Ангилал:

Алдартан, Гэмт хэрэг

Вэнэсүэл-д иргэний дайн дэгдээх оролдлого хөл авч байна

2015-03-02 11:46 1502 3
Тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн долоо хоногт ийнхүү мэдэгдэв: “АНУ ба түүний дагалдан баясагч нар олон жилийн турш манай улс дотор эмх замбараагүй байдал үүсгэх өдөөн хатгалт явуулж байдаг нь хэнд ч нууц биш билээ. Гэвч сүүлийн хэдэн сар империалистуудын идэвхи хэрээс хэтэрч манай улсад иргэний дайн дэгдээх илт алхамууд хийгдэж байгаа тул би дотоодын хүчний байгууллагууд болон армид байлдааны бэлэн байдалд орохыг тушаасан болно” гэв.

Тэрбээр ард түмэндээ телевизээр хандахдаа: “АНУ нь дэлхийн нефтийн эх үүсвэрүүд болох Ливи, Сири, Ирак-д иргэний дайн тараасан шигээ манай улсад бусдын гараар халдах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг бид мэднэ. Колумб улсын хөлсний алуурчидын гараар улс дотор маань дайн үүсгэх оролдлогыг бид үндэсээр нь тасдах болно” гэв.

Үүнтэй холбогдон Мадуро ерөнхийлөгч саяхнаас АНУ-ын иргэдэд визийн горим тогтоосон юм. Нэгдүгээрт: АНУ-ын төр Вэнэсүэлийн төрийн зарим албан хаагчидад өмнө нь хориг тавьсан тул. Хоёрдугаарт: Тоо нь хэрээс хэтрээд байгаа АНУ-ын тагнуулчидын хөдөлгөөнийг хяналтандаа авахын тулд ийм алхам хийжээ. Жишээ нь: 3 хоногийн өмнө Вэнэсүэл-ийн далайн эргийн хотуудаар “армийн хөдөлгөөн ажиглагч” элсүүлж байсан АНУ-ын тагнуулыг баривчилсан байна. АНУ-ын Каракас хот дахь элчин сайдын яамны америк хэдэн ажилчдыг өнгөрөгч жил мөн тагнуулын хэргээр хөөсөн байдаг.

Ер нь АНУ нь Латин Америк-ийн зарим орнуудад элдвийн “өнгөт хувьсгалууд” эрчимтэй бэлдээд байгааг Аргентин-ий ерөнхийлөгч К.Киршнер, Бразилийн ерөнхийлөгч Д.Руссеф, Уругвай-ийн ерөнхийлөгч Х.Мухика, Боливийн ерөнхийлөгч Э.Моралес нар анхааруулаад байгаа гэнэ.

Мадуро ерөнхийлөгч газрын тос дурддаг нь их учиртай юм: Вэнэсүэл улс 2014 оны байдлаар нефть-ийн батлагдсан нөөцөөрөө Саудын Арабыг түрүүлж 297 тэрбум (миллиард) баррел бүртгүүлсэн байна. Иймд одоо дэлхийн номер нэг нөөцтэй орон болсон юм байна.

« Өмнөх сэдэв

Алтан Ордын археологийн олдворууд 3

Дараагийн сэдэв »

Өрөвдмөөр мэдээ сонслоо.............. /видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.179.20.71]: 2015-03-02 11:54
Новшийн америкчууд
0    0
bbb [103.23.51.1]: 2015-03-02 12:05
fuck usa
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

400 000 зураг эвлүүлж хийсэн манай галактикийн гайхалтай видео

"хэвлэнэ" гэж шаал өөр утгатай болж дээ

Эмэгтэй хүн амьдрах хамгийн осолтой улс

АНУ румын улсад 300 абрамс танк нийлүүллээ

АНУ туркийн төрийг эргүүлэв /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд