Ангилал:

Алдартан, Гамшиг

Унхиагүй америк гоожуурууд

1 сарын өмнө 907 10
Энэ мэдээлэлд итгэлгүй бүтэн сар боллоо. Өнөөдөр яалтачгүй итгэв.

Үйл явдал:
2018 оны 8 сарын 27-ний өдөр Олон улсын Сансарын Станцийн Орос хэсгийн жорлонд даралт бууж станц хүчил төрөгч алдаж эхэлсэн байна. Орос космонавтууд даруй арга хэмжээ авч агаар шүүрэх нүхийг олж тусгай нөхөгч эдээр бөглөв.
Ийм гоц түгшүүрт ослын байдал үүссэнд Роскосмос бажига аван асуудлын үндэс угсааг олох ажил зохиожээ.
Тэд 3 таамаг дэвшүүлэв:
1. Жорлон болон ачааны хэсгийг Орост үйлдвэрлэх явцад аль нэг ажилтан буруу газар нүх цоолж айж сандарсандаа нүхийг цавуугаар наан хэнд ч хэлэлгүй сансарт нисгэв.
2. Тухайн шинэ жорлон ачааны хэсгийг 7-р сард ОУСС-тай холбосны дараа бичил солир буудан нүх гаргав.
3. Сансарын нисгэгч нар өөрсдөө ОУСС-ыг дотроос нь нүхлэв..... гэх гурван таамаг байсны эхний хоёр таамгаас шалгалтын эхэн үед татгалзсан байна. Учир нь:
- Дэлхий дээр хийгдсэн нүх сансарт хүчил төрөгч шахах үед шууд мэдэгдэх байсан. Роскосмос нь сансарын хөлөг үйлдвэрлэх БҮХ процессоо (гайк боолт бүрийн зургийг авдаг гээд л бодчих) автоматаар фото зургийг авдаг. Будхаас өмнө, хойно, тээвэрлэхээс өмнө хойно...... 7 сард ОУСС-тай холбогдсон жорлон, ачааны хэсэг нь 8 сарын сүүлээр буюу 2 сарын дараа гэнэт шүүрнэ гэж үгүй. Шүүрэлт байсан бол сансарт гарсан тэр мөчид мэдэгдэх байсан.
- Бичил солир буудан нүх гаргасан бол сансарын хөлгийн гадна ба дотор нэвт нүх байх ёстой. Ааа, нэвт нүх гарвал огторгуйн ба хөлөг доторхи даралтын зөрүү тэр хэсгийг тэр даруйд нь зад авах байсан.

Үүгээр Орос нөхөд гурав дахь таамгаа шалгах гэмээн ОУССын Орос хэсгийн 24 цагийн бичлэг үзтэл тун эвгүй моментууд харагдсан байх нь.... Таамгаа бататгах үүднээс ОУСС-ын америк хэсгийн 24 цагийн бичлэгийг шаардтал NASA салаавч үзүүлээд болдоггүй гэнэ дээээ......
Еөөхөөө хөөөө манай эмбарголаг, санкцлаг, хориг цээрлэг "түншүүд" юу нуух гээд мушилзаад байна вэ? Айн?

Заа, "хүчил төрөгч шүүрүүлэгч нүх" үүссэн түүх, орьжинаалаараа:

- 2018.08.20 Америк космонавт, серена ауньон хүүхэн ОУСС-ын америк хэсгийн Waste and Hygiene Compartment буюу америк сансарын жорлонд 30 минут болоод гархад эвдрэлийн дохио ассан байна. Сүүлд америк космонавтууд жорлонг шалгаад "Засаршгүй гэмтэлтэй" гэж дүгнэсэн нь гайхмаар. Хүүхэн яааж хүндэрхээрээ сансарын супер технологилог жорлонг дахин хэзээ ч эдгэшгүйгээр эвдэлдэг байнаа?

- 2018.08.21 Америк багийн ахлагч, эндрю фьүстел 2 гишүүнээс бүрдэх Орос багаас Орос талын жорлонг ашиглах зөвшөөрөл хүссэн байна...."Эс бөгөөс 1 эрэгтэй Герман, 2 эрэгтэй америк ба 1 эмэгтэй америк космонавтууд памперсанд бааж шээх нь үнээээр хүндрэлтэй байна. Мөн энэ шулмас гичий бидний бүх нерваар наадаж дууслаа" гэж. Америк багийн ахлагчийн өөрийнх нь үг шүүүү.

- Тэр өдрөө. Оросын баг "жорлонгоо ахан дүүслэгээр хуваалцах" саналаас татгалзав. "Танай мэдрэл хүүхэн манай жорлонг бас хэмхэртэл хүндэрвэл бяд бүгд будаагаараа эргэнэ шүү дээ" гэж. (Үнэндээ дэлхий дээрх америкийн санкц, цэргийн өдөөн хатгалгад барьсан жорлонлог хариу байх гэж бид хардаж байна. Улс төрийн асуудал сансарт гарваа... гэж)

2018.08.22 Америк 3 ба 1 Герман сансарын нисэгч хоорондоо нэлээн хэрэлдсэний эцэст ашигласан памперсуудаа A7L моделийн сансарын скафандр дотор хураахаар шийдэв.

2018.08.22 Америк "шулмас гичий" өдөржингөө уйлав. Тэрбээр дянхуагаар НАСА-тай холбогдон хов зөөсөн нь "Одоо ОУСС-д суухын аргагүй үнэр танартай боллоо. Бусад космонавтуудад надтай эелдэг харьц гэж тушаагаач. Би чинь эмэгтэй хүн шүү дээ".... гэх мэтээр баахан жаалоб ярин НАСА-гийн операторуудыг залхаав.

2018.08.23 Америк багийн ахлагч НАСА-гаас "Өвдөж хавдсан серена ауньоныг яаралтай ирж авах сансарын хөлөг ирүүлэхийг" шаардав. НАСА ахлагчид холоооо очиж улихыг зөвлөв "Өөр хоорондын харьцаагаа өөрсдөө шийдэцгээ. Та нарын дураар нисгээд байх хөлөг онгоц ОХУ-аас авах мөнгө байхгүй" гэж.

2018.08.24 Америк хүүхэн космонавт уйлсаар л.... Өдөржингөө "Ийм заваан газар би байж чадахгүй, энэ үнэр танарыг эээээ, хөвөн жингүүдэх баастай памперсыг үргэлжлүүлэн харах хүч алга" гэх мэтчилэн америк ба Герман гишүүдийн няаарв дээр гүйх.

2018.08.26 Оросын 2 космонавт ажил үүргээ гүйцэтгэхээр сансарт гарав. Америк усан нүдэлсэн космонавт яааравчлан Орос хэсгийн жорлонг эзгүйчлэв. Харамсалтай нь жорлонд зөвхөн бааж шээчихээд гарсан уу? Бас нүх өрөмдчихөөд гарсан уу? мэдэгдэхгүй байна. Жорлонд камер байхгүй тул. Оросууд сансараас хэдэн минутын дараа орж ирхэд ослын дохио ассан байв. Баахан хайсны эцэст жорлонд ДРИЛЛЭЭР ӨРӨМДСӨН 1 НҮХ БА НИЖГЭЭД НҮХЛЭХ ОРОЛДЛОГУУДЫН МӨР ОЛОВ.

A7L моделийн скафандр. Америк.

Жорлон бөглөгч бөгөөд хана нүхлэгч америк космонавт, серена ауньон.

2018.08.28 Орос багийн гишүүд нүхийг наан бөглөж байхад америк багийн ахлагч засварын ажлыг зогсоох гэж нэг бус удаа оролдсон байна: "Би энэ станцийн босс, заа юуу. Та нар миний тушаалыг гүйцэлдүүлэн биелүүлэх ёстой" гээд "нөхөөс"-ийг зулгаах оролдлого хийгээд байсан гэнэ. Орос нөхөд "боссдоо" ухаан ахиулах шанаа амсуулаад "Миний хөө, америк хэсэгтээ яаж л бол яаж шаамий..... Ааа, Орос хэсгээс яг одоо гарна уу?" гэсэн байна. Тун удалгүй даралт, хүчил төрөгчийн түвшин горимдоо орж Орос космонавтууд Удирдах Төвд мэдэгдсэн байна.

америк багийн босс.

Үүгээр:
- Сансарын амьдралаас айн эмээсэн америк хүүхний дэлхий рүү буцах 2 оролдлого нурав. Хуваарьт хөлөгөө хүлээхээр болов.
- Сэтгэц мэдрэлийн тогтвотой байдлыг нь шалгаж байж амьтадаа явуулж байгаачээ, америкчуул аа!
- Герман космонавт Орос америкуудын дунд ёстой жинхэнэ алцганасан байх даа, ивий хөөрхий.


« Өмнөх сэдэв

Эрэгтэй хүн болж төрсөндөө гэмших цаг ирдгийм байж............... /видео/

Дараагийн сэдэв »

Энэ баагий улам таалагдаад байх боллоо




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.45]: 1 сарын өмнө
улс төржилт бүр даварсаар сансарт баастайгаа холилдож байх шив..
энэ хүүхэнийг задгай сансарт шидчих хэрэгтэй.бусаддаа өшөө их гай тарина.
8    0
Зочин [202.21.106.105]: 1 сарын өмнө
Олон улсын сансрын станцад жорлонгийн хямрал үүсвээ.
0    1
001 [112.72.11.120]: 1 сарын өмнө
Бичил террор юм биз дээ.
5    0
Amerik hvvhen chin er mon bish uu [64.119.25.161]: 1 сарын өмнө
Amerik hvvhen chin jinhene emegtei mon uu.bi harahad transjinder er l haragdaad bnaa.
2    0
Зочин [203.91.115.41]: 1 сарын өмнө
haa bgaaa tend bolson ymiig chi yaaj medej bgaaan kkkk yvgan heruul shig kkkk
3    5
Зочин [202.179.31.251]: 1 сарын өмнө
харин нь чи яагаад килилл бичгээ мэдэхгүй байгаа юм
1    1
Баавар [124.158.94.35]: 1 сарын өмнө
203,91,115,41 гонорейлог тэмбүү,
Яагаад гэвэл америк барууны чөлөөт мэдээллийн эх үүсвэрүүд энэ тухай нэг ч үсэг бичээгүй учир энэ явдлыг үнэн гэж мэдэв. Боддоо гонорей: Орос хөлгийн хананд үүссэн нүхээр агаар шүүрсэн явдлыг АМЕРИКЧУУЛ ГАНЦ Ч ҮГ ДУУГАРАЛГҮЙ ӨНГӨРӨӨЧИХЛӨӨШТ ЭЭ. ТӨСӨӨЛДӨӨ! ЯМАР ТОХИОЛДОЛД ИЙМ ТАЧААЛ СЭРЛИЙН СЭДВИЙГ АМЕРИКЧУУЛ ЧИМЭЭГҮЙ ӨНГӨРҮҮЛЭХ В? АЙН? Өөрсдөө дараа нь онжигодуулхаа мэдэх учраас. Ийм хялбар.
10    2
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Онжиго чинь ийм нарийн учиртай юм шүү дээ...... /видео/

Никола Теслагийн 100 гаруй жилийн туршид нууцлагдсан ярилцлага

румын улсад 1 миллиард 250 сая долларын пуужин

Дэлхийн хамгийн жижиг эмэгтэй

Хоо, ямар гоё шал вэ.....



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд