдэн худаг гаргав? Ямар үйлдвэр баригдав? Юу хийдэг байгаад юу хийдэг болов? "
Бид гадаад улс орнуудаас СҮҮ авч монгол ард түмэндээ зардаг "сайхан" үе ирсэн нь үнээн. Мал аж ахуйн орны иргэд бид саяхан 1 кг махаа 10 доллараар худалдан авч идэх болсон нь сайшаалтай, 300 долларын дундаж цалинтай улс гэжуугаа. Ардачиллын гэгээн бурхан АНУ-г дагаад ингэж л агуу дэвшлээ.....
Иймд миний хариу: "Андуурч байнаа, Монгол зөвхөн ОРОС андынхаа хажууд л хөгжин цэцэглэж нарны гэрэл харсан. Одоо ч харна".
4. "ШОС (Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллага) Монгол улсыг гишүүнээр оруулах гэж олон жил шахалт үзүүлсэн шдээ, манайхан арга ядаад "ажиглагчаар" орсон" гэв.
- ОХУ, Хятад хоёр энэ тал дээр эсрэг тэсрэг саналтай байв. Хятад биднийг ШОС-д бушуухан элсүүлье! гэж байхад орос нь "Монголыг элсүүлэх нь зөв боловч тэд америкийн бууны нохой болсон тул ажиглагчаар оруулья" гэсэн байна.
- Монголын хувьд ШОС-д гишүүнээр элсэх нь эдийн засгийн үлэмж ашиг хонжоо авчрах тул манай төр "Бид зөвхөн эдийн засаг мөнгө санхүүгийн салбарт оролцмоор байна" гэж тэнэгтсэн байдаг. Харамсалтай нь тийм гоё үлгэр шиг юм гэж байдаггүй. Үүрэг хариуцлага хүлээж эрх дарх, ашиг хонжоо олнооо. Дээрээс нь ардчиллын бурхан "ШОС-д ороод үзээрэй, угаадсыг чинь өгөхөө болино шүү" гээд дарамтлаад байдаг. Ингэж манайх "ШОС-ын ажиглагч" болсон байна.
5. "ШОС бол гишүүдээ шилж сонгож авдаг байгууллага биш, гуйж нэг гуядаж нэг оруулдаг байгууллага. Жижиг улсад огт ашиггүй байгууллага" гэсэн байна.
- Өмнө нь хэлсэнчлэн: өнөөдрийн байдлаар Иран, Вьетнам, Филиппин, Турк оочерлосон байгаа.
6. "Дашрамд хэлхэд далайн чанад дахь англо саксууд орос хятадын хил давж ирээд монголд түйвээн тарихгүй нь туйлаас тодорхой" гэж.
- Миний хам хаана амьдраад байдаг юм бэ? 1991 оноос хойш өдий болтол англосаксууд хүссэн жаанраараа Монголыг эдлэж байна шт. Хамгийн гайхалтай нь: Бид эдлүүлж байгаа мөртлөө бид өрөнд ороод байдаг. Мундаг уу?
7. "Манайхан ямарваа нэгэн нэгдэлд оролгүй төвийг сахина гэдэг маш зөв алхам"
- Аль ч талд орохгүй холоос алаан харж зогсоно гэдэг өнөөгийн бантанд бүтэхгүй асуудал л даа. Өрсөлдөгч талууд чамайг тэгээд л зүгээр байлгаад байна гэж бодоо юу? "Чи миний талд биш болвоос, чи миний дайсан ажаамуу" зарчим үйлчлэнэ шүү дээ. Хаашаа ч бултах аргагүй. Жүүд үндэстнийг яагаад түүхэн явцад нь дэлхийн хаана ч үзэн ядаж олон мянган жилийн турш хэн дуртай нь алж хядаад байдаг юм б? Наад асуудлаас чинь болж.


« Өмнөх сэдэв

Ийм учраас л бяд "хомо сапиенс" болж чадсан юм даа, хүүхдүүд минь

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

« Өмнөх сэтгэгдлүүд
Баавар [124.158.94.35]: 2016-11-24 09:58
3-р асуултын хариу: Миний дебил дүү, миний бичсэнийг хуулаад биччихэж. Барууны ноёрхолыг эсэргүүцэх гэж ШОС-ыг байгуулсан. Монголыг оруулах сонирхолтой боловч бид янхан шиг аальгүйтсэн.
0    1
Бааварт [122.201.28.15]: 2016-11-24 10:11
Би бас чамд ойлгуулах гэж хуруугаа хавдтал бичиж байна даа. Үнэмлэхүй үнэн, үнэмлэхүй шудрага ёс гэж хаана ч байхгүй. Барууныхан дандаа буруу оросууд дандаа зөв гэж байхгүй. Тэрийг ерөөсөө ойлгохгүй юм. Дэлхийг мөлжих төлөвлөгөө гэж барууныханд байгаа бол оросуудад, хятадууд ч байгаа. Ашиг олох, бусдыг эрхэндээ байлгах хүсэл нь хүн мөн чанарын нэг юм. Хэрэв ОХУ, БНХАУ бусдыг мөлжөөгүй бол цаашид мөлжихгүй гэсэн үг биш. ЗХУ-ын үед түүхий эдээ хямд өгдөг байсан талаар зөндөө л баримт байгаа. Гэхдээ энэ талаар бичвэл ийм ч нийгэм байгуулж өгсөн, тусгаар тогтнуулж өгсөн гэсэн гэдэг балай юм аа чи ярих болохоор орхисон нь дээр гэж бодож байна. Шудрага сайн улсууд байсан юм бол биднийг шулахгүй л байх байсан даа.
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-11-24 10:18
4-р хариу: Барууныг "өөртөө ашигтайгаар аялдан дагах" гэж 30 жил үзлээ, бяд. Үр дүнг нь цонхоороо харахыг уриалж байна. Эсвэл бас оросууд буруутай юу? Монгол улс "нийтээрээ ядуу, архинаас хамааралтай, халамжийн тогтолцоо нь муу, боловсролын систем нь сүйрчихсэн, мухар сүсэг газар авсан" дорой балай улс болсон нь тэгээд хэний буруу в? Чиний бичсэн үгнүүд шүү..... оросуудын буруу юу? Чиний баруун эздийн буруу юу? Сэдвээ бодож байгаад бичээч, дүү.......

Биднийг чиний бичсэн шиг болгосон англосаксуудыг үзэн ядах нь буруу гэж үү дээ? Биднийг хүн болгосон Орос ах нараа магтан дуулах нь зөв биш гж үү дээ?

3 дахь хөршөө дагаад ийм амьдралтай байна. Ойлгож байна уу? Бид хүссэн хүсээгүй буфер улс байх болно. Улсаа зөөгөөд аваад явах уу? Өөр чамд санаа оноо байна уу? Томыг бодож хоосон мөрөөдөж болно. Гэхдээ жаахан ч гэсэн реалист байвал яасын, дүү
0    1
Бааварт [122.201.28.15]: 2016-11-24 10:21
И.В.Сталин бол мэдээж хэрэг агуу удирдагч, өнөө үеийн дэлхийн нөхцөл байдал энэ хүнтэй салшгүй холбоотой. Гэхдээ 5 стан-ууд ЗОУ 1920-оод оны үеэр бүрэлдэхүүндээ нэгтгэчихсэн байсан ба энэ үед Сталин намын удирдлагын бүрэлдэхүүнд байсан боловч 1930-1950-аад оных шиг их удирдагч байгаагүй. Тэгэхээр барууны улсуудын мөлжлөгөөс "аварсан улсууд" нь В.И.Ленин, Л.Д.Троцкий нар болж таарах нь дээ. Бас монголчуудыг аварсан хүн ч И.В.Сталин биш болж таарна даа.
1    0
Бааварт [122.201.28.15]: 2016-11-24 10:38
Афганистаны хувьд одоогийн тогтворгүй байдалд 1979 онд халдан орсон СССР хамгийн их буруутай гэж бодож байна. АНУ, Саудын Араб энэ түрэмгийллийг зогсоохын тулд исламын тулгуур үзэлтнүүдийг зэвсэглэж сургасан нь өнөөгийн исламын терроризмын үндэс болсон. Исламын терроризмын бүтээн бий болгосон бүтээгчид бол барууны орнууд, чиний хайрт оросууд юм. Латин америкийн орнуудын тогтворгүй байдлыг бий болгосон орон АНУ бөгөөд мөлжих гэсэн бодлогоос гадна коммунизмын эсрэг үзэл санаа үүнд давхар нөлөө үзүүлсэн гэдгийг мартаж болохгүй. Мөн тухайн орнуудын цэргийн хунтын удирдагч нар ч үүнд хамаатай.
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-11-24 10:50
5-р хариу: Чи ахиад л миний бичсэнийг давтаж байна. "Хүчирхэг байжээж л өөрийн хувь тавиланг шийднэ". Харин швейцарын хувьд ташаа ойлголттой болохыг анхааруулья. 1815 онд энэ эрээвэр хураавар түмэнд англосаксууд "тусгаар тогтнол" өгсөн юм. Энэ улсыг дэлхийн баячууд мөнгөө хадгалах гэж байгуулсан юм шүү дээ. Маааш сонирхолтой түүхэн явдлыг ажиглаагүй юу? Европод ямарч дайн болж байсан хэн ч швейцар луу дайрдаггүй, гитлер хүртэл тэр зүг буудах байтугай, харцаа чиглүүлээгүй. Нэг ёсондоо швейцар нь дэлхийн захирагч нарын сэтэртэй мал байхгүй юу. Аргаа барах үед алж иддэг мал байхгүй юу. Үхсэн баасны төвийг сахигч хүчирхэг швейцар....
Чи минь "төвийг сахих шиг сайхан юм байхгүй" гэчихээд "барууныг аялдан дагана" гэх үгээрээ сэтгэлийн гүндээ хадгалах санаа оноогоо ил болгосон билээ. Тууштай бай, үзэл бодлынхоо төлөө тууштай тэмцэж сур. Монгол төрийн проституткууд шиг битгий ийш тийш шарваад бай.
1    1
Бааварт [122.201.28.15]: 2016-11-24 10:57
Югослав, Чехословакийг задарсанд хариуцлага хүлээх ёстой субъект нь яах аргагүй барууныхан бөгөөд гэхдээ үндэстэн ястнуудын ашиг сонирхол байсан гэдгийг бас мартаж болохгүй. Танай ах нарын бүтээлүүдийг дурьдъя. Румынаас Молдавыг салгасан, Молдаваас Транснистр салгахаар оролдож буй, Украйнаас Крымыг салгасан, Зүүн Украйныг салгахаар оролдож буй, Гүржээс Өмнөд Оссети, Абхазыг салгахаар оролдож буй, Финландаас "Өвлийн дайнаар" газар нутаг салгаж авсан, Польшоос Калининградыг булааж авсан, мөн Польшоос Лвов орчмын газрыг булаан аваад Украйнчуудад тусгаар тогтноход нь өгсөн, Монгол Улсаас хамгийн томыг нь ярихад Туваг булаан авсан, Японоос Куриллын арлууд гэж нэрлэгдсэн арлуудыг булаан авсан гэх мэт зөндөө л байна даа.
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-11-24 11:01
202,72-т
Үүнээс хойш чамайг "дебил лаланцар" гэж дуудхаар боллоо. Чи чинь хэдэн сарын өмнө "дагестанд олон зуун орос тамлаж алсан, сайхан байсан" гээд байдаг гоожуур мөн биз дээ. Казак, тэгсэн мөртлөө дебил, тэгсэн мөртлөө лаланцар......яаж амьдрана даа? паразит минь, айн?
Чи чухам "чечен ахан дүүстээ манай сайтыг зааж өгч буудуулна" гээд байсан, юу болов? чечен амьсгаанууддаа очиж эдлүүлсэн үү?

"дебил лаланцар" чи хэзээдээ Монголчуудын төлөө санаа зовдог болчоов? Хэрэгтэй үедээ "Монгол" үндэстэн болоод л хэрэггүй үедээ "казак" болоод байна уу? лаланцар аа?
0    1
Бааварт [122.201.28.15]: 2016-11-24 11:03
1990-ээд оноос өмнө төрсөн гээд байдаг миний иргэний үнэмлэхийг үзсэн юм уу. Эсвэл 2-уулаа уулзсан билүү. Чамайг бодвол ах нь найрамдлын районы чиний хайрлаж явдаг орос ах нартай чинь найзлахдаа найзалж, зодолдохдоо зодолдож явлаа. Тэр улиран өнгөрсөн гэдгийг чи ганцаараа ойлгоогүй явна гэдгээ ухаарах хэрэгтэй байна. Иоджуулсан давс сайн хэрэглэ. Бүүр болохгүй бол дангаар нь долоогоод үз.
1    0
Бааварт [122.201.28.15]: 2016-11-24 11:07
Чи бичсэнг чинь хуулбарласангүй, харин чи л манайхыг тоож авахгүй, барууны гар хөл болохоор авахгүй, манай 2 хөрш элс гэж шахаж шаардаагүй гээд л нэг үгээ байнга давтчих юм аа. Бас баримт байгаа юм уу гээд байхаар чинь хүн амьтан таньдаг бол ГХЯ-ны хүнээс асуу гэлээ. Янхан шиг аальгүйтэх биш үүнийг гадаад бодлого гэдэг юм. Өөрийнхөө улсын аюулгүй байдлыг хангаж буй хэрэг юм.
1    0
Бааварт [122.201.28.15]: 2016-11-24 11:09
Чи бол ОХУ эсвэл БНХАУ-ын тагнуулын ажилтан, эсвэл тэд нарын захиалгаар нийтлэл бичдэг хөлсний бичээч байх эсвэл зүгээр л хуйвалдааны онолд итгэдэг галзуу амьтан. Гүйцээ
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-11-24 12:06
казак хамд,
Тоолох аргачлал чинь буруу байна. Хаант Оросын үед тоолсон түмэн нь
1-рт: КИРГИЗ-КАЙСАК гэх үндэстний тооллого юм. Энэ дотор киргиз, узбек, казак, оросуудыг тоолсноор 3 сая хүн бичигдсэн байдаг юм байна.
2-рт: Хаант Оросын Оренбург, Астрахан, Семипалатинск, Семиреченск, Тургайский, Уральский мужуудад явуулсан тооллого болохыг ойлго.
Чам лугаа Монгол үндэстний тооллогод өвөр монгол, буриат, халимаг, тува зэргийг оруулаад байвал хам нь ч гэсэн 1850 оны Монгол үндэстнийг 2 сая гартал тоолж чадах билээ.

1920 онд КИРГИЗ АССР нэртэйгээр СССР-т элссэн гэхээр киргизууд та нараас их байсан юм уу даа.
Ленин ба троцкий СССР-т галзуурч байхад казакууд их хэмжээгээр буудуулж ч г, өлсөж ч г үхсээн, үнэн. Тийм учраас казакууд бөөн бөөнөөрөө орос мужууд руу нүүн арилсан байдаг байх нь. Сталин 1932 онд СССР-ийг удирдлагадаа авснаар та нарын нар гийсэн байна л даа. казакууд өөрсдөө эх нутгаасаа дайжиж зайлснаар 2 сая болж багассаныг юунд "анзаарахгүй" нүднийхээ хажуугаар өнгөрүүлнэ в?
Та нар одоо ч гэсэн ОРОСЫН ачаар үйлдвэрлэл аж ахуйгаа авч явдаг биз дээ? Кноп ч олигтой дарж чаддаггүйг хам нь мэдийшт. Хам нь танай актюбинск, костанай-аар хөөрхөн явсан. Худлаа нэг дарга болох хүслээс өөр юу ч гүй, хоосон толгойнууд л юм билээ. Оросуудгүй та нар сүйрч байсан, одоо ч оросуудгүй бол та нар сүйрнэ шүү, хамаа.
0    1
Баавар [124.158.94.35]: 2016-11-24 12:58
122,201-ээ, Чи өмнө нь бичсэн юмаа давтаад байна. 5 ширхэг хариуг ахиад унш.
Та нар аргаа барах мөчид "чи бол орос, хятадын тагнуул. Хөлсний бичээч" гэх нь хорлон сүйтгэгч та нарыг ялгах шинж тэмдэг болжээ.
1    1
Зочин [207.244.89.91]: 2016-11-24 15:04
Баавар хам аа, чи өдий болтол уйгар ба хасаг, хаант оросын үеийн киргиз кайсак /одоогийн хасаг/ ба хара киргиз /одоогийн киргиз/ ялгадаггүй ээ. Тухайн үедээ оросууд хасагуудыг нэг бол киргиз, нэг бол киргиз кайсак гэж нэрлэж байсан тул Лениний декретээр байгуулагдсан хасаг ССР нь Киргизская гэсэн тодотголтой байсиймаа. Миний хувьд тоолох аргачлалаа огтхон ч андуураагүй, харин ч энэ тоог арван хувь багасгаж үзүүлсэн тоо гэж судлаачид үздэг. Тэгэхээр дарлагдсан болгоны нар гийсэн аугаа их пролетарийн хувьсгалын дараачаас эхэлж хасагууд маш их хорогдсон нь ямар ч эргэлзээгүй түүхэн үнэн юм. Ийм их мэдээлэлтэй хүн гэхэд заримдаа хэт гэнэн юм ярьж, бас элементарный зүйл дээр андуурч будилаад байхаар чинь сонин санагдаж байна. Тухайн үедээ одооны жинхэнэ киргиз буюу тухайн үеийн нэршлээр кара киргизүүд ердөө 400 мянга орчим байсан байдаг. Хаант оросын зориуд мэдэн будлиулсан энэ нэршилүүдээс болж одоо хүртэл киргизүүд хасагуудыг та нар бид нараас гаралтай, худлаа гэвэл та нар үедээ хасаг биш киргиз гэсэн нэртэй байсан гэхийг яанаа. Чамд ч гэсэн яг иймэрхүү төөрөгдөл байна шдээ. Ганц энэ хасаг гэлтгүй улс төр, геополитикийн талаар ч төөрөгдөл ихтэй хүн юмаа өөрөө. Чи үзэл бодолдоо үнэнч байж болно, энэ сайн хэрэг. Гэхдээ хэзээ нэгэн цагт энэ үзэл бодлоосоо ичихгүй юмаа гэхэд татгалзах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна.
1    0
Зочин [207.244.89.91]: 2016-11-24 15:11
Дашрамд хэлэхэд хаа очиж Лениний үед хасагууд хорогдоогүй ээ. Түүнээс хойш, ялангуяа чиний кумир нөхөр Сталиний үед естой тахал туссан шиг хиарсан байдаг. Тэгэхээр би Ленинд буруу өгдөггүй юм. Харин Сталиний томилсон Голощекин гэдэг нөхрийг мэдэх үү. Тэр хамаг хэргийн эзэн.
Хасагууд эх нутгаасаа дайжсан гэдэг бол бас л хэтрүүлэг. Мэдээж хэрэг дайжсаан. Гэхдээ хоер саяыг зөвтгөх хэмжээний их хүн дайжаагүй ээ.
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-11-24 15:33
ёоо, казак банди, аан уун гээ.
Хэн ч батлаагүй, булингар, хэрүүл амтай сэдвийг чи тэгээд "элементарный" гэчихээд өөрөө тоо мэдүүлгэндээ орооцолдоод байна штээ. Казак мудакууд болон жижиг саботажник оросуудын бичсэнээс өөр юм уншивал яаасын?
Нээх л их түүхчид, энэ казакууд. Агаараас юм санаачилж тавьчихаад л дебилтээд үсчээд байхыг нь яанаа. Хэлээрээ ч зөв ярьж чадахгүй хэвтэж байж.
0    1
Зочин [207.244.89.91]: 2016-11-24 16:40
Би харин чамайг гайхаад байгаамаа. Оросын тархи угаалтыг аягүй сайн ойлгоно. Эргээд сайн ч мушгина. Гэтэл уйгар бол хасагаас өөр, наад тоон дээр кара киргиз нэмэгдээгүй, тухайн хасагуудыг киргиз кайсак гэж байсан, тоон дээр мадаг байхгүй гэхээр юу ч ойлгохгүй ухнатаад унана. Киргиз гэдгийг чи л гаргаж ирсэн шдээ. Хасаг киргизийн хаант оросын үеийн нэршилийг ойлгохгүй, бантан болгоод байгаа хүнийг тэгээд элементар юм ойлгохгүй байна гэхгүй өөр юу гэхийн? Би амьдралдаа чам шиг мэдлэгтэй мөртлөө мэдлэггүй, мэдлэггүй мөртлөө мэдлэгтэй ч юм шиг сонин хүн хараагүй. Бас бичсэн юм ойлгохгүй))) Бүр дээр чамд уйгар бол хасагаас өөр үндэстэн гэж ойлгуулах гэж ядсан. Энэ бол манай монголчуудын ямарваа үнэнд гүйцэгдэх дургүй, төрөлхийн гөжүүдүү зантай холбоотой. Мартсанаас чи Бишкект хасагууд дэлбэрэлт хийгээгүйг хэзээ залруулах гэж байгаан?
1    0
Баавар [124.158.94.35]: 2016-11-24 16:56
Заа, ок. Ахиад бичье:
- Хаант оросын үед тоологдсон 3 сая киргиз-кайсак дотор чинь узбек, киргиз, тажик мажик, орос, эрлийз бүгдийг тоолсон гээд байна, дурак аа. Түүнээс гадна
- Зөвхөн өнөөгийн казакстаны нутаг дээр амьдрах иргэдийг тоолоогүй ээээээээ, Астрахань, Оренбург гэх мэт 7 область-д амьдрах киргиз-кайсакуудыг тоолсон гээд байна штээ, хүүрээ. Үүнийг харьцуулах үүднээс "өвөр монгол, халимаг, буриатуудыг тоолвол монголчуудыг 2 сая хүн байсан гэж тооцож болноо" гээд чиний тооллогыг харьцуулаад байна штээ. Ёоо, нөгөө инээдмийн ТҮЦ-ийн Лхагваа шиг юм болох гээд байна уу, үгүй юу?
0    0
Зочин [207.244.89.114]: 2016-11-24 17:28
Хүүр ээ, наад 3 cаяд чинь ширхэг ч бусад үндэстэн ороогүй эээээээээ. Хэрэгтэй гэвэл тэр үеийн узбек, тажик, киргизийн тоог гаргаж өгч болж байна. Бас энэ гурван сая чинь одооны казахстаны нутаг дэвсгэр дээрхи хасагийн тоо. Ойсооон? Бас хасаг дотор монгол шиг өвөр, ар, буриад мэтийн субэтник байдаггүй юмаа. Яаж ч тоолсон нэг тоо гарна. Би чамд тоо гайхуулах гэж биш, чиний оросын үед бага үндэстнүүд хөл хөсөр, гар амар жаргасан гэсэн үлгэрт чинь хариулах гэж үүнийг хэлсэн юмоо. Түүнээс чиний сайтан дээр ямар ч хамаагүй хасаг талаар ярьж хүн амьтны дургүйг хүргэх өчүүхэн ч бодол алгоо. Чи харин уйгар ба хасаг, хасаг ба киргизийг ялгадаггүй, тэгсэн мөртлөө бүгдийг мэддэг юм шиг ярьдаг сонин хүн шүү.
2    0
dino [126.65.209.242]: 2016-11-24 19:45
Баавараа, энэнд битгий дахиж юм тайлбарла аа.Үнэн зөрүүд хатуу толгойтой юм. Өмнөөс нь уур хүрчлээ.Тийм л их сайхан Өрнөдийнхөндөө талархаж, өмнөх үеийнхээ Социалист нийгэмдээ шаралхаж явдаг юм бол Америк луугаа цагаачлаад ч юм уу харлаад зайлна биз.Тэндээ очихоор ХЭН ч биш болно,иймэрхүү юмнууд.Эх орондоо,эх орныхоо өмнөх үеийн түүх ололтыг ХАРЛУУЛЖ бичиж байж л "цалин хөлсөө авдаг" хөлсний бичээч нар
1    2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд