Ангилал:

Мэдээлэл

Ерөнхийлөгч нь ОХУ-тай нэгдэх бэлтгэлээ базаахыг тушаав

2016-09-10 16:50 2051 10


Приднестровье гэх улс 1992 онд байгуулагдаад өдгөө статус нь үл ойлгогдох байдалтай оршдог билээ. Ерөнхийлөгчтэй, засгийн газартай, хил хязгаартай, туг далбаатай, арми цагдаатай, хэл устай....

Өчигдөр ерөнхийлөгч Шевчук нь "2006 оны референдумын шийдвэрийг хэрэгжүүлэх ажиллагааг" эхлүүлэх тушаал буулгав.
1. Приднестровье улсын хууль эрх зүйн акт-уудыг ОХУ-ын хууль эрх зүйн актуудтай ижилсүүлэн өөрчлөх.
2. Зөрчилдөөнтэй хууль журамд тохирох өөрчлөлт оруулж шинэчлэх.
3. Дээрх ажлыг гүйцэтгэх комиссыг 14 хоногийн дотор байгуулж ажлыг эхлүүлэх.

2006 оны 9 сарын 17-нд Приднестровье улсын хэмжээнд "Тусгаар тогтнолын" референдум явагдсан нь:
1. Та Приднестровье улсын өнөөгийн тусгаар тогтнол ба цаашдын ОХУ-тай нэгдэх саналыг дэмжиж байна уу? гэх асуултанд ард түмний 97,1% "дэмжиж байна" гэж хариулсан байдаг.
2. Та Приднестровье улс өнөөгийн тусгаар тогтнолоосоо татагалзаж цаашид Молдав улстай нэгдэхийг дэмжиж байна уу? гэх асуултанд ард түмний 94,6% нь "дэмжихгүй" байна гэж хариулсан байдаг.

Энэ референдумын шийдвэрийг ерөнхийлөгч Шевчук хэрэгжүүлхээр боллоо.

Приднестровье-гийн тухай товч тайлбар:
- 1988 оны байдлаар Приднестровье нь Молдав ССР-ийн муж байсан юм.
- 1987-1990 онуудад Молдав ССР нь СССР-ийн бүрэлдэхүүнээс гарч румын улсад нэгдэх хөдөлгөөн эрчээ аван иргэддээ орос, украин хэлээр ярихыг хорьход 98% орос, украинчуудаас бүрдэх Приднестровье нь эсэргүүцсэн байдаг.
- Үүнээс үүдэн нэг талаас румын, молдав төрийн цэрэг ба сайн дурынхнаас бүрдэх залхаан цээрлүүлэх зэвсэгт нэгдлүүд, нөгөө талаас Приднестровье-гийн орос украинчуулаас бүрдэх сайн дурын зэвсэгт нэгдлүүд 1990-1992 оны хооронд байлдан тулалдсан юм.
- Молдав талд румын улс туслалцаа дэмжлэг үзүүлж байсан бол Приднестровье-г "гөлөөг" ч гэх амьтан хорвоо дээр байсангүй. Тухайн үеийн Москва нь "дэвшилтэт ардчиллаг" нийгэмд дэвшиж байсан тул Приднестровье-гаас ирэх тусламж авралын хүсэлтүүдийг үл ойшоон "холхон очиж үхэцгээ" гэж хариулдаг байж.
- Москва-гийн ийм үйлдлүүдийг тамшаан ажиглах америк, европ нь "Зөв, тэртээ холын орос украинчуулын төлөө та бүгд оцгоноод нэмэргүй, орхи" хэмээн горбачёв-ын нуруун дээр алгадан сайшаадаг байв.

Ямарч нөөц баялаггүй Приднестровье нь 1992 онд ганцаараа үхлээ хүлээн румын ба молдавын төрийн армитай байлдан суутал хуучин СССР буюу шинэхэн байгуулагдсан ОХУ-ын армиас цэрэг офицерууд сайн дураараа ирж тэдэнтэй мөр зэрэгцэн байлдах болсонд горбачёв ельцин хоёрын байдал их эмзэг болсон байдаг. Өнөөдөр үг тушаалд орохгүй үзэл бодлоо хамгаалан цус нэгт ахан дүүсээ хамгаалхаар явж байгаа цэрэг офицерууд маргааш яаж айлгах бол? гэж бодох Москва дуртай дургүй Приднестровье-г хүйс тэмтрэлээс хамгаалж энхийг сахиулах хүч илгээв.

Өдгөө румын, молдав хоёр нь Приднестровье-г эзлэхгүй байгаагийн шалтгаан бол ОХУ-ын энхийг сахиулах зэвсэгт хүчин Приднестровье-г хамгаалж байгаад.



























« Өмнөх сэдэв

Хайран залуус, юуны төлөө золиослогдож байгаа юм бол доо? /видео/

Дараагийн сэдэв »

Урлагийн бүтээл 63




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [59.153.85.94]: 2016-09-10 20:24
Их л том хэрүүдийн алим болох нь дээ.Бодвол ЕХ болон Натог заналхийлж буй шинэ аюул гэж даян дэлхийд ухуулж эхлэнэ биз.
2    0
эх оронч [202.9.40.78]: 2016-09-10 22:23
Гаднаас ирж суурьшаад хэдэн жилийн дараа тусдаа улс болоод л гарч болдог юм байна. Ойрын үед давхар иргэншил зөвшөөрөх асуудал яригдаад л байгаа. Зөвшөөрвөл баахан казахууд орж ирэх байхдаа. Нэн удалгүй асуудал дэвшүүлэх магадтай. Асуудалтай л юм.
4    0
Зочин [84.227.117.69]: 2016-09-10 22:33
Tsedenbal geed hunii aldar gawiyag sergeej bgaa gene sayhanaas. Ene ymar uchirtai hun ym be baavar aa? Manai taliim hun bsn uu eswel hoid orosiin gar hul bolson hun bsn ymu ynz ynziin medee shuugiad huchee awaad bn . Ta ter ued usuj undiisun hun neg muu sainii zahiig medeh bh. Neg niitlel hiigeech pls
2    0
Зочин [49.0.187.108]: 2016-09-10 23:04
Цэдэнбал г муулж бгаа хүмүүс урвагч болон эрлийзүүд гээд л ойлгочих хятадийн хурлийзууд хөөгдсөн хорсолоо тайлж бгаа н тэр .гавьяаг н гүйцэх хүн өнөөдрийг хүртэл гараагүй
3    3
Зочин [103.57.93.206]: 2016-09-10 23:21
orosyn ene ih shunal oort ni muu daa. moldavd bga ter ukr, orosuud tiim ih orosoor yarimaar bval beleehen orosdoo ochood yarij bolno shd. orosyn tor yag ene oros heltnuudee hamgaalah neriidleer ochnoon deerem hiisen bdg. hamgiin suuld krym. krym bol orosyn ch, ukrainy ch nutag bish krym tataryn l nutag. za tgd avhaz, onnod oseti, ukrainaas bulaaj avsan donbass, luganskiin BNUlsantsaruud geed ih bii.
4    1
Ukraina [172.58.143.124]: 2016-09-11 00:29
Ukraibe bol unendee orosuudiin turluh nutag mongolchuudad ezlegdej tatar ntr bolson bolhoos krim bol huuchin orosuudiin niislel bsan hot moskva suuld ni niislel bolson
1    0
hb [202.9.40.41]: 2016-09-11 06:31
Tsedenbal gedeg hun chamaig tumsgund tochog bhad chin amiig chin avarsan hun ym shuudee chinii huvid bol tusgaar togtnol erh chuluu gedegn aaviin chin tumsug ymshuudee
1    1
Зочин [172.58.140.138]: 2016-09-11 11:40
Tsedka uvuu ih yum hiiseen hiisen bas baavariin ubuu shuude lol
1    0
ARD TUMEN [183.177.98.26]: 2016-09-11 12:10
Mongoliin aguu udirdagch...Xytadiin mao zidan hurtel stalinaas aij baihad ...gantshan Tsedenbalguai bid ingej amidarch chadahgui gej moskvaaruu tsahilgaan yvuulj baisan...suuld Gorbachev ooroo tegj helsen baidag:Bid bol Tsedenbaliin huvid zugeer l neg sain suutei saaliin unee...gej ene huntei zerehtseh uls torch Mongoliin tuuhend odoohondoo garaagui bn ydaj hajuud ni dohoh hun ch alga
0    1
Zochin [183.81.169.24]: 2016-09-14 15:07
Tsedenbal darga uls shig ulsiig uldeesen dee. Harin bid yaj ustgaj bgaagaa harah tsag bolj.
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Банн жорлонгоо эмх цэгцтэй байлгах хэдэн арга

Ерөнхийлөгчийн унаа яаралтай зарна, ярина

Америк сенаторууд ард түмнээсээ дутдаггүй л юм байна.... эгдүүтэй шт /видео/

Үхлийн амьтны хүрээлэн, Индонез

2010 оны киргизстаны төрийн эргэлт



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд