Ангилал:

Алдартан, Нийгэм

Яравгар эмээ 2 цагдааг үхлээс аврав

2016-08-17 11:29 2104 13
Хэдхэн хоногийн өмнө киноны боевик буудалцаан Лос Анхелес хотод өрнөжээ. Хар тамхины наймаачин гоожуурууд тэр нартай сайхан өдөр өөрийн эзэмшлийн гудамжинд бөөгнөрөлдөн мансууруулах бодисийн наймаагаа амар тайван явуулж байтал 2 цагдаа газрын гавлаас үсрэн бууж чарласан нь "Гар хөлөө өргө, Лош Анхелеш-ийн цагдаа байна!" гэж. Бандитууд сураагүйм биш: узи, помп, гар буу гарган шүршсэнд годгор хоёр цагдаа боломжийн нуугдавч руу харайн тэндээс хариу төмөр илгээж эхэлсэн байна.

Ааа, тэр үед гэртээ пилитк-ээ зүлгэн суух 79 настай Wendy Robinson эмээ гудамж дахь буудалцааныг сонсов: "Ууооо, буудалцаан! Ашгүй АК-гаа ашиглах завшаан!" хэмээн сэрэл нь хөдлөх эмээ сум үл нэвтрэх хантаазаа шидлээд, АК-гаа 2 нэмэлт магазинтай шүүрэн авч гадаа гүйн гарав. Үүдэндээ байдлыг ажиглан тамхиа хэсэг сорж зогссон гэжуугаа (Клинт Ийствүүд мааркаар).

Буланд шахагдсан хоёр цагдаагийн хацраар давстай шингэн урсахыг харах эмээ: "Ивий муу хоёр бандийн байж байгааг, ....аакуудыг хяднаааа" хэмээн бандитууд руу шүршив. Хоёр "бизнесмен" унав. Сум дуусав. 2 дахь магазинаа цохив. Үргэлжлүүлэн шүршив.
Тэрхэн хооронд бусад "бизнесменууд" бутраад алга болсон байв. Мэдээж америк л болсноос хойш, буудалцаан дууссаны дараа цагдаагийн нэмэлт хүч ирсэн байдаг.
Алуулангаа алддаг 2 цагдааг байцаатал "АК-тай эмээ ирээгүйсэн бол бяд хоёр арьсаа өвчүүлэх байсан нь туйлын үнэн. Эмээг ерөнхийлөгчийн одонгоор шагна" хэмээн орилолдов.
Эмээг байцаатал "Нэг харсан чинь 10-12 нөжөнцөрүүд 2 бэмбэгнэсэн цагдааг тал бүрээс нь буудаж байгаа харагдав. Гохоо дарж л орхисон, хүүхээд" гээд тамхиныхаа утааг байцаагчийн нүүр лүү үлээсэн байна.

Эцсийн дүнд:
- АК-аадуулсан 2 "наркобарон" хүнд гэмтэл авч эмнэлэгт асруулж байгаа.
- Эмээ 106 ш сум буудсан нь тогтоогдсон.
- Азтай 2 цагдааг сэтгэц мэдрэлийн эмнэлэгт курс эмчилгээнд хамруулхаар болсон.
- Цагдаагийн байгууллага Робинсон эмээг хамгаалтандаа авахыг оролдовч эмээ "Би энд 53 жил амьдарч байгаа юм шүү. Муу уааснууд ирээд үзэг л дээ. Мушгиад өгөмз" гээд татгалзсан гэх юм.



« Өмнөх сэдэв

Цагийн сайханд диваажин байжээ

Дараагийн сэдэв »

алдарт үйлдвэрүүдийн анхны машинууд




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Баянмөнх [43.228.128.186]: 2016-08-17 12:56
Юм унших гэсэн биш үхтлээ инээсээр байгаад таарлаа
2    0
Зочин [203.91.118.254]: 2016-08-17 17:02
ак юу ч онодоггүй зэвсэг гэнээ дэмий ярих буудаж үзээгүй болоод л тэр байхдаа
1    1
Зочин [122.201.21.180]: 2016-08-17 18:32
Яг кино үзэж байгаа юм шиг л байлаа ха ха ха
0    0
Зочин [59.153.113.48]: 2016-08-17 18:52
yaaj amidraad bgn be
0    0
УАЗ [103.26.194.241]: 2016-08-17 19:28
Агаа нээрээ савааж байна шүү хаха
0    1
Зочин [202.179.23.197]: 2016-08-18 22:33
" Хөл гараа өргө,Лош Анхелеш-оос хойш уншиж байгаа ч биш уйлж байгаа ч биш хамаг "нялмас"-аа асгаад дуусчихлаа. Хошин шогийн продакшны У/Б-ийг үзсэнээс бараг илүүтэй "Байдалд"орлоо доо хөгшөөн.
1    0
unshigch [112.72.11.134]: 2016-08-21 02:28
Baavar emee hoer sain tsagdaa sain hamtragch boloh ym shigee.baij bga n ardin bator.mash ih taalagdlaa.hoshin shogin hed ajilgui ym bna.
0    0
berdee [182.160.38.245]: 2016-11-19 00:20
hugjiltei goe bichjee. taalagdlaa amjilt
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Ре-экспортын санаа оноо

Энд юу болоод байна?

Дэлхий дээр тавхан хүн ийм өвчтэй гэнээ

20 жил хадгалсан чийзбургер

Америк дунд сургуульд ганц охиныг 15 негрүүд поольдожээ /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд