Ангилал:

Амьтны ертөнц

Яг л хүн шиг амьтад

2015-09-22 13:37 3100 2
Гэрэл зурагчин Тим Филачийн бүтээл дэх амьтад яг л бидэнтэй адил гарч. Зарим нэг нь таньдаг хүмүүстэй маань адилхан юм шиг. Таны найзууд дунд ч бас доорхи амьтадтай адил найз байж л байгаадаа сайн ажаарай.



Арслан хуурай газар дээрх том биетэй аюултай араатнуудын нэг. Хурд хүч гээд жинхэнэ аюултай мангас гэсэн үг, барыг хэдий арслангаас том биетэй гэдэг боловч энэ үзүүлэлт нь хэдхэн тооны арслан барын харьцуулалт юм. Дийлэнх үзүүлэлтээр биеийн хэмжээ бараг ойролцоо байдаг ба биеийн жин нь хурд хүчтэй шууд хамааралтай байна. Өөрөөр хэлбэл илүүдэл жинтэй байна гэдэг бол тийм ч сайн зүйл биш. Хурдтай хүчтэй бяр тэнхээ нь тэгширсэн эрэгчин арслан 250-280кг жинтэй өндөр нь 120-140см урт нь 3.2-3.5м , 8-10см урт хумс болон соёотой байна харин бар 250-300кг жинтэй 100-120см өндөр 3.3-3.8м урт 8-10см урт хумс болон соёотой байдаг. Үүнээс үзхэд арслан барнаас богинохон биетэй харин барнаас төдий чинээ өндөр байна. Бас арслангийн нуруу хотгор хэлбэртэй харин барных бөгтөр хэлбэртэй байдаг биеийн араг яс муурын төрлийн амьтад бүгд ижил төстөй байдаг. Хэдий эдгээр амьтад маш аюултай ч энэ төрөл зүйл нь устаж үгүй болж тоо толгой өдөр ирэх тусам цөөрсөөр л байна. Энэ бол хүн бидний байгал эхтэйгээ буруу харьцаж байгаатай шууд холбоотой.э

Сарьсан багваахай-Гар далавчитны багт ганцаараа багтдаг энэ амьтан хуурай газрын хамгийн өвөрмөц хөхтөнд зүй ёсоор тооцогддог. Үржлийн бүдүүлэг гэмээр хэлбэр, бусдаас ялгарах онцлог сэлт нь энэхүү амьтныг нэлээд эрт цагт үүссэний илрэл гэж эрдэмтэд үздэг. Сарьсан багваахай гарал үүслээрээ бол хүнээс даруй 60 гаруй сая жилээр ах гээд бод доо. Судлаачид энэ амьтныг кайнозойн эриний палеоцений галавт, өөрөөр хэлбэл 70 сая жилийн өмнө үүссэн гэж тогтоосон юм билээ.

Шимпанзе сармагчингийн зулзаганууд хүүхэлдэйгээр тоглодог.

Шөнийн эрлэг шар шувууд тас, шонхор зэрэг бусад махчин шувуунаас онцлог. Тэд өчvvхэн ч дуу авиа гаргалгvй нисч чадна. Мөн нvдний торлог бvрхэвч нь тун эмзэг, нимгэн бөгөөд хормын төдий гялсхийх гэрлийг ч харж чаддаг онцгой чадвартайн дээр нvд нь шөнийн харанхуйд гялалздаг. Махчин шувуудын адил эрэгчин шар шувуу эмэгчнээсээ жижиг биетэй байдаг. Шар шувуу ил чихтэй цорын ганц шувуу юм. Хvн 16 герцээс доошхи дуу чимээг сонсох чадваргvй бол шар шувуу хоёр герцийн дуу авиаг ч сонсож чадна. Тиймдээ ч ихэнх шар шувуунд идшээ барихад соргог чанар нь ихээхэн vvрэгтэй. Евроазийн бvргэдэн шар шувуу буюу Бубо Бубо дэлхийн хамгийн том шар шувуу. 75 см өндөр, 4.2 кг жинтэй уг шувууны урт далавчаа дэлгэсэн vедээ 188 см хvрнэ. Харин хамгийн жижиг шар шувуу болжморын дайтай. Далавчаа дэлгэсэн Перугийн одой шар шувуу ердөө 17 см урт бөгөөд 30-хан грамм. Харин Бразилийн одой шар шувуу тvvнээс хоёр см-ээр богино ч 45 грамм жинтэй. Шар шувууд бvгд шөнийн амьдралтай биш. Атений бяцхан, бор болон Бубогийн цасан цагаан, саарал шар шувууд өдрийн цагаар ангуучилдаг. Кетупа төрөлд багтдаг загасан шар шувуу чимээ гаргаж нисдэг цорын ганц шар шувуу. Уг амьтны хөлд байдаг загасны хайрсархуу эвэрлэг эд хөдлөх бvрийд нь чимээ гаргадаг байна. Мөн бусдаасаа ялимгvй урт далавчтай байдаг нь шөнийн аниргvйг эвдэн нисэхэд нь нөлөөлдөг ажээ.

Сибирийн Хаскигийн үсний ширхэг нь бусад нохдынхоос илүү бүдүүн, нягт байдаг. Учир нь үс нь өтгөн ширхэгтэй доод үе, урт, шулуун ширхэгтэй дээд үеэс бүрддэг. Энэ нь нохойг Арктикийн тэсгэм хүйтэн өвлөөс хамгаалдаг ба зуны улиралд дулаанаас тусгаарлах үүрэгтэй. Тэд -50С0-ээс -60С0 хүртэл хүйтэнд тэсвэрлэнэ.



Адууны эртний өвөг нь туулайрхуу биетэй, урд хоёр сарвуу нь дөрвөн салаа, хойт хоёр сарвуу нь гурван салаа сарвуутай хиракотериум хэмээх нэртэй шүүслэг ургамлаар хооллодог 28-56 см өндөртэй жижиг амьтан гэж үздэг. Хэтэрхий жижиг биетэйгээсээ болоод махчин амьтадын хялбар олж иддэг хоол нь болдог байсан байна. Энэ нь адууны хамгийн том байгалын шалгуур байсан учраас махчин амьтадаас зугатаах, хурдлах, сонор сэргэг байх зэрэг олон шаардлагын улмаас адууны өвөг хувьсаж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн цаг уурын өөрчлөлт буюу дөрвөн удаагийн том мөстлөгийн үеэр адуу биеийн хэмжээгээрээ нэг томрон нэг жижгэрэх замаар өнөөгийн адууны төрхийг олсон байна. Энэ хувьслын дүнд адуу сарвуугаа өөрчлөн ганц хуруутай буюу битүү туурайтай болсон нь адууны хурдан давхиж араатнаас зугатах давуу талыг нөхцалдүүлсэн байна. Сарвуутай байсны ул мөр болох эвэрлэг зүйл адууны хөлний дотор талд хадгалагдан үлдсэн байдаг.



























« Өмнөх сэдэв

Ойрхи Дорнодын дүрвэгсэдийг монгол руу жийх санал гарав

Дараагийн сэдэв »

"америкчуултай нөхөрлөж байсандаа үнэхээр харамсаж байна"




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [162.226.176.120]: 2015-09-23 09:52
aduu tuulaihan chinee bsin bii lol
0    0
erdemee [103.10.23.52]: 2015-09-26 01:02
darvin ah unen helsen tee, manai lam nar i zalitai humus odoo bugdeeree shinjleh uhaand aimaar hairtai boltson bna lee sh dee
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Япон охид яах гэж жоом залгив

Нойрноос болж алдсан амь

Халх голын дайн итали нүдээр........................ /видео/

Боолтон: "Энэ амисгаагийн амьд явах хоногийн тоо гүйцэв"

хот иргэдээ иддэг болох шив /Видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд