Ангилал:

Аялал, Байгаль

Европа дагуул гаригийн судалгаа үргэлжлэх нь

2015-07-15 20:03 2053 1
Европа бол Бархасбадь гаригийн 6 дахь дагуул сар бөгөөд нарны аймагт хэмжээгээрээ 6 дахь сар билээ. Уг дагуул сарыг анх 1610 онд Galileo Galilei нээсэн. Tyre хааны охин Европа-гийн нэрийг авсан уг дагуул цахиурлаг чулуу болон мөсөн бүрхүүлээс тогтдог. Агаар мандал их биш ч хүчилтөрөгчийн найрлага харьцангуй өндөр. Нарны аймагтаа хамгийн толигор гадаргуутайд тооцогдоно.

Баахан судалтай цагаан саарал нь Европа.





НАСА ЕВРОПА дагуулын амьдрал байж болзошгүй нууцлаг мөсөн бүрхүүлийг судлахаар 9 төрлийн судалгааны төхөөрөмж сонгосон гэнэ.
НАСА- гийн Galilieo судалгааны дүгнэлт гэвэл: ЕВРОПА дагуул нь манай сартай ойролцоо хэмжээтэй бөгөөд үл мэдэгдэх зузаан мөсөн бүрхүүлтэй ба тэрхүү мөсөн доор нь шингэн устай далай байх магадлал тун ч г өндөр болохыг анхааруулсан байна. Уг теорийн дагуу бол дээрх далай үнэн голоосоо орших аваас дэлхий дээрх уснаас 2 дахин их усны нөөц байх аж. Үүнд их хэмжээний давсархаг тэнгис, чулуурхаг далайн ёроол болон далайн түрлэгээр үүсэх энерги ба химийн найрлагууд байж болно хэмээжээ. Европа нь магадгүй нарны аймагт орших бидний 2 дахь ирээдүй ч байж болох юм. Хэн мэдлээ, тиймээ?





Galilieo судагааны үр дүнд дагуулын гадаргуйг өнгөтөөр буулгасан байдал.



Уг учир битүүлэг басхүү найдлага төрүүлэх дагуул нь үргэлж л сансар судлаачидын анхаарлыг өөрийн мөсөн гадаргуу, асар уудам тэнгис болон 10 жилийн тэртээс Galilieo судалгааны станцаас ирсэн “Дагуулын мөсөн бүрхүүлээс ус буудан гарсан”(НАСА гын Вашигтон дахь Сансар судлалын удирдлагаын төвийн ажилтан John Grunsfeld мэдээлэв ) гэх зэрэг гайхал төрүүлэм мэдээллээрээ татсаар иржээ.
Тэрбээр нэмж хэлэхдээ “Шинэ судалгааны ажлын үр дүнд манай гаригаас гадна амьдрал байна гэдгийг батлах эерэг үр дүн өгнө гэдэгт итгэж байна" гэжээ.

Энэ мөс цас нь тектоник хөдөлгөөнтэй, бас болоогүй.











2012 онд ажиглагдсан усан оргилуур нь Европа-гийн үл мэдэгдэх зузаантай мөсөн бүрхүүл доор далай буйн бас нэгэн нотолгоо аж.











НАСА уг "тагнуулын" судалгааны ажилдаа 2016 онд 30 сая доллар төлөвлөөд байгаа ба нарны эрчим хүчээр цэнэглэгдэх сансрын хөлөгөөр дагуулыг 3 жилийн турш тойрохоор тусгаад байгаа аж. Эрдэмтэдийн сонгосон төхөөрөмжинд дагуулын өнгөн давхарга болон нягтыг тодорхойлох камер багтсан байна. Антарктид тивд нуурын мөс нэвтэлхэд ашигласантай төстэй мөс нэвтэлдэг радар нь мөсөн гадаргын зузааныг тодорхойлход ашиглана. Мөн соронзон орон хэмжигчээр дагуулын гүн болон тэнгисийн давсархаг чанарыг мэдэх аж.
Дагуулын мөсөн бүрхүүлээс ус буудан оргилж байгааг анх 2012 онд нээсэн ба уг нээлт нь олон эрдэмтэдэд уг дагуул гариг дээр амьдрал байж болно гэсэн горьдлого төрүүлсээр. Үр хойч маань шинэ дэлхийтэй болж мэдэх л юм.

Нийтлэгч: Azura

« Өмнөх сэдэв

Хонины мах ба элгээр шорлог урлах нь

Дараагийн сэдэв »

АНУ Аргентин-д зэвсэгт хүчээ байрлуулхаар болжээ




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Зочин [202.70.46.202]: 2015-07-18 11:13
Ochij zagas urjuuliidee
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Шалдар булдар 44

Азтай лүднүүд

Монгол банхарын бойжилт

Зэвсэгт хүчний техникийн "оршуулгын газрууд"

Калифорн-ий аймшигт гал түймэр



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд