Ангилал:

Архитектур, Бизнес, Дизайн, Технологи

Угаалтуурын хөгжил

2015-01-07 16:40 2292 0
Жижиг жорлон + бааны өрөөтэй ард түмэнд Италийн дизайнер Алесандро Исола гэгч нь их боломжийн угаалтуур зохиосныг танилцуулья. Элдэв новшоо хийгээд хааваас “00”-ийн өрөө цэмцийгээд л алга болно.
Үүнээс гадна хэдэн сонирхолтой бүтээлүүд бий вий.









Заа, энэ бол кофений ширээ болдог хивс. Их тогтвортой, гульжийж унжаад байдаггүй гэнэ шүү.















Нарны илчээр хоол хийгч зуух. АНУ-ын нэгэн компани нарны илчээр хоол хүнс чанагч, шарагч, жигнэгч, буцалгагч....одоо “зуух” л гэх юм уу даа, нэг бүтээгдэхүүн сонирхуулсныг та нартаа толилуулья. http://www.gosunstove.com/

Үйлдвэрлэгчийн мэдээллэснээр: Зуух дотор нарны хэт ягаан цацрагаас 290 хэм дулаан үүсдэг тул нартай болон БҮРХЭГ өдөр 20-40 минутын хунацаанд шорлог шарах, шөл хийх, цай чанах, жигнэмэг хийх зуух санаачлан худалдаанд гаргалаа гэнэ. Хамгийн сонирхолтой нь “ӨВӨЛ, ГАДАА энэ зуухаар хоол унд бэлдэж болно, багахаан илүү хугацаа шаардагдана” гээд гүрийгээд байх юм. Хойд америкийн өвөл манайх шиг хүйтэрдэггүй байх хэмээн таамаг дэвшүүлсэн чинь хажууд байсан хүмүүс зодхоон шахав: “үгүй юм шүүдээ, блог-чин найз аа, ялгаагүй л хүйтэн бөгөөд салхитай байдаг юм шүүдээ, алдаат санаагаа засваас зохилтой” гэв.
Хэд хоол хийгээд л тэр шилэн труба-ны дотор сэхэшгүй заваарах уу? гэтэл: заваарна, дагалдах төмөр угаагчаар угаагаад л цэмцийнэ гэх юм. За тэгвэл, ганц няслаад л шилэн труба дэлбэ явах биз? гэхэд: үгүй, нэлээд бат бөх Пирэкс шил тул барагтай цохилтыг тэснэ гэж байна.
Түлээ мод, хомоол аргалгүй хээр газар хэрэгтэй л эд байна.







Дээрх сандлыг дэлгэн сууж байгаад хоёр нөхөр архи уух явдалд онцгой тохиромжтой лонх байна. Манай энэ материал таалагдсан бол ганц "лайк"-лчхаарай

« Өмнөх сэдэв

Израил-ийн армид алба хаагч эмэгтэйчүүдийн хээрийн сургалт

Дараагийн сэдэв »

Урлагийн бүтээл 63




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Банн жорлонгоо эмх цэгцтэй байлгах хэдэн арга

Ерөнхийлөгчийн унаа яаралтай зарна, ярина

Америк сенаторууд ард түмнээсээ дутдаггүй л юм байна.... эгдүүтэй шт /видео/

Үхлийн амьтны хүрээлэн, Индонез

2010 оны киргизстаны төрийн эргэлт



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд