Ангилал:

Алдартан, Байгаль

Үнэнч нөхөрлөл

2016-03-10 16:09 1398 1
Бразилийн Рио де Жанейро хотоос холгүй орших тосгоны хөгшин, 71 настай Жоао 6 сар болов уу үгүй юу өглөөнөөс орой болтол өдөр бүр далайн эргээр сэлгүүцэн холын барааг нямбайлан ширтэх. Тэрбээр сайн найз пингвинээ ирэхийг ийнхүү тэсгэл алдан хүлээдэг байна.

Уг үнэнч нөхөрлөлийн эхлэл 2011 онд тавигдсан түүхтэй.
Ганц бие өвгөн Жоао тэр өдөр далайн эргээс нефть тосонд хутгалдан харангадаж үхэхийн даваан дээр хэвтэх эр пингвин олсон юм байна. "Еэээ, чааваас даа, энэ нэг юм сэхэхгүй дээ" хэмээн дотроо бодон пингвинийг гэртээ авчраад 7 хоног цэвэрлэн хооллотол мань амьтан ашгүй сэхэж гэнэ.

Заа, ганцаардмал өвгөн цагийг зугаатайхан өнгөрүүлж овоо хэдэн хоног пингвинтэй ноцолдон байтал пингвиний нүүдэл суудлын сезон ойртож пингвин маань нээх харамссан шинжгүй ус руу шумбан холыг зүглэн одож.

"Зааз, ингээд дуусдаг юм байж" хэмээн гуниглах Жоао өвгөн зожиг амьдралдаа эргэн ороод байтал 3 сарын дараа мөнөөх л далайн эрэг дээр пингвин найзтайгаа дахин тулгардаг юм даа. Энэ удаадаа пингвин маань цоо эрүүл, цэмбэгэр ирсэн бөгөөд уснаас гараад л шууд өвгөний гэр лүү алхасан байна. Хашаанд нь орж зогсоод загас нэхэн ангайсанд хөөрөн баясах Жоао байдаг бүх загасаа цутгаж.
Ийнхүү пингвин маань жилийн 8 сарыг өвгөн дээр өнгөрүүлж үлдсэн 4 сарыг Патагоний эргээр хайр дурлал хөөн явдаг цор ганц пингвин болов. Хайрын сезон дуусангуут л тэрбээр бусад пингвинүүдээсээ салаад ганцаараа 8042 км туулж өвгөн дээр эрхээр хатдаг нөхөрлөл ийнхүү үүссэн гэнэ дээ, хүүхдүүд минь.

























« Өмнөх сэдэв

Сирид америк "жавелин" систем гараад ирлээ........

Дараагийн сэдэв »

янхан ацны булш нь хүртэл янхных байх юм даа.............




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.21.106.144]: 2016-03-10 17:54
зарим хосуудаас л дээр юм хаха
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Америк далайчдыг бэмбэгнүүлдэг байсан мангас

Иран улс "Никарагуагийн суваг" төсөлд оролцохыг хүсэв

Тайпусамын наадам

БМП 50 жилийнхээ ойг тэмдэглэлээ

Сайхан л санаа байна



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд