Ангилал:

Шинжлэх ухаан

Өмнөд Африкаас шинжлэх ухаанд бүртгэгдээгүй шинэ хүний араг яс олджээ

2015-10-12 17:12 1734 0
Археологичид Өмнөд Африкийн газар нутгаас орчин үеийн шинжлэх ухаанд бүртгэгдээгүй шинэ төрлийн хүний араг яс олсон тухай BBC агентлаг мэдээллээ. Эрдэмтэд нэг дор 15 хүний араг яс олсон бөгөөд тэдний дунд нас бие гүйцсэн эрэгтэй, эмэгтэй хүнээс гадна нярай хүүхдийн яс ч байгаа аж.

Эрдэмтэд эдгээр хүмүүсийг Хомо Наледи хэмээн нэрлэсэн бөгөөд одоогоос 3 сая жилийн өмнө Африкт амьдарч байсан гэх таамаглалыг дэвшүүлээд байна.

үнээс гадна араг яснуудад бүх төрлийн шинжилгээ хийж, зарим нэг сонирхолтой дүгнэлт гаргасан байна. Тэд араг ясны бүтцэд үндэслэн нүүрний төрхийг нь гаргажээ.

Гавлын араг яс нь орчин үеийн хүнийхээс арай жижиг боловч ерөнхий хэлбэр дүрс нь нэлээд төстэй байгаа аж. Үүнээс гадна шүд нь хурц, боловсронгуй болтлоо хөгжсөн, сарвуу нь Хомо Сапиенстай төстэй боловч бага зэрэг болхидуу хөгжсөн байжээ.

Судлаачид 15 хүний араг яс нэг дор олдсоноос үзэхэд Хомо Наледи нар оршуулгын зан үйлтэй байсан байж магадгүй гэж үзэж байна.

Б.Саруул

Эх сурвалж http://world.eagle.mn/









« Өмнөх сэдэв

Хүн төрөлхтөн 2030 он гэхэд роботтой бэлгийн харилцаанд орж эхэлнэ

Дараагийн сэдэв »

Тагнуулын албаны дарга Куб улсад сэм айлчилжээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Долларийг яаж хийдэг вэ

Сири улс өнөөдөр

Сонгуулийн өмнө.......... сонгуулийн дараа

Эгдүүтэй юм

Япон сийлбэрчний уран бүтээл



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд