Ангилал:

Алдартан, Түүх

Өнөөдрийн нийгэмд ч тохирох үг хэлдэг байжээ

2016-04-07 18:54 4317 11
Зарим нь өнөөдрийн нөхцөл байдалтай нүгэлтэй тохирч байна шүү.

"Миний бие хэзээний "ардчилал бол ард түмний эрх мэдэлт ноёрхол" гэж тооцдог байлаа. Гэтэл нөхөр Рузвельт дөнгөж сая "ардчилал бол АМЕРИК ард түмний эрх мэдэлт ноёрхол" болохыг онцгой сайн ойлгуулж өглөө"

"Газар доорхи эд баялагаараа наймаалцах нь эх орноороо наймаалцах лугаа юм"

"Хоёр тусдаа дэг гэж байдаггүй юм: Нэг нь ажилчинд зориулагдсан, нөгөө нь дээд зиндаатанд зориулагдсан. Дэг журам нэг л байх ёстой"

"Буудуулсан дайснуудын гол даалгавар бол Зөвлөлт тогтолцоог нураах, ЗХУ-д капитализмийг сэргээж төрийн удирдлагад "буржуа-нуудыг" тавих санаа байсан юм шүү дээ. Энэ тохиолдолд ЗХУ нь барууны түүхий эдийн авдар болж зөвлөлт ард түмэн нь дэлхийн империализмийн өрөвдөм боолууд болох байжээ. Төрийн эрхийг гартаа авах даруйдаа эдгээр жигшим урвагчид социалист өмчлөлийн системээс татгалзаж манай улсын эдийн засгийн чухал объект байгууламжуудыг капиталист элементүүдэд зарж үрэн таран хийх санаатай байв. Гадаадаас өр зээл авч улсаа өр ширэнд унагах санаатай байв. Империалист орнуудад хэрэгтэй ЗХУ-ын үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийг өгөх бодолтой байж. Энэхүү урвагч бүлэглэлийн үндэс угсааг бузар урвагчидыг худалдаж авч чадсан, үнэнч боолын зүтгэлийг нь мөнгөөр авч чадсан гадаад тагнуулын албуудаар хайх учиртай. Бид энэ үндэсийг нь олчихлоо"

"Дайснууд маань биднийг харааж зүхэж байвал бид зөв замаар явж байна гэсэн үг"

"Ямар нэг урвагч эсвэл тагнуулыг баривчлахад нийгэм зах хязгааргүй бухимддаг, цаазаар авахыг шаарддаг. Гэтэл ХУЛГАЙЧ олон түмний нүдэн дээр улсын өмч хулгайлж байхад эргэн тойрныхон нь мишээсхийгээд нуруун дээр нь алгадаад байх жишээтэй. Ард түмний өмч хөрөнгийг хулгайлж ард түмний аж ахуйн ашиг сонирхол дор нүх ухах энэ ХУЛГАЙЧ чинь мөнөөх тагнуул урвагчтай нэгэн зиндааны этгээд байгаа юм шүү дээ, бүүр долоон дор биш л бол".

"Бид хөгжингүй улс орнуудаас 50-100 жилийн хоцрогдолтой явж байна. Уг хоцролыг бид 10 жилийн дотор гүйцэх ёстой. Эсвэл бид 10 жилийн дотор гүйцнэ эсвэл бид арчигдана".

"Бид эх орныхоо аж ахуйн амьдралыг байгуулахдаа дэлхийн капиталист системээс "хараат дагавар" аж ахуй байгуулж үл болно. Капиталист хөгжлийн системд туслах аж ахуйн хэлбэрээр хэрхэвч оролцож болохгүй. Манай аж ахуй бие даасан эдийн засгийн нэгж болон хөгжих ёстой, дотоодын зах зээлд тулгарсан эдийн засгийн нэгж. Өөрийн хөдөө аж ахуйн салбар болон үйлдвэрлэлийн салбарыг түшиглэсэн эдийн засаг"

"Сионизмийн эсрэг тэмцэл бол антисемитизмтэй ямар ч холбоо сүлбээгүй явдал. Сионизм гэдэг чинь дэлхийн бүх ажилчин ангийн дайсан юм, еврей ч бай еврей биш ч бай"

"Манай намын болоод ард түмний бүтээн байгуулалтын ажлыг завхруулан нулимах цаг ирнэ. Нэн тэргүүнд гадаадаас, манай д ч гэсэн...бас байх болно. Дэлхийг эзэгнэх гэж чичрэн дайрах сионистууд бидний ололт амжилт, бүтээн байгуулалтанд өс санан хэрцгийгээр аашлах болно. Тэд одоог хэрнээ Оросыг зэрлэг балмад орон мэтээр, түүхий эдийн бонус мэтээр төсөөлж яваа. Миний нэрийг ч мөн адил хог шороонд хутгаж үй олон муу үйлдлийг миний нэр дээр зүүх болно.
Дэлхийн сионизм нь бүхий л эрч хүчээ манай Холбоог устгах явдалд зарцуулах билээ. Орос хэзээ ч ахин сэхэхгүй болтол. ЗХУ-ын эрч хүч нь олон ястан үндэстний найрамдал байдаг тул сионист тэмцлийн охь энэхүү найрамдлыг сүйтгэхэд юуны түрүүнд чиглэгдэнэ, Оросоос зах хязгаарыг нь тасдахад чиглэгдэнэ. Энэ асуудал дээр бид үнэндээ дутуу ажилласан байгаа, энэ талбар дээр ажил их бий.
Үндсэрхэг үзэл суртал ер бус эрчтэй өндийх болно. Уг суртал нь түрхэн хугацаанд интернационализм болон эх оронч үзлийг давамгайлж үндэстэн дотроос үндсэрхэг бүлэглэлүүд тасран үүсч тэмцэлдэх нь дамжиггүй. Өөрийн үндэстнээсээ урвагч, шалихгүй жижиг "удирдагчид" олноороо бойжих цаг ирнэ.
Ерөнхийдээ бол ирээдүйн хөгжил дэвшил их ээдрээтэй, бүр галзуу замналаар явах бол уу, эргэлт шарвалтууд аюултай огцом. Ялангуяа Дорно зүг бужигнан босох хандлага давамгайлаад байна. Тэд баруунтай үзэл бодлын хурц зөрчилдөөнд орох болно.
Гэсэн хэдийч, дэлхийн үйл явдлууд яаж ч өрнөсөн, цаг хугацаа өнгөрсний дараа, шинэ үеийнхний харц бидний социалист Эх Орны бүтээн байгуулалт, амжилт ялалт руу чиглэх болно. Жил жилийн үр удмууд эцэг өвгөдийнхээ туг далбааг ахин барьж бидний зорилтыг үргэлжлүүлнэ. Өөрсдийнхээ ирээдүйг тэд бидний өнгөрсөн дээр барих болно"
1939 он

"Санаж яваарай: Хүчтэй Орос улс дэлхийд хэрэггүй, бидэнд хэн ч туслахгүй, өөрийн хүч нөөцөндөө л найд. Би чадах бүхнээ хийлээ, та нар илүү ихийг илүү сайн хийнэ гэж найдаж байна. Агуу өвөг дээдсийнхээ нэр сүрийг өндөр авч яваарай"

"Хэлбэр зүсэн бүрийн үндсэрхэг үзэлтнүүдийг бид ийнхүү хатуу шийтгэж байгаа нь зөв хэрэг. Эд чинь дайснуудын маань хамгийн сайн туслагч нар, өөрийн үндэстний хамгийн том дайсан юм. Учир нь үндсэрхэг үзэлтний дээд мөрөөдөл бол: ЗХУ-ыг үндэстний тоогоор жижиг тусгаар улсууд болгон бутрааж дайснуудад бэлдэж өгөх. Үүгээр ЗХУ-д амьдрах ард түмнүүд нилэнхийдээ устгагдаж үлдсэн цөөнх нь үг дугарах эрхгүй боолууд болно."

"Барьж байгуулахын тулд мэдлэг хэрэгтэй, мэдлэг олохын тулд сурах хэрэгтэй. Тэвчээртэй, нуршуу сурах хэрэгтэй, бүгдэнгээс нь сурах: найз нараасаа ч дайснаасаа ч, нэн ялангуяа дайснаасаа. Шүд юугаан зуун сурах, дайснууд бидний хоцрогдмол, бүдүүлэг байдлыг шоолж дооглоно гэж эмээлгүйгээр сурах"

"Хамгийн үнэ цэнэтэй капитал бол - хүмүүс. Боловсон хүчин бүхнийг тодорхойлно, шийднэ"

"Сталины нэр хүнд агуу билээ, зөвхөн ЗХУ-даа ч биш. Тэрбээр өөрийн дайснуудаа номхотгож чаддаг байсан бөгөөд алдах үедээ сандрахгүй, ялах үедээ хөөрдөггүй хүн байв. Ялагдалаас илүү ялалт ихтэй байсан. Сталины Орос улс бол хуучны хаант засаглалт Орос биш. Гэвч Сталиний түвшний залгамжлагч гарч ирэхгүй л бол Сталины Орос улс оршин тогтнох боломжгүй"
Шарл дэ Гол

"1953 оноос хойш ЗХУ-ын эрх мэдэлд карьеристууд, үндсэрхэг үзэлтнүүд, хээл хахуульчид гарч ирсэн. Кремль-ээс дэмжлэгтэй. Цаг нь ирхэд эд нар бүгд нүүрэн дэх багаа гээн намын үнэмлэхээ хаяж өөрсдийн газар нутгыг феодал боол эзэмшигч лугаа ил захирах болно"
Мао Це Дун

"ЗХУ-ыг эдийн засгийн дарамт шахалтаар, зэр зэвсэг мөшгөлдөөнөөр, тэр тусмаа хүчээр эзлэх боломжгүй гэдгийг бид бүгд ойлгож байсаан. ЗХУ-ыг дотроос нь л тэслэж нураах боломжтой байв"
CIA-ийн захирал Роберт Гейтс

« Өмнөх сэдэв

Гантиг олборлолт

Дараагийн сэдэв »

наүэрт: "террористуудтай тэмцээд байвал бяд хатуу арга хэмжээ авна......"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [59.153.112.226]: 2016-04-07 23:56
Намайг чадарсаны дараа над уруу хүмүүс хог шаараа асгах овоолох болно. Гэвч цаг хугаацааны салхи тэр хогийг бүгдийг нь хийсгэн цэвэрлэх болно. И.В.Сталин
3    0
ӨӨӨ [59.153.114.215]: 2016-04-08 00:38
МОНГОЛД САЙН УДИРДАГЧ ХЭРЭГТЭЙ. ЭЛБЭГДОРЖ ГЭДЭГ ХҮН ДҮРСТ МАЛ УЛСАА УДИРДАХ НЬ БҮҮ ХЭЛ ТУСГААР ТОГТНОЛД ХҮРТЭЛ ГАЙ БОЛООД ЭХЭЛЛЭЭ.
3    1
Baavar [124.158.94.35]: 2016-04-08 07:52
59.153.114.215 коммент-нд талархаж байнаа. Энэ үгийг нь тавиагүй орхисон нь тун онцгүй юм болж.
0    1
nn [202.179.31.23]: 2016-04-15 08:44
аугай хүн агуу их юмыг сэтгэх юм.Үргэлжлэх хугацаа нь богино байдаг нь харамсалтай
0    0
Зочин [202.9.42.4]: 2016-07-11 08:27
Цаг зуурын хог шаарнууд гарч ирээд улс орон нийгмийг бужигнуулдаг. Тэдний үнэн нүүр царайг таньж мэдээд хэсэгхэн хугацааны дараа арчин хаяна. Тэр хог шаарнууд үеийн үед хараалгах болно. Сүнс нь амрахгүй.
0    0
Зочин [103.26.193.105]: 2017-02-09 20:32
Аугаа их Сталин
0    0
Зочин [202.70.46.225]: 2017-03-20 00:56
Хог шаарууд дуусдаггүй юм. Улам их шинээр төрж хамрах хүрээ н тэлсээр. Нэг л өдөр өөрсдөдөө дарагдана. Дахиад л шинээр төрнө.
0    0
Зочин [27.123.214.120]: 2017-03-27 09:29
Mongoliin tusgaar togtnoliin etsegt sogdon morgie
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Ре-экспортын санаа оноо

Энд юу болоод байна?

Дэлхий дээр тавхан хүн ийм өвчтэй гэнээ

20 жил хадгалсан чийзбургер

Америк дунд сургуульд ганц охиныг 15 негрүүд поольдожээ /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд