Ангилал:

Гамшиг, Дайн

Урвагч генерал Ливи улсыг нэгтгэн удирдахаар болов

2017-01-23 11:17 1182 4
Ливийн Хафтар гэгч генерал нь 2011 онд Хурандаа Каддафи-гийн засаглалыг нураахад чамлахааргүй хүчин зүтгэсэн нэгэн билээ.

Генерал Хафтар нь 1990-ээд онд Муаммар Каддафигаас урваж АНУ-ын CIA-д мэдээллэгч тагнуулын орон тоо хашин амьдарч байсан этгээд юм. 2011 онд америк ба европ паразитууд Ливид иргэний дайн дэгдээн тухайн улсыг орвонгоор нь эргүүлхэд тэрбээр харьж эх орондоо "улсын тэргүүн" болох хэмээн нижгээд зүтгэвч англосакс эзэд нь түүнийг холоооо чулуудан гээж лалын шашны экстремист амьтадыг Ливийн жолооны ард суулгасан байдаг.

Ийнхүү хэнбэгуайн ч хульхин дээр цэцэг навч ургуулах агуу англосакс авьяастай анх танилцсан гэнэн Хафтар нь орох газаргүй, ойчих аягагүй болж хайрт Ливи эх орныхоо дэлбэрсэн цөлийг салга алхаагаар гуниглан метр-лэх агшинтай тулгарч байжээ.

Хэдэн цэргийнхээ хамт цөлд хатаж явахдаа тэрбээр ихийг тунгаан хорвоо ертөнцийн мөн чанарыг ойлгосон нь дамжиггүй. Олимпийн ганц найдвар америкчуулдаа ашиглуулан хаягдсанд хорсон бухимдах мань генерал 2014 онд анх ОХУ-тай холбогдон тусламж ивээл хүссэн байдаг. Агуу Путин үүнд "Бяданд англосаксуудын чанасан бантанг цэвэрлэх хүсэл үгүй билээ. Иймд буу зэвсэг, цэрэг армиар туслах боломжгүй. Харин улс төрийн дэмжлэг үзүүлж болно. Энэ тусламжийг хүн шиг хөгжүүлээд авч явж чадваас тантай яриагаа үргэлжлүүлж болно" гээд алжир, египт хамууддаа Хафтар генералыг харж дэмжэхийг захиад үлдээсэн байна. Тэр үеэр Сирийн дайн ч аюулт үе шатандаа орж ОХУ ч дайнд нь оролцох болов. 1 жил өнгөрлөө.
2016 оны өвөл Хафтар маань ахиад Москва-д үсрэн бууж "Заа, таны даалгаварыг биелүүллээ. 1-рт: англосаксуудын томилгооны Ливи төрийн бааснуудтай тэмцээнээ амжилттай эхлүүлэв. 2-рт: англосаксуудын импортлон авчирсан лалын шашинт алан хядагчидыг чадлынхаа хэрээр устган хөөв. 3-рт: Ливи улсыг хуваан удирдах 15 засгийн газруудын долоог нь өөрийн талд элсүүлж авав. 4-рт: Өөрийн фракцаа Алжир, Египт, Франц, Итали төрөөр албан ёсоор хүлээн зөвшөөрүүлж дэмжлэг нөлөө авахаар тохиролцов" гэж.
Үүгээр тэр ОХУ-ын удирдлагаас зэр зэвсэг, мөнгө санхүүгийн тусламж авах, Ливийн нутаг дэвсгэр дээр ОХУ-ын цэргийн бааз барих хэлцээр эхлүүлж чадсан бөгөөд энэ сарын 18-ны өдөр Бенгази боомтоор дайран өнгөрөх ОХУ-ын Адмирал Кузнецов онгоц тээгч дээр зураг патиараа даруулж пиардсан байна.















Дайн, үймээн самуунаас голоо хорстол залхан тээртэх ливичүүдийн англосаксуудад итгэх итгэл "нооль"..... үгүй ээ "хасах" цэг зааж байгааг Оросууд овжин ашиглаж ливичүүдийн дунд (одоогийн удирдагчидын хажууд) худлаа үнэн нэр хүндтэй урвагч генералыг ахиж урвах гарцгүй болтол буланд шахаж Ливи улсын шинэ тэргүүнээр түлхэж байгаа нь энэ билээ.

« Өмнөх сэдэв

Хятад төрийн сэтгүүл "Дайны магадлал аймшигтай өндөр байна" гэж бичсэн байх юм

Дараагийн сэдэв »

Юуууун ч ядарсан сэтгэхүй в дээ......




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [78.209.187.2]: 2017-01-23 20:24
михайлд нэг бодол бий гэж ...
0    0
berdee [182.160.37.248]: 2017-01-23 22:56
тэр парад хувцас бол үнэн гоё харагдаж байнааа
0    0
Зочин [202.9.41.22]: 2017-01-24 10:22
Dmiral kolchak
1    0
Зочин [202.9.41.22]: 2017-01-24 10:23
Admiral Kolchak
1    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

БНХАУ, 1980-1984 он

Ямар улс цөмийн бөмбөг хаана хэзээ туршиж байв?

1903-1915 оны АНУ

Унгрчуул алтаа эгүүлэн авахаар болов,..... англи банкуудаас

Гар аргаар хийсэн зэвсэг



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд