Ангилал:

Зэвсэг

Ухаантай шүү, орос хөрш маань

2016-01-13 10:11 1983 3
Австралийн Contra Magazine ингэж бичсэн байна: "Муусайн оросууд Сири-д 40-50 жилийн настай "хөгшин" бөмбөг ашиглаж буйг бид мэдээд байгаа. Ийм бөмбөгөөр яаж бай цэгээ онцгой нарийвчлалтай оноод байна вэ?" гэж.

Асуудалд хариулахаас өмнө проблемын үндэсийг тодорхойлох нь зөв бол уу?
"Хүйтэн дайн" хэмээгч үзэгдэл 1990 онд дуусхад шинээр үүссэн ОХУ ба хуучны дайсан АНУ нь нүсэр их сум зэвсэгийн нөөцтэй үлдэж билээ. Олон зуун километр куб-ээр хэмжигддэг нөөц. Тэр дунд 50-60 настай янз бүрийн авиа бөмбөгүүд зонхилох бөгөөд тэднийг устгая гэхлээр нэгдүгээрт: хайран, хоёрдугаарт: нурь их мөнгө санхүү шаардагдах. Иймд хоёр тал хоцрогдмол бөмбөгүүдээ сайжруулах аян эхлүүлсэн байна.
АНУ JDAM (Joint Direct Attack Munition) технологийг санаачлав. Бөмбөг болгонд нэмэлт эд анги, төхөөрөмж суурилуулж энгийн унах бөмбөгийг тодорхой хэмжээнд удирдлагатай болгов. Ингэснээр бөмбөг тус бүрийн өртөг 25000 доллараар нэмэгдэвч тухайн зардлыг АНУ-ын төр "зайлшгүй"-д тооцон бөмбөгүүддээ суурилуулж эхлэв.
ОХУ өөр зам сонгов: "Бөмбөг тус бүрийг сайжруулснаас тээгч нисэх төхөөрөмжид "галзуу тархи" суулгах нь хямд бөгөөд олон дахин хэрэглэх боломж олгоно" гэж. Үүгээр СВП-24 комплекс зохиогдов. Цэргийн зориулалтын нисэх төхөөрөмж бүрт суурилагдаж болох СВП-24 нь орчин тойрныхоо мэдээллийг цуглуулан боловсруулж бөмбөгийг хэзээ хаяхаа өөрөө шийддэг байна. Хаясан "хөгшин" бөмбөг онилсон цэгээс 3-5 метрийн зөрүүтэй унадаг нь гайхалтай.
СВП-24 ганцаараа ажиллахгүй: Глонасс хиймэл дагуул ба газраас мэдээлэл хүлээн авч нисэх хурд, өндөр, агаарын даралт, чийгшэл, салхины чиг хурд мэтийг тооцоолон ажилладаг.
Үүгээр: 50 настай бөмбөгийг 40 настай онгоцоос хаях нь нэн орчин үеийн онгоцоос удирдлагатай бөмбөг хаясантай ижил үр дүн үзүүлдэг болов.

































« Өмнөх сэдэв

лалынхан францад дураараа сайхан авирлаж байна даа /видео/

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.131.233.174]: 2016-01-14 13:51
Orsuud terniigee neg muuhan medeed baigaaamaa
0    0
Зочин [103.57.95.104]: 2016-01-20 19:22
Энэ арай их үү.гүй юү
0    0
Зочин [111.127.40.132]: 2017-03-28 00:27
50-тай өвөө очоод л дарамталчихын байна дөө 10- тай америкуудыг. Яс юмаг дээр америкчууд байлдаж сураагүй нөхдүүд шүү дээ. Аймхай эмс шиг ,дайн хийх болвол хажуудаа заавал хэн нэгнийг дагуулцан явдгын.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд