Ангилал:

Гамшиг, Монгол, Нийгэм

Ёоо, энэ коммент-ийг олон түмэнд үзүүлэхгүй бол болохгүй нь

4 өдрийн өмнө 603 17
Ийм дебилоидууд бидний дунд үржээд байна, нөхөд өө.

БНМАУ ба СССР-ийн хүнс хангамжийн тухай материалд зарим дебилүүд доорхи сэтгэгдлүүд бичсэн байх юм:

1. Манай их удирдагч Ю.Цэдэнбал гуайг Оросууд нутагтаа хорьж байгаад устгасан түүх байна. Энэ бол ойрын түүх шүү дээ.
2. Тэгээд бас нэг юм. Хэрэв Орос элбэг хангалуун, мундаг дэвшилттэй байсан юм бол яагаад хүн бүр гар утасгүй, интернетгүй байсан юм? Учир нь хавчлага дарлал, нийгмийн оюун санааг удирдах программаа алдчих гээд байсан тул хойш суусаар алдсан байдаг юм.
3. Дарлал, хавчлага үгүй байсан гээд өөдөөс материал гаргаад ирнэ. Тэгвэл бас нэг юм. Орос оронд Орос хүмүүс чөлөөт сэтгэлгээтэй байж болно. Монголын суманд бол болохгүй. Намын дүрэм, журам, их багш Ленин сургаал гэх зэрэг бүдүүлэг, харанхуй, бурангуй систем үйлчилсээр байсан. Тийм ч учир хотын төв, хотын, аймаг, сум, хөдөө гэсэн албан бус анги давхарга байсан. Албан бус нийгмийн анги давхарга бол өнөө алдарт социалист улсуудын бэлгэ тэмдэг шахуу байж.
4. Мөн дээрх зурагнуудаас харахад харин ч ойлгомжтой. Социалист улсуудын зарц боолуудад хүний эрх ч байгаагүй олдсон ганц л боломжоороо их дээд сургуульд элсэх гэж үзнэ. Хэрэв чадахгүй бол таарсан хувиараа аваад насан туршдаа бага цалингаар хямд бараа авч амьдарна. Ирээдүйд бий болох ашигтай сонголт нь ч буураад ирнэ. Ийм нийгэмд насан туршдаа амьдрахаар болсон хүмүүс бол ёстой л дотроо шатна. Гаднаа хэлгүй дүлий царайлна. Дутагдана гачигдана. Хүссэн сонирхсондоо хөдөлмөөр санагдаж дотроос нь гижигдэнэ. Социалист роботууд бол том том их дэлгүүрээр хэсүүчилж нийгмийн үр шимийг хүртэнэ. Үүнийг харсан хэн ч өөрийн эрхээр зовох эрх чөлөө хүснэ. Эндээс харахад бараг боломжгүй шахуу дүр зураг өнөө гайхал социалист улсуудад ажиглагдана. Шалтгаан. Энэ бол сайн бичигдсэн уран зохиол байсан болохоос нийгмийн бодит үзэгдэл бүр дээр нарийвчлан хийсэн дүн шинжилгээний хүрээнд бий болгосон нийгмийн зөв систем биш байж. Өнөөдөр социалист улсууд, социалист үзэл санаанаас санаа авсан хүний нийгмийн дэвшилттэй үзэл санаанууд, жинхэнэ бодит учир шалтгаан дээр суурилсан зохицуулалтууд бий болж байна. Гэхдээ хуучин арга барилаар биш. Хуучин үзэл санаагаар биш. Үндсэн үзэл суртлын амин сүнсийг олж хараад социализм ч биш өөр үзэл санаагаар дэвших боломж бодитой бий болсон. Гэтэл ер нь бас хараад байхад ганц л номноос эхэлсэн энэ санааг цааш нь хөгжүүлж чадаагүй тэр социалист улсууд, ард түмэн, төрийн хормойноос зүүгдсэн бэртэгчингүүд өөрсдөө ямар арчаагүй вэ. Ямар дорой вэ. Юунд нь хамгаалдаг байнаа.

Заа, одоо өөр дебилоидын сэтгэгдэл:
- Баавар эргүү глюказаа чиний яриад магтан дуулаад байгаа хүчтэй удидагч Путин буюу дарангуйлагч бидэнд хэрэггүй. Монголчууд бол төрөлхийн эрх чөлөөний одонд төрсөн хүмүүс. Бидний соёл иргэншил өөрөө ийм юм. Хүчтэй удирдагч дарангуйлагч бидэнд тохирохгүй угаасаа боломжгүй чи мянга мөрөөдөөд нэмэргүй. Яг одоогийн систем төрийн хэлбэр буюу парламёнтийн засаглал илүү тохирч байгаа. Чамд комунизмаас өөр илүү сайн систем байгаа бол ну давай аваад ир танилцуул.. комунизм л хэрэггүй Путин бүр хэрэггүй. Чамд сонирхуулахад төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг буюу комунизмийн үёд үнэ огт хөдөлдөггүй тогтмол байв. Өөрөөр хэлбэл 3 төрөгний өртөгөөр бүтээсэн молоког 2 төгрөгөөр зарж байв. алдагдлыг хаанаас төлдөг байсныг мэдэхүү Баавар сугаа. Ийм тэнэг нийгэм оршин тогтнох нь эрүүлүү. Ашиг энэ тэр бол цаашаа тэгэх үү. Ийм нийгмийг тогтоон барьдаг ганцхан арга байсан нь дарангуйлал байсан юм ойлговуу сугандалай

- Хаха бидний үед тэнэг иванууд 200 сая малтай болгох агаарын төлөвлөгөөг тулгаж тэнэгтдэг байв. Төлөвлөгөөний комисс гэж нэг элгийн байгууллага удахгүй 200 сая малтай болж төгс комунизм байгуулж бүх зүйл үнэгүй болно гэж яг чам шиг ийм зураг үзүүлэн сурталддаг байв. Хаха хохо хихи оросууд яг үнэндээ үнэн нахальный алкашууд үү. Яг үнэндээ олон жил 9 сая төл авах гээд яаж ч захиргаадаад шорондоод дийлээгүй ш дэээ . Баавар глюказаа одоо жилд монголд хэдэн төл авч бна наад хоёр циймэрээ нээгээд хар даа.

« Өмнөх сэдэв

Америкчуул: "Ким жон нам-ыг бид урвуулан мэдээллэгчээр ашигладаг байсан"

Дараагийн сэдэв »

Үхлийн оочер




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Б.Энх-Учрал [203.91.118.180]: 4 өдрийн өмнө
Баавараа чамайг нийтлэлээ хамгаалаад баримттай юм бичих болгонд би нь үнэхээр их кайф авч суух юм даа
5    2
Зочин [202.179.31.253]: 4 өдрийн өмнө
Соц-н үед аав ээж минь ажилаа хийгээд цалангаа аваад аминь зуулгаа залгууж байсан, Одоо бич гэсэн ажил хийгээд цалингаараа амь зууж л байна,Надад мэдэгсэн том ялгаа гэвэл эмнэлэгээр үнэ төлбөргүй байсан бол одоо аймаар их үнэтэй.бас мэрэгжилийн болон их дээд сургуульд сурахын тулд хувьцасы мөнгө болон сар болгон степнд гэж авдаг байлаа харин нь одоо эсэрэгээрээ
3    0
Зочин [203.91.118.254]: 4 өдрийн өмнө
миний бодлоор энэ олон мэдэгч коммет бичигч нар соц үеийн нэгч зүйлийг үзэж мэдрээгүй л байгаа даа би бол 1979 онд төрсөн хамгийн сүүлийн пионер байна одоогийнх шиг хүүхдээ сургуульд явахад нь айж бэргэж заавол унаагаар хүргэж өгнө тэгэхгүй бол айдастай аюултай байгаагүй хүнбүрт боломж байсан хэн сайн сурна тэр хүссэнээ авдаг байлаа одоогийнх шиг даргын хүүхэд сайн сургуульд ордог танил талтай мөнгөтэй бол хүссэн ажилдаа ордог тийм байгаагүй шүү
4    1
хөдөө сумаас [66.181.161.109]: 4 өдрийн өмнө
ха ха тэр суган далай гээд байгаа нөхрийн молоког би бодохдоо тэр үед ашгийн төлөө биш хэрэглээг хангах нь тэргүүн зорилт байсан гэдгээр ойлгож байгаашдээ
2    0
Зочин [202.179.8.84]: 4 өдрийн өмнө
ene zurgan deerh nuhur yasiin
0    0
Баавар [203.169.48.34]: 4 өдрийн өмнө
Нэг иймэрхүү л царайтай гоожуурууд байгаа даа......
3    0
Зочин [103.212.116.94]: 4 өдрийн өмнө
Өнөөдрийн Монголын нийгэмтэй харьцуулаад байх юм байхгүй. Угаасаа өнөөдөр хөл толгойгоо алдсан хачин эрээн бараан нийгэм болчихсон байгаа. Тэглээ гээд социализм энхийн цагаан тагтаа юм уу гэвэл үгүй. Эргээд социализм руу орохгүй юу гэвэл үгүй. Зүгээр худлаа битгий шаацгаа.
1    1
Баавар [203.169.48.34]: 4 өдрийн өмнө
Эхний дебил-ийн "хүн бүр гар утасгүй, интернетгүй" өгүүлбэр үнэн гоё! Цаг хугацааны мэдрэмж гэж баймаар даа........ аааяааая. 1970-80 онд үхсэн ацны интернет, гар утас вэ? Дөнгөж 20 настай усан тэнэг хүүхэд бичсэн нь илт. Ааа, харин бусад өгүүлбэрүүдийг нь ойлгож чадсан уншигч байвал орчуулгыг нь Баавар луу илгээгээрээ. Зүгээр л үг үсгийн бөөгнөрөл. Тухачевский мудозвон шиг хоосон гоожуур.
Заа, молоко-ны үнэ өртөг дээр хэрүүл хийгээд байгаа комментлагч бол бүүр тасарцан. Өгүүлбэр болгон нь дебилизмийн түүхэн товхимолд мөнхшрөн үлдэх ёстой!
4    1
Баавар [203.169.48.34]: 4 өдрийн өмнө
Хөөөөе, Нөхөд өө! Энэ 103,212,116,94 тоот амьтан чинь манай "эхний комментлагч" юм шүү дээ. Бүгдээрээ 70-80 онд гар утас, интернет хайгч хүүхдэд баяр мэнд хүргэцгеэ! Алгаа ташаарай!
2    1
Зочин [59.153.114.69]: 4 өдрийн өмнө
Манайханд төв үзэл гэдэг зүйл үнэхээр дутагдах юмаа. Нэг юм болвол 2 туйлын хязгаарт очиж байгаад алалцаж өгч байгаамдаа. Мэдээж аль ч нийгэмд сайн ч юм байна, муу ч юм байна. Соц үеийн сайн зүйлс гэвэл хүний амьдрах орчин одоотой харьцуулах аргагүй сайн бас аюулгүй байсан шүү. Одоогийнх шиг эцэг эх нь гадаа хүүхдээ тоглуулах гэж нүд алдалгүй харууладахгүй. Би 6 настай байхдаа өвөө, эмээгийнхрүүгээ автобусанд суугаад ганцаараа явчихдаг л байсан. Хоол хүнсний тал дээр сонголт цөөн ч эрүүл хүнс хэрэглэдэг байлаа. Одоогийнх шиг хорт хавдраар өвдөг явдал байхгүйтэй адил. Хүмүүс нь туранхай гоолиг. Туранхай гэхээр хагас өлсгөлөн гээд ойлгочихов. Эрүүл хүнс иддэг хүн таргалдаггүй. Гэх мэт дурдаад байвал зөндөө. Харин сул тал гэвэл бас л зөндөө дөө. Ганц жишээ гэвэл ээж маань цалингаа буухаар нэг дотоодын үйлдвэрийн пүүз авч өглөө. Нөгөөдөх нь 7 хонолгүй хамаг наалтаараа салаад өмсөх аргагүй болж байлаа. Өнөөдрийн нийгэмд ч сайн юм их байна, муу нь ч их байна. Хүн өнгөрснөө дурсаж өнөөдрөөрөө амьдрах сайхан.
4    0
Баавар [203.169.48.34]: 4 өдрийн өмнө
Сүүлийн өгүүлбэр шал улцгар болчихож: "Хүн өнгөрсөн дээрээ СУРАЛЦАЖ өнөөдрөө ЗАСАН амьдрах сайхаан" гэдгиймуудаа. Тэгэхгүй бол нээх гачин бэртэгчин богино бодолт "зүгээр л өнгөрснөө дурсчихаад зөвхөн өнөөдрөөрөө мал шиг амьдрах" болоод байна. Ирээдүйгээ өөрөө төлөвлөн удирдаж амьдрах тухай бодогдохгүй байна уу? Өнгөрсөн алдаа оноогоо бодолцон амьдралаа урагшлуулмааргүй байгаа юм уу?
3    1
Зочин [59.153.114.69]: 4 өдрийн өмнө
Дурсана гэдэг чинь суралцана гэсэн санаа давхар явж байгаашд. Дурсаж санаж байна гэдэг чинь өнгөрснөө эргэцүүлэн бодож түүнээсээ суралцана гэсэн санаа. Өнгөрснөө бодно гэсэн бол санаа чинь зөвөө. Заавал юм болгоныг европууд шиг тодорхой үг зааж ойлголцох шаардлагагүй ээ.
0    0
Бааварын уншигч [202.55.183.178]: 3 өдрийн өмнө
Бааварын зөв шүү тархиа угаалгасан гэхүү эсвэл бүр механик гэмтэл авсан нөхдүүд их болсон цаг шүү...
0    0
Tomoo [202.9.42.163]: 3 өдрийн өмнө
Planet5 zarna
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Хонины мах ба элгээр шорлог урлах нь

Мөн ч г хялбар юм даа........................ /видео/

Лабораторийн сармагчинууд анх гадаа гарч үзэв /видео/

Феодал Вьетнамын хэдхэн зураг

Хүмүүс рүү онилж бууднаа гэж......... /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд