Ангилал:

Хүмүүс

Үлгэр лугаа явдал

2016-12-17 10:24 1189 1


Танилцацгаа, энэ аз нь шовойсон австрали эрийг Luke Brett Moore гэж нэрлэнэ. 2010 он хүртэл мань эр энгийн ажилчны амьдралаар амьдарч байжээ: Байр савныхаа ипотекийн өр алданги төлөөстэй, эрүүл мэндийн даатгалаа төлөөстэй, сүүлд авсан Sony play station-ий зээл төлөөстэй, найз охинтойгоо хэрэлдэн салаастай, ажил албанаасаа хөөгдөөстэй.....энгийн л дундаж амьдралтай 22 насны эр байжээ.
"4 жил ханилсан найз бүсгүй маань намайг хаяж явсны дараа удалгүй намайг ажлаас минь халсан. Арван дөрвөн настайгаасаа ажил хийж аав ээж, ахан дүүстээ тээр бололгүй өөрийгөө аргалж байсан миний хувьд тэр жил хүндхэн жил байсан шүү" гэж тэр дурсана.

"Хадгалсан жаалхан мөнгө санхүү маань гэрлийн хурдаар ширгэн үгүй болох мөчлөгт "байрны ипотек-ээ юугаар төлнө дөө?" хэмээн бууралтан суутал банкнаас "Таны төлбөр хийгдлээ" гэх мэдээ ирдэг юм. Гайхаад банк руугаа утасдан 15'000 доллар ахиж төлөхийг хүстэл төлбөр хийгдчихдэг юм даа! Бүүр гайхан лавлатал "Таны данс хязгааргүй кредитийн эрхтэй болсон байна" гэх хариу сонссон секундээс хяаамар маань сэргэн гозойж дураараа дөвчигнөж эхэлсэн дээ...." хэмээн дурсав.
Тэгсэн, залуугийн банкны бүртгэлд алдаа гарч нөхөрт хязгааргүй зээл авах эрх олгогдсон байж л дээ.

Хил хязгааргүй зээл тавих эрхтэй болсон хүн юу хийх в? таны бодлоор? Бирж дээр мөнгөө өсгөх үү? Ашигтай бизнес эхлүүлэх үү?
Үгүй ээ, та андуурч байна: тансаг машин авна, далайн эрэгт байшин авна, усан онгоц авна, казинодно, хүүхэндэнэ, архи дарсны дотно найз болно, Майкл Жексоны гарын үсэгтэй пянз авна, стриптоцит клуб-үүдийн "платинум" гишүүн болно...

Хэрэгтэй хэрэггүй эд хогшил нь багтах газаргүй болход Люк залуу дэлгүүр нээж тэднийгээ зарж эхэлсэн байна.
Ийм маягаар 2 зугаатай жил өнгөрүүлхэд 1,988,535 доллар үрсэн болох нь дараа шүүх хурал дээр тогтоогдов.

Азтай залууг австралийн цагдаа 2012 оны 12 сард гэрээс нь баривчилсан байна. Маргааш нь сулалсан байна.
2015 оны 2 сард шүүх Luke Moore залууд "Хууран мэхлэх замаар бусдын санхүүг шамшигдуулан эзэмшсэн" хэрэг үүсгэж 4 жилийн ял оноов.
2015 оны 8 сард Люк залуу шоронгоос даван заалдаж (гэдэг бил үү?) "Би хэнийг ч хууран мэхлээгүй, тэр нэг гачин банк өөрөө буруутай" хэмээн алалцсаар байгаад шийтгэлээ цуцлуулж чадсан байна.
2016 оны 9 сард шоронгоос суллагдаж саяхан 12 сард буруугүй болох нь тогтоогдсон байна. Нийтдээ шоронд 5 сар өнгөрөөсөн юм уу даа?
Харамсалтай нь нөгөө шуналтан авсан эд хөрөнгийг нь хураасан гэнээ.


« Өмнөх сэдэв

Могерини: "Евро холбоо Оросуудтай нэгдэн АНУ-ын эсрэг хөдлөх боломжтой"

Дараагийн сэдэв »

солонгосын хойг руу 4 дэхь байлдааны группээ явуулхаар боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.142]: 2016-12-18 02:08
Гүээ би бас ингэмээр байна ш дээ, надад нэг ийм захиа ирээчдээ Монголд ийм хоншоортой банк байн уу лалрын капиталистууд аа ?
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Энэ японуудад нэг нууц байна

Өнгөрч буй долоо хоногийн шилдэг зурагнууд

Үлгэр лугаа явдал

Нохойны үс яагаад босов

Нисдэг төхөөрөмж DRONE оос авсан шилдэг зурагнууд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд