Ангилал:

Мэдээлэл, Нийтлэл

Улаанбаатарын агаарын бохирдолыг арилгах арга

2018-12-12 16:16 989 9
Улаанбаатар хотын утааны асуудал сүүлийн 20-иод жилийн турш иргэдийн амь нас эрүүл мэндэд гамшигын хэмжээний хохирол учруулсан асуудал болоод байна. Утаа нь иргэдийн эрүүл мэндэд хэрхэн хортойгоор нөлөөлж байгааг иргэд сошиалаар болон хэвлэл мэдээлэлээр хангалттай мэдээлсэн. Дэлхийн 200 гаад улсын нийслэлээс хамгийн бохир агаартайгаар шалгараад байна. Энэ бол эмгэнэл.
Гэвч өнгөрсөн 20 иод жилийн турш төрд гарсан ацнуудын гаргасан шийдвэр нь утааг улам дэмжих эсвэл утааг далимдуулж бизнес хийж хөлжсөнөөс өөр юм хийсэнгүй. Эдгээр нөхдүүд тун удахгүй зохих шийтгэлээ хүлээх нь гарцаагүй. Бухимдсан иргэд толгойг нь тасалж тойрч бүжиглэхээс ч сийхгүй болж байх шиг байна. За энэ ч яахав тэглээ тэргүй хийгдэх ажил...
Утааны асуудал уруугаа ороё.
Утаанаас салахын тулд иргэд нэгдэж нийлж санаачлага гаргаад ямарч үр дүнд хүрэхгүй. Зөвхөн төр засаг л нэгдсэн журмаар ухаалаг бодлого явуулж хууль дүрэм журам гаргаж нийтээрээ дагаж мөрдөж байж утаанаас салж чадна.

Улаанбаатар хотын агаарын бохирдолын эх үүсвэр нь
1. Гэр хороололын 220 000 айлуудын яндангын утаа
2. Уурын 320 зуухны утаа
3. 300 000 автомашины яндангаас гарч буй утаанаас эх үүсвэртэй
Үүнээс гадна зуны цагт хотын авто замын ус зайлуулах систем муугаас болж үерийн усаар орж ирсэн гэр хороололын гудамжны шороотой ус зам дээр үлдэж хатаж дэгдэснээр ихээхэн хэмжээний тоосжилт агаарын бохирдол үүсгэж байна.
Бид агаарын бохирдолоос яаж салах вэ?
Мэдээж агаарын бохирдолыг багасгах хамгийн зөв найдвартай арга бол бүх иргэдийг орон сууцжуулах. Гэвч эдийн засгийн байдал иргэдийг нэн даруй орон сууцжуулахад одоохондоо арай хол байх шиг байна. Харин үүнээс өмнө хэрэгжүүлж утааг багасгах зайлшгүй шаардлагтай үр дүнтэй аргууд байна.
1. Орон сууц гэрийг дулаалах ба уурын зуухнуудад утааны шүүлтүүр тавих
Төрөөс утааны эсрэг авах хамгийн бодитой болох эхний алхам бол гэр хороололын 220 мянган өрхийн орон сууц гэр байшингын дулаан алдагдалыг багасгах хэрэгтэй. Ингэхийн тулд нэг өрхийн байшин гэрийг дулаалахад дунжаар 3000 орчим долларын зардал гэж үзэхэд нийт 660 орчим сая доллар болно. Энэ нь Монгол улсын төсвийн 10 хувь хүрэхгүй хувь юм. Энэ мөнгийг 3 жилийн турш жил болгон 220 сая долларыг бүсээ чангалж байгаад төсөвт яаж ийгээд тусгаж болно.
Гэр байшинг дулаалсанаар гал түлэх түлшний хэрэгцээ 50 буурдаг ингэснээр агаарын бохирдол 50 хувь багасана. Иргэдийн гэр болон байшинг дулаалахдаа нэгдсэн журмаар стандарт бий болгож мэргэжлийн олон хувийн компаниудийг бий болгож ажлыг хатуу хяналтын дор гүйцэлдүүлэх хэрэгтэй.
Иргэдийг хувийн сууц барихад норм дүрэм тогтоож заавал дулаан алдагдал багатай байшин барих стандарт тогтоож мөрдүүлэх хэрэгтэй. Ийм журам дэлхийн бүх улсад байдаг. Зарим улсад дээвэр болон ханын өнгийг заавал зааж байшингын ханын зузаан бүтэцийг нэг маягаар тогтоож хатуу хяналтын дор хянаж бариулдаг.
Мөн үүний зэрэгцээ түүхий нүүрс түлэхийг хориглож утаа багатай шахмал түлшийг хэрэгцээнд бүрэн нэвтрүүлнэ. Боломжоороо хотын төвд ойр гэр хороололын цахилгаан түгээлтийн дэд бүтэцийг сайжруулж цахилгаанаар халаах нөхцөлийг хангаж өгнө. Ингэснээр утааг дахин 20 хувь багасгана.
Нийслэлд байгаа 320 орчим уурын зууханд заавал яндангын шүүлтүүр тавьж байх журам гаргаж мөрдүүлэх хэрэгтэй..
Дээрх арга хэмжээнүүдийг авсанаар агаарын бохирдол 80 хувь найдвартай багасанх болно.

2. Автомашин нийтийн тээвэрт зохицуулалт хийх
Манайхаас өөр нийслэлд нь том том жип машинууд зам дээр нь хөлхөлдөөд явж байдаг нийслэлтэй газар хуруу дарам цөөхөн үлдсэн.
Дэлхийн хамгийн баян иргэдтэй Норвегийн нийслэл Осло хотод том жийп машин нүдний гэм. Тэнд том жийп машиныг сугалаагаар гэнэт их мөнгө хожсон эсвэл буруу аргаар гэнэт баяжсан хэдэн цагаач харууд л унадаг байх.
Иймээс дэлхийн нийтийн жишгийг дагаж моторын багтаамж 2000 см.куб дээш машинаас авах татварыг шат дараалан нэмэх. Жишээ нь моторын багтаамж 4000 см.куб ээс дээш бол жилд 5 сая, 5000 см.куб дээш бол 10 сая төгрөгний татвар авдаг болгох.

Хот болон хотоос гадагш 200км зайд бензин түлшний үнийг өсгөж хөдөө орон нутагт эсрэгээр нь үнийг нь багасгаснаар хотын агаар бага гэсэн цэвэршиж иргэд хөдөө амьдрах сонирхол нэмэгдэнэ. Мөн цахилгаан машин унах сонирхолтой болж зуны цагт иргэд дугуй унах нь ихэснэ.
Мөн автомашинаас гарах утааг хянаж байдаг байнгын цэгүүдийг бий болгож шаардлага хангаагүй утаа тордог ихтэй машинуудыг хөдөлгөөнд оролуулахгүй шууд журамлаж өндөр торгуультай болгох. Урд хөршийн нийслэл Бээжин хот сүүлийн үед орсон бол тэнд утаа хаясан машин нэг ч явахгүй байгааг анзаарч болно.
Үүнээс гадна улаанбаатар хотод явж буй нийтийн тээврийн автобусууд агаарыг маш их хэмжээгээр бохирдуулж байна. Нийтийн тээвэрт явж буй буй автобус паркийг нэн даруй шинэчилж дан газ болон цахилгаанаар явдаг нийтийн тээврийн бааз бий болгох.
Эдгээр ажлууд ихэнх нь улсаас мөнгө гарахгүй зөвхөн дүрэм журам бий болгож мөрдүүлсэнээр утааг үр дүнтэй багасгах аргууд юм.
3. Хотын замд үерийн ус зайлуулах системийг хийх.
Хэрвээ та анзаарсан бол зуны цагт ч хотын агаарын бохирдол их болсоныг анзаарсан байх. Энэ бохирдол нь автозамын тоосжилтоос болдог. Борооны дараа гэр хороололын хатуу хучилтгүй замаас шавартай холидож урсаж ирсэн угаадас, баас, шээстэй ус нар гарч хатсанаар машины явдалд агаарт дэгдэж их хэмжээний бохирдолыг бий болгож байна.
Хотын ус зайлуулах системийг шинээр хийснээр энэ байдал үгүй болж үерийн усыг зам оруулахгүй болно. Мөн ус зайлуулах системтэй болсоноор өдөр бүр замыг даралттай усаар шүршиж угаах боломжтой болж автомашинаас яндангаас гардаг хар тугалга болон өөр 260 хорт элементүүдийг угааж арилгах боломжтой болно.
Эдгээр ажлыг шат дараатайгаар 3 жилийн дотор бүрэн хийх боломжтой ажлууд юм. Ингэснээр хотын агаарын бохирдол 3 жилийн дотор зуны цагт 90 хувь, өвлийн цагт 70-80 хүртэл буурах бодит нөхцөл бий болно.
Үүний хажуугаар төрийн зүгээс гэр хороолол уруу авто зам ,дулаан, цэвэр бохир усны дэд бүтэцийг татах ажлыг шат дараалтайгаар жил болгон татаж нэгэнт дэд бүтэц бий болсон гэр хороололын газрыг орон сууцжуулах ажлыг хувийн компаниудад өгсөнөөр бид утаанаас бүрэн салж жинхэнэ аз жаргалтай иргэд болох нь дамжиггүй үнэн бөлгөө.


« Өмнөх сэдэв

Тагнуулын албаны дарга Куб улсад сэм айлчилжээ

Дараагийн сэдэв »

"БНАСАУ-ын хамаг аюулт түрэмгийлэгч зэвсэг бол Ан - 2 онгоц мөн"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.131.233.174]: 2018-12-12 16:48
za hudlaa bitgii medemhiireed bai chi he he
0    1
Зочин [202.55.188.43]: 2018-12-12 17:16
хамгийн энгийн арга .... гэр хороололыг хүйтний улиралд цахилгааны үнийг буулгаж цахилгаан халаагууртай л болгоход хангалттай..утаа шууд 80 хувьд очин багассана..улаанбаатарын агаарын давхрага нүүрсхүчилийн шатсан хийн угаарын төвшиний өндөрт байдаг...дээр суугаа эрхэмүүд юу ч мэддэггүй малнууд байдаг бололтой.
шөнийн цагт шатсан нүүрсний угаар доош буудаг. тэрнээс нээх олон ажил төсөв үрэх асуудал биш.. цахилгааний үнийг буулгах. станцад алдагдлыг улсаас нөхөх.. дарга нарын цусалдаг.мөнгийг л станцад өгөхөд болоо.ердөө л энэ.
2    0
Зочин [119.40.98.34]: 2018-12-12 17:23
Маш энгийн аргаар шийдэж болохгүй л бган бхдаа. өвөл болгон утаанд хэдэн тэрбум төг салхинд хийсгэж бхаар тэр мөнгөөрөө эрчим хүчний ХХК-уудтай гэрээ хийж гэр хорооллын айлуудыг өвлийн 3н сарын турш хэрэглээний хязгааргүй тогны мөнгө авахгүй байхад л утаа 50% баттай буурна. зардал ч хамаагүй бага тусна. мөн байрны лизинг 1-3% болгоод урьдчилгаа 15-20% болгоход нийт гэр өрхийн 40% нь байранд орчиж чадна. энэ мэт шат дараатай алхам авахад утаанаас салчихмаар л юм. түүнээс тэр утаа шүүгч энэ тэр бол ямарч хэрэггүй. машины хувьд санал нэг бна.
1    0
хөдөө сумаас [66.181.160.37]: 2018-12-12 22:00
Олон орон сууц бариал нүүлгэн шилжүүлээл хөөж оруулаал, газрыг нь түрээл тохижуулаал, давхар зам бариал эсвэл газар доор митроо бариал болоошдээ ядаад байх юу байгаан, харин "тэртээ тэргүй хийгдэх ажил" л хүлээгдээд байгаа болхоос хаха
1    0
001 [112.72.11.110]: 2018-12-12 22:35
dund huruu!
4    3
Зочин [202.179.31.254]: 2018-12-13 16:12
орон нутагыг л хөгжүүлэх хэрэгтэй
2    0
Зочин [202.21.112.37]: 2018-12-31 10:09
ХАМГИЙН ТОДОРХОЙ АРГА БОЛ ДЦС-5 АА БАРИАД ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭГ ГЭР ХОРООЛОЛ РУУ ТАТАХ. АСАР ИХ ӨРТӨГТЭЙ БОЛОВЧ ӨӨР АРГА БАЙХГҮЙ. ЯПОН, СО, ХЯТАД, ОРОС ГЭЭД БАДАР БАРЬЖ ГУЙДГАА БОЛИОД ҮНЭНЭЭ ХЭЛЭХ ХЭРЭГТЭЙ. ЮУ ГЭВЭЛ "БИД УТААНДАА ХОРДООД ГЕНИЙН МУТАЦИД ОРЛОО, ТА БҮХЭН БИДЭНД ТУСЛААРАЙ" ГЭЭД Л. БАРЬЦААНД ТАВЬЧИХ ЮМ ЗАХААСАА Л БАЙНА ДАГ. ТООЦООГООР 8 ТЭРБУМ АМ.ДОЛЛАР ХЭРЭГТЭЙ БА ЭНЭХҮҮ МӨНГИЙГ БОСГОХ БОДИТ БОЛОМЖ МОНГОЛД БИЙ
0    0
Чаминдалай [66.181.161.25]: 2019-05-12 20:52

0    0
Зочин [66.181.161.25]: 2019-05-12 20:53
Goy
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

"Хаагуур тэнээд иржаагааийн, новшоооо......"

Лут аваар болжээ

Өдөр тутмын Хойд Солонгос

Трүүмп залуу австралийн ерөнхий сайдыг доромжлов

Johann Fanzoj гар хийцийн буу



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд