Ангилал:

Авто ертөнц, Бизнес, Зөвлөгөө

Өглөөний цаны асуудлыг яах вэ, нөхөд өө?

2014-12-18 09:52 3256 1
Хүйтний улирал морилхоор мань мэтийн дулаан гараж-гүй эмзэг авто эзэмшигч нарын нэгэн шаналал эхэлдэг билээ: шил цанатаж хөлдөх. Бас л зэвүүн хог шүү, тиймээ. Уг парблем-тэй тэмцэх арга байдаг эсэхийг судаллаа. Баярламаар ч юм шиг гомдмоор ч юм шиг дүн гарав.



Хамгийн оптимал арга: дулаан гараж-д машинаа хонуулах. Ингэвээс мөс цас арилгаж байна гээд шил цонхоо зураад байхгүй. Өглөөгүүр спиртлэг шингэн шил рүүгээ асгаж цутгаж зовохгүй. Гэтэл мань лугаа амьтан “дулаан гараж-ын” асуудлыг ойрын хэдэн жил шийдэх бяргүй билээ.

Бидны зуршсан арга: машинаа асаагаад мотор-оо халаах зуур салхины шил рүүгээ үлээлгэх. Гоё арга боловч салхины шилний гаднах цана арилхыг хүлээх нь тамтаггүй удаан + бензиндээ голоо цохих аюултай.



- Дараачийн арга: цана мөс арилгагч зориулалтын шингэн авч өглөөдөө шүршээд арчих. Давуу тал: шил зуралт тун бага ба хурдан. Сул тал: -20 градусаас авахуулаад үйлчилгээ эрс мууддаг, шингэн спиртлэг учир хэсэгтээ машин дотор архи ханхачаад байдаг (шарталттай үед хэцүү л юм), шингэн нь өөрөө хямд эд биш л байх,

Дараачийн арга: зориулалтын хөлддөггүй шил цэвэрлэгч шингэн ёмкост-доо хийх. Давуу тал: дээрхтэй адил. Сул тал дээрхтэй адил + их хүйтэрхээр шингэн цацагчийн цорго мөстөх магадлал өндөр

Хамгийн зэрлэг арга: зориулалтын мөс хусагчаар, шпателаар, хуруу хумсаараа, виза картаар салхины шилээ хусаж цана арилгах. 2 өвөл ийн хусалт үйлдсэний дараа салхины шил зурагдаж тун ч г онцгүй болдог билээ. Хамгийн зэвүүн нь хусаж байх явцад даруй буцаж цанатаад шизо хөдөлгөөд байдаг.





Залхуу миний таалах арга: муусайн даавуу, одеял шилэн дээрээ дэлгэж тавих. Үзэл сурталгүй ч шил зураад байхгүй, өглөө хүлээгээд байхгүй, нэмэлт мөнгө үрээд байхгүй арга. Гэм нь хучлага даавуу одеял-ыг нөхдүүд хуулж авч хорлоод байдагт

Залхуугүй хүний арга: дулаан хучлагаар шөнөдөө хучих. Гэхдээ энэ бол сонгодог утгаараа залхуугүй хяааморьлог этгээдийн хийх үйлдэл.

« Өмнөх сэдэв

Дэлхийн улс орнуудын өглөөний цай (үргэлжлэл)

Дараагийн сэдэв »

Эрэгтэй хүн болж төрсөндөө гэмших цаг ирдгийм байж............... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.29.86]: 2015-10-08 09:50
Гараашийн асуудлаа шийдэж чадаагүй хүмүүс нь залхууралгүй хучиж байхаас яах вэ дээ. Залхуурвал маргааш өглөө нь цагаа гарздахаас яах вэ дээ...
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Байгаль эхийн амьтадын биен дээр урласан урлал

Тэрэлж, Хөвсгөл далайг өндрөөс тольдоход

7 сарын хээрийн сургалтууд 1

Дайн дууссаны дараа яаж чг хуцаж болно л доо......

хөөлхөн ийн



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд