Ангилал:

Нийтлэл

өмнөд солонгосыг төхөөрөөд эхэллээ

2016-11-08 13:19 81034 41
"Самсунг"-ийн утас, угаалгын машинууд дэлбэрч тэсрээд эхэлсэнд битүүхэндээ "империалист капиталын корпорацууд жинкенэ нүүр царайгаа харуулж байна даа, нях...нях...нях" хэмээн баясан далжиганатал нэг финн (финляндын иргэн) эдийн засагчийн "глобалчлалын дайн дажингийн" тухай өгүүлэл мэлмийг минь нээн тархийг минь сэнхрүүлэв. Түүний финланд улс дээрээ авсан жишээ нь их сонирхол татлаа.

1. Дэлхий дээр сүүлийн 30 жилийн хугацаанд сэм, нүдэнд харагддаггүй хөлсний алуурчидын дайн явагдаж байна. Дурын улсыг дэвсгэр гудасаа болгох дайн. Уг тезисийг бататгах явдлуудаас дурьдья:

- Өмнөд Солонгосын "Самсунг" корпорац нь Галакси 7 утасныхаа борлуулалтыг дэлхий даяар зогсоож 17 сая гар утсаа борлуулалгүй буцааж татсан гэнээ. Энэ нь 20 миллиард долларын алдагдал. Яав? Юу болов? гэтэл, тухайн шинэ утас нь халж дэлбэрсэн 20-оод тохиолдол дэлхий даяар гарсан байдаг байна. Заа, тэгдэг юм байж. Гэтэл apple-ийн "иПхоне" утасууд хэд дэлбэрч эвдэрсэн байдаг билээ? Ялгаагүй 20-30 тохиолдол. Ааа, гэтэл apple корпорац нь хэдэн утас худалдаанаас татсан байдаг билээ? "Нооль".



Нэг америк сайн эр самсунг утас нь дэлбэрснээс болж машин нь шатсан хэмээн солонгосуудтай шүүхдэлцэж байгаа гэнэ.

- Өөр нэг явдал: Самсунг корпорац нь саяхан АНУ-д зарсан 34 төрлийн 3 сая ширхэг угаалгын машинуудаа худалдаанаас гаргаж буцаан татсан байна. Юу болов? 733 угаалгын машин дэлбэрч америк иргэдийг гэмтээн хохироосон гэх юм. Анхаараарай: зөвхөн АНУ-д нийлүүлсэн угаалгын машинууд тэсрэн бяцарсан байна шүү. Европ, Аази, Африк, Латин Америкт зарсан машинууд зүгээр, гэтэл америкт дэлбэрээд байдаг..... Энэ юу гээчийн хачирхалтай үзэгдлүүд вэ?

Зөвхөн АНУ-д шатаж дэлбэрдэг самсунг угаалгын машинууд



Уугин тэсэрдэг Apple-ийн утасууд.







Ийм тохиолдлууд АНУ-д их гардаг уу? Гарнаа, гарна
- Германы Волксваген-ий дизель хөдөлгүүрүүд америкт хорт утаа ялгаруулах хэмжээ нь нормоос 80-300 дахин өндөр тэмдэглэгдэв, ноднин.....зөвхөн АНУ, англид. Бусад улс орнуудын хэмжилт зүгээр байгаад байдаг. Үүнээс болж Волксваген өчнөөн зуун мянган шинэ машинуудаа буцаан татаж 14 миллиард долларын торгуульд унасан юм. Энэ зөвхөн АНУ-ын торгууль. Ааа, гэтэл та бүгд америкийн Форд-ын дизель хөдөлгүүртэй цоо шинэ машин унаж үзсэн үү? Эсвэл Ранж Ровер? Тэдний хорт утаа униар ялгаруулалтыг хэмжсэн үү? Манай муу олигарх хам шинэ Ранж Ровер-оо үзлэгт оруулахдаа шовгор өгч оруулдаг л юм д г. Форд ранжер цоо шинээрээ утаа хаядаг л юм д г.

- Дойче Банк хэмээх Германы 1 номерийн банк-ийг АНУ нь "сэжиг бүхий мондинуудын мөнгөн гүйлгээ хийлээ" хэмээн одоо хаах, торгох дээрээ тулж байна. Үнэн хэрэгтээ Орос, арабуудын мөнгийг Германууд америк хүрэх замд нь булаан салтаалсанд бухимдаж ийм арга хэмжээ авч байгаа юм.
- Ааа, гэтэл Волксваген ба Дойче Банк-ийг дампууруулчихвал Герман хөдөлмөрлөгчидийн 50% нь шууд гудамжинд гарна. Германы ийм эмзэг салбаруудаар оролдож байгаа нь их учиртай. Төгсгөлд тайлбар бий.

Заа, одоо Финланд руугаа орьё



- Финланд-ийг америк англичууд аль 2000 оноос шалны алчуур болгосон. Энэ процессийг 2004 оны Микрософт ба Нокиа-гийн "стратегийн түншлэл" нэгтгэл дээр яруу тод харж болно.
- 2004 онд 100% финланд эзэмшлийн компани, Нокиа нь 20 миллиард долларын үнэтэй байв. Жилийн борлуулалт: 30 миллиард доллар, улсынхаа дотоодын нийт бүтээгдэхүүний 10%-ийг хангадаг компани байв.
-2004 оны нэгтгэлээс хойш Нокиа-гийн удирдлагыг АНУ-ын Микрософт бүрэн дүүрэн эрхшээлдээ авч 5 жил үйл ажиллагаа явуулсанд Нокиа-гийн үнэлгээ 5 миллиард доллар болтлоо доройтов. Заа, энэ үнэн дүнгээр нь 2009 онд Микрософт Нокиа-г худалдаад авав. Одоо өөрийн өмч болгосон юм чинь америкчуул оволзуулаад өгнө биз дээ? гэтэл үгүй юм байж....... 2011 онд "Нокиа" бренд дэлхийн зах зээлээс арчигдав, 2012 онд Нокиа-гийн ажилчидын 99%-ийг халав, Финланд улсад төлдөг мөнгө нь "00" болов. Учир шалтгаан:
- Микрософт "Андроид" үйлдлийн системээ дөнгөн данган хийж эхэлж байхад Финн-ууд "Симбиан" гэх нүгэлтэй орчин үе-лэг систем санаачлан утаснууддаа суурилуулаад эхэлсэн гэнэ. Бүүр өмнө нь Linux систем санаачилсан гэж байгаа. Энэ 2 систем нь дэлхийгээр тарчихвал "Андроид" системийг уландаа арчих байсан тул Микрософт ийнхүү хорлон сүйтгэх мэс ажилбар явуулсан нь өдгөө тодорхой болов.
- Үүн дээр нэрмээс: Финланд НАТО-д элсэж өгөхгүй аальгүйтна. Уул уурхайн хүнд машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэж америкт өрсөлдөөн үүсгэнэ. Оросуудтай хамтарч атомын цахилгаан станц барина. ОХУ-д дур мэдэн, хүссэн салбартаа, америк эздээсээ асуулгүйгээр хөрөнгө оруулалт хийж үйлдвэр комбинатууд барина. Евро зөвлөлөөс "Оросууд Финландад виз-гүй зорчих эрх"-ийг лоббидно. Дэлхийн банк, олон улсын валютын фондоос зээл авахгүй гүрийнэ. Улсын өр ширээ дотоодын нийт бүтээгдэхүүний 30-40%-аас хэтрүүлэхгүй хянаж контролдоно. Ийм даварсан амьтадыг яаж дарах вэ?
- Том үйлдвэр компаниудыг нь булаан авч дампууруулах. Утга учир тааруу зээл тулган өгч улсыг өрөнд умбуулах (өнөөдөр Финландийн өр шир ДНБ-нийхээ 80%-д хүрсэн байна). Гаднаас лалын шашинт галзуу солиот дүрвэгсэд нийлүүлэн нийгмийн халамжийн төсвийг нь дэлбэлэх....гэх зэрэг аргууд байдаг гэнэ дээ.

Дүгнэлт:
1. Финланд улс нь өөрийн тусгаар бодлоготой байж эх орныхоо эрх ашгийг эрхэмлэн тэмүүлсэнд америкчуул тэднийг шалны алчуур болголоо.
2. Герман төр 2014 онд дэлхийн 3-р дайнд оролцохгүй, "америкийн мэдрэл төлөвлөгөөнд" мөнгө өгөхгүй, оросуудад салаавч үзүүлэхгүй гэсэнд Волксваген, Дойче Банкийн хэрэг үүссэн. Герман улс нь евро зөвлөлийн цор ганц ашигтай ажилдаг эдийн засаг тул финланд шиг огцом дампууруулах нь америкчуулд ашиггүй юм. Меркель ажаа 2012 оноос бага багаар оволзоод байсныг та бүгд санаж байгаа байх: АНУ-д хадгалуулсан алтан гулдмайнуудаа нэхэж өднө, Путин-тэй дур мэдэн сайндах гэж оролдно, украины бантангаас зугтаж үзнэ..... Ер нь их давраад байга шүү. Алив, хэдэн дөвчигнүүр лалын шашинт дүрвэгч шидлээд аль, автомашины үйлдвэрлэлийг нь сэгсчээд аль, банкыг нь тоншоод аль. Өөө, нөгөө муу Меркель ажаа америкчуулын өмнө буцан сөгдөж байгааг нь ээ. Аргагүй...аргагүй: Германы хувь тавиланг далайн цаанаас шийддэг юм чинь, яалтай билээ дээ?

3. Заа, Өмнөд Солонгосын эмэгтэй ерөнхийлөгч Путин агаагаас бэлэг авч хамтын ажиллагаагаа зузаатгах санаа гаргав уу үгүй юу элдэв жаанрын боевик эхлэв. Эмэгтэй ерөнхийлөгчийг хээл хахуулийн хэрэгт барагтайхан шиг хутгаад авлаа. Улсад нь цөмийн зэвсэг байршуулхаар боллоо. Солонгосын урдаа барьдаг ачаа тээвэр, усан онгоц үйлдвэрлэл, банк санхүүгийн "Ханжин" компанийг ажилгүй болгож дампуурууллаа. Самсунг мамсунгийг нь дампуурууллаа. Нэг ёсондоо Өмнөд Солонгосыг америкчуул золиосонд гаргаж төхөөрхөд бэлтгэв.

Ааа, монголчууд бядны тухай яриад ч хэрэггүй: аль эртний мөчлүүлээд мөлжүүлээд дэлхийн рахиттай гуйланчуудын тоонд орсон.....



« Өмнөх сэдэв

Нарны илчээр ажиллах завь ашиглалтанд өгөв

Дараагийн сэдэв »

шарсан шумуулын мах сайхан шүү....../видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

« Өмнөх сэтгэгдлүүд
Эх Оронч [202.9.40.182]: 2016-11-09 12:04
Ер нь энэ баавар сайтын админыг шүүхэд өгөхөд болохгүй гэх юм алга. Монгол улс Монголчуудыг шууд доромжилно. Дээр нь огт худлаа мэдээлэл тараана. Манай ухвар мөчид хүмүүс болон залуучууд мэдээлэл муутай улсуудйн үзэл бодолд буруу нөлөөлөл үзүүлж байгаа. Ялангуяа сэтгэгдэл бичсэн улсуудыг хэл амаар доромжилж хараалын үгнүүдийг ил тодоор бичиж бөйна. Даврана гэхэд арай л давраад байх шиг.
5    8
Зочин [103.229.121.83]: 2016-11-09 12:36
Nokia -н Symbian ч арай л бүтэхгүй эд байсан юм аа. Android руу шууд орох хэрэгтэй байсан юм.
2    0
Зочин [1.243.173.104]: 2016-11-09 12:37
Битгий дэмий донгосцгоо.Эднийх шиг мундаг ард түмэн тоглоомын бай болноо гонжийн жоо за.Монголчууд өөрсдөн шигээ аймхай юм бодох юм.Энэ улс чинь ард түмэн шиг АРД ТҮМЭНТЭЙ УЛС БУСДЫН ЗОЛИОС БОЛОХГҮЙЭЭ.Тухайн үед дайны дараахан эдийн засаг нь үнэхээр хүнд үед америкийг дагаж бсан болохоос биш улсаа улс шиг улс болгож чадсан улс хүчтэй байгаа шүү.Монголчууд бид өөрсдөөсөө л ичиж өөрсдийнхөө байгаа бдалд дүгнэлт хийх хэрэгтэй.Үхсэн баасны чинь Америкийн сонгууль, солонгос япон , бидэнд падлий байхгүй, Ганц баярцогтын учрыг олж чадахгүй байж.
5    5
Зочин [74.82.4.82]: 2016-11-09 12:40
uher Mongolchuud maniust yamar padlii bainaa ain urdah ajlaa sain hii
5    3
Зочин [27.123.214.80]: 2016-11-09 13:14
Ямар ядаргаатай бичдэг юм бэ. Хэтэрхий алдаатай бичихээр чинь юу уншиж байгаагаа ч марчих юм
3    1
Зочин [112.72.11.114]: 2016-11-09 13:16
ULS ORON N DAMPUURAH GEJ BHD ARD IRGED N ALT MONETOO SUGALAAD UGCH BSN AGUU TUUH BII.SAMSUNG N SERGEED BOSOOD IRNEE.TER ZERGIIN YMIIG DAVAAD GARCHIHNAA.AMERIK METIIN ULSAD TOLGOIGOO AMAR ALDAHGUI.TEMTSEGCH AJILSAG ULSUUD ZUGEER.harin mongol gej uruvdultei amitad bna.uuduu garahaasaa ungursuun.
2    2
Баавар [124.158.94.35]: 2016-11-09 14:48
72.206-д, ОК, "гүүглийг аврах гэж микрософт нокиа-г дампууруулжээ". Одоо болж байна уу?
Улаан туг-т, Үнэн зөв мэдээ мэдлэг өгч байгааг манай "сэхээтнүүд" тархи угаана гэж нэрлэж байвал тийм "сэхээтнүүдийг" өрөвдөн толгойг нь илхээс өөр яалтай билээ? Ийм "сэхээтнүүд" миний ядарсан Монголыг хүчиндэж дууслаа шт, хөөрхий. Чи минь талхны үнэ мэддэггүй "сэхээтнүүдээ" яриад байна уу? "Монгол газар нутгаараа америкээс том" гээд гүрийгээд байдаг "сэхээтнүүдийг" яриад байна уу? Аль нь вэ? Тийм бүлэг "сэхээтнүүд" надад гадаадад тааралдаж л байсан. Армани гоонж-той, пако рабан үсний гель-тэй, гүччи оймстой, хятад шиг чанга дуутай, буудлынхаа гэрэл чийднээ асааж чаддаггүй мундаг "сэхээтнүүд" байсан шүү
5    2
Баавар [124.158.94.35]: 2016-11-09 14:55
"урвагч" хочит-оо, чиний наад дебил турхиралт үр дүнд хүрнэ гэж бодож байна уу? Чи эхлээд гар хангалга хийхээ болиод, дараа нь том хүмүүсийн ширээнд суумаар байна. Ойлгож байна уу? Зураг зурж өгөх үү?
4    3
kk [202.9.40.247]: 2016-11-09 16:27
baabar balgas
4    0
Зочин [59.153.112.102]: 2016-11-09 18:11
Huue ene Trump erunhiilugch bolchloo. Delhiin politikt yu boloh bol? Syria ntr yu boloh bol?
2    0
Pee [66.181.186.136]: 2016-11-09 20:05
Manaid shuud America hurunngu ooruulalt 00 baidag. bid nar Hyatad orosooosooo l "aij" yavsan ni ulziitoi
2    1
yadaj halh goliin yalaltiin oig .. [202.21.106.144]: 2016-11-09 22:20
halh goliin yalaltiin oig orosuudtaigaa oligtoihon temdeglechihguidee.
0    0
Зочин [203.91.117.8]: 2016-11-18 13:17
нүүдэлчин ахуйтай жалга довын үзэлтэй монголчуудыг хоёр намд хувааж хагаралдуулаад тэр далимаар нь баялгийг минь цөлмөж байгаа нь худлаа юу
0    0
Novshiin amerik [202.9.40.196]: 2016-11-23 15:48
Amerik bol ediin zasagiin aluurchd gedeg ni td bolson shuudee. Amerikiig dahin shuteh ni mash buruu shuu amerikiin tarhi ugaalt yawagdaad bn
0    0
Зочин [114.252.116.239]: 2017-02-07 19:01
баавараа энэ тэмээ гэхээр ямаа гээд бдаг усан толгойтуудыг яаж чам шиг енцгеес хардаг болгох вэ. мал бол бушуухан заазанд егчих юмсан. юм олж уншихыг хичээцгээгээчээ.
0    0
Зочин [202.179.23.66]: 2017-02-21 11:13
Хүн ардынхаа "Тархи угаагч" Элбэгдоржийгоо бид яах вэ? Эх оронч-оо? Чи сайтынхаа хаягийг энд бичиж өгөөч
0    0
Зочин [203.91.115.39]: 2017-02-26 17:31
Bid americguigeer bolno.Oiriun heden jildee uls ornoo bodoj ajilaa hii erhem darga naraa.Huulia changalaya,hariutslaga tootsdog bolyo.Ali ch talaara americad oirtoj chadahgui.Sergelen Izrali chig bhsan.Mongol hunii oyun uhaaniig zov ashiglahsan.Hamtdaa l hogjino.Ta nar bayajaad haacha yavah ve.Americad ochood golog bolno shu de.
0    0
Зочин [202.70.46.225]: 2017-03-31 00:01
үнэн юм бичсэн бна
3    0
Зочин [103.23.51.2]: 2017-03-31 13:13
android iig yahlaaraa microsoft hogjuuldiin za bolioroo ta. nokia gaasa gasna siemens, black berry geed bugd n dampuursan shuu. gol n medregchtei delgets iphone grsnaas bolson. saikhan burahiimaa. ter germanii volkwagenii huvid bol gereend zaasnaas iluu nuurshuchiliin hii hemjilteer garj bsan batlgdsan shuu dee.
0    0
Баавар [124.158.94.35]: 2017-03-31 14:34
сүүлийн амьтан хажууд нь хийлцсэн юм шиг л хуцаж байх чинь. Шкода үйлдвэр хаана үүссэн юм? Фордын дизел машинуудын утаа униар фолксвагенаас их гардаг уу бага гардаг уу? Дебилоид минь, энэ тухай яриа яригдаж байхад тэнэг юм бичээд байх юм даа.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Эртний машин 21

Швейцар армийн хээрийн сургалт

43 цагт хуучин гүүр нурааж шинэ гүүр угсрах нь /видео/

Марафоны үнэгүй усыг яаравчлан цүнхлэв /видео/

40 хүртэл жил хадгалагдсан мах шөл хураагдав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд