Ангилал:

Алдартан, Баячууд, Бизнес, Гэмт хэрэг, Нийгэм, Түүх, Хүмүүс

Өв залгамжлалын сонин тохиолдлууд

2014-12-24 15:05 4512 0


АНУ-ын Охайо мужийн Чагрин Фолз хотод жижигхэн кафед ажилладаг 17 настай бүсгүй Сара Вүүдс нь хөөрхөн айштай ба их туслатмтгай нэгэн байж гэнэ. Тэрбээр 1992 онд кафены байнгын зочин, ганц бие Билли Кракстон өвгөнтэй найз болж заримдаа гэр орныг нь цэвэрлэх, дэлгүүр хоршоонд гүйх зэрэг ажлыг гүйцэтгэж өвгөнд чадлынхаа хэрээр тусалдаг байсан байна. Ивий муу охины эцэг нь 10 настайд нь талийсан тул Сара өвгөнд эцэг шигээ ханддаг байжээ. Гэтэл хэдэн жилийн дараа Билли өвгөн цус харван эмнэлэгт Сарагийн утсыг хэлээд "өв залгамжлагч ганц хүн энэ" гээд 82 насандаа өөд болсон гэнэ. Тэрбээр Сара-д 500 мянган доллар, байшин ба 2 машинаа ийнхүү өв залгамжлуулсан байна. Сара охин тэр мөнгийг сургалтандаа зарцуулж Билли өвгөнд талархдгаа одоо хүртэл ярьдаг гэнэ.

Португалийн Луис Карлос де Норонья Кабрал да Камара хэмээгч үр хүүхэдгүй баян нөхөр 42 настайдаа өөд болж 17 огт танихгүй хүмүүст эд хөрөнгөө хуваан өвлүүлсэн байна. Тэрбээр талийхаасаа 13 жилийн өмнө утасны лавлахаас 17 хүний нэрийг замбараагүй сонгож хуульчиддаа тэдгээрт өв залгамжлуулах даалгавар үлдээсэн байна. Тэдгээр хүмүүс тус бүр 25 мянган евро хүртэж 12 өрөө байр ба том байшин хуваан авсан байна.

Унгар улсын нийслэл Будапешт хотод орон гэргүй "траншейчин" ихэр ах дүү хоёрт огт уулзаж танилцаж байгаагүй эмээ нь 6,6 сая доллар өвлүүлсэн болой. Пелади гэгч ах дүү хоёрыг төрсөн эх нь 1 ойтой байхад нь хүүхдийн асрах газар орхисон гэнэ. Төрсөн эмээ нь ихэр ач нартай гэдгээ мэдэхгүй явсаар нас барахынхаа өмнөхөн мэдэж тэднийг хайсан боловч тухайн үед олоогүй юм байна. Хуульч нартаа ач нараа олох даалгавар үлдээн өөд болход хуульч нар нь зүтгэсээр байгаад траншейд амьдрах ах дүү хоёрыг нэг юм олж мөнгийг нь гардуулж бөөн баяр болов.

ОХУ-ын нэгэн хотын оршин суугч Сергей Судев нь сэтгүүл зүйн оюутан бөгөөд оройн цагаар диджей хийж хоолныхоо мөнгийг олдог эр билээ. Гэтэл нэгэн сайхан бороотой өдөр Германд амьдардаг хамаатан ах нь түүнд 950 сая евро өвлүүлсэн тухай сонсоод тэрбээр их гуниглаж "би тэр ахаа 1 л удаа харсан, огт танихгүй хүн шүүдээ, одоо бөөн толгойны өвчин эхлэх нь дээ" хэмээн үглэн суув гэнэ. Мэдээ тархснаас хойш хотын оршин суугчид Сергей-ийг зүгээр суулгахгүй зовоож мань эр хүн амьтнаас зугатах болсон байна.

Нью Йорк-д амьдрах нягтлан бодогч Морт Зачер гэгч нөхөр хамаатан 2 ахаасаа 6 сая доллар өвлөн авав. Мань эрийн аав ээж нь тэр 2 ахынх нь талх нарийн боовны цехэд насаараа ажилласан байдаг бөгөөд цалингийн оронд үлдэгдэл талх боов авдаг байсан тухай мэдээ байна. Үүнээс болж Морт маань 2 ахдаа тун дургүй байсан байна. Гэтэл ах нар нь өв залгамжлагчаараа Морт-ийг заасан тул 6 сая доллар түүнд очиход аав ээждээ өгөх гэж оролдсон боловч тэд мөнгөнөөс татгалзаж хүүдээ орхисон гэнэ.

Тони Чан гэх феншүй-ийн мастер залуу Азийн хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг Нина Ванг-ийн толгойг угааж 4,2 тэрбум долларын өвийг шамшигдуулах шахсан мэдээ байна. Нина эмэгтэй хорт хавдартай болсноос хойш олон төрлийн эмчилгээ туршиж феншүйн арга дээр зогссон байна. Мастер маань эмэгтэйн эрүүл мэндэд анхаархаас илүү өв залгамжлалын захиаг өөрчлөх асуудалд зовнин ятгалаг явуулсаар "өвийн захиаг" 100% өөртөө болгож чадав гэнэ. Энэ явдлыг мэдсэн "жинхэнэ өвлөгч" нар Тони Чан залууг шүүхэд өгч луйвар ба хуурамч бичиг баримт үйлдсэн хэргээр залууг баривчлуулсан байна.

Аргентиний Эва Паоло гэх цэвэрлэгч аньяа 9 жилийн турш шүүхээр явж өөрийн эцэг болох Руфино Отеро-гийн өв 40 сая долларыг авч чадсан байна. Үүний тулд Эва эцгийнхээ булшийг ухуулан шарилийг нь ДНК-ийн шинжилгээнд оруулан байж үр дүнд хүрсэн гэнэ. Эва-гийн эх жинхэнэ эцэг нь хэн болох тухай хальт дурдаж байсан тул Эва ийм алхам хийж зориглосон тухай тэр ярив.

67 настай Томас Мартинез нь гудамжинд хоног төөрүүлдэг болив эр байж. Олон жилийн өмнө салсан эхнэр нь өөд болохдоо экс нөхөртөө 6 сая доллар үлдээсэн байна. Энэ сайхан мэдээг дуулгах гээд очсон цагдаа нараас гадаа сандал дээр унтах эр айж шалавлан зугатсан бөгөөд одоо хүртэл олдохгүй байгаа гэнэ. Хар тамхи хэрэглэгч болохоор ингэж их айж сандарсан юм байлгүй дээ.

Чарльз Винс Миллар гэх канад өмгөөлөгч өв залгамжлах захиандаа "намайг нас бараад 10 жилийн дараах хамгийн их хүүхэдтэй эмэгтэйд бүх хөрөнгөө өвлүүлнэ" гэсэн байв. Тэр заасан үед нь 4 эмэгтэй хамгийн их хүүхэдтэй байснаас болж шүүх хэрэг үүсч нэлээд чирэгдэл болсон гэнэ. Эмэгтэйчүүд бүгд 9 хүүхэдтэй байсан тул шүүхийн шийдвэрээр 3 сая долларыг хооронд нь ижил хувааж өгсөн байна.

« Өмнөх сэдэв

Бразилчуудын өдөр тутмын хоол хүнс

Дараагийн сэдэв »

Америкчуул үнэндээ л цус ойртож ээ............... /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Нефть нэрэх "цэг" гэх юмуу даа?

"Буран" сансарын хөлөг онгоц

Артиллер-ийг шалгав

Дамааскийн ган шүрүүпээр хийх арга............/видео/

Энэ зуны хамгийн хөгжилтэй бичлэгүүд



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд