Ангилал:

Алдартан

Ёооо....толгой өвдөв

1 сарын өмнө 802 13


Энэ империалистуудын удам угсаа нь шал сонин юм байдгийм байна, андууд аа.

Зүүн талд Хаант Орос улсын сүүлчийн хаан Николай 2 айсуй.
Баруун талд английн хаан Жоорж 5 айсуй. Төрсөн ах дүү лугаа байгаа биз? Бараг үнэн: 2 хааны ээжүүд нь төрсөн эгч дүү юм байна. Ээжүүдийг нь дани улсын сурвалжит гэр бүлийх гэх боловч үнэн хэрэгтээ хоёулаа Германы Глюксбург династийн үр сад юм гэнэ. Болоогүй ээ.......

Николай 2-ын аав, Александр 3 нь бас ээж талаасаа Герман улбаатай байж.
Жоорж 5-ын аав,Эдуард 7 нь мөн адил Германы Саксен Кобург Гот династ-ийн үр сад юм гэнэ.
Болоогүй ээ....үргэлжлэл бий





Николай 2-той хамт патиараа даруулсан нөхрийг Германы Кайзер (хаан), Вилхелм 2 гэж нэрлэнэ.
Түүний ээж английн хатан хаан Викториагийн том охин юм байна. Харин дээр бичсэн английн хаан Жоорж 5-ын аав нь Вилхелм 2-ын ээжийн төрсөн ах нь байв. Ёооооо....чүү ай бичлээ.

Ааа, ингэснээр Николай 2 нь Вилхелм 2-той ээжийнхээ талаар ахан дүүс юм байна (Юу гэж нэрлэдэг юм б дээ?).

Энэ 3 гурвуулаа нэгэн зэрэг улс орнуудаа удирдаж дэлхийн 1-р дайн дэгдээсэн нь сонирхолтой.

Зүүн нь английн Жоорж 5-ын ээжийн зураг. Баруун нь Николай 2-ын ээжийн зураг. Төрсөн эгч дүүс. Германы сурвалжит династийн боловч "Дани-ийн сурвалжит" гээд гүрийгээд байдаг хоёр.

Ихэр мэт адилхан.





Английн хаан Жоорж 5 ба Оросын хаан Николай 2.

Оросын Николай 2-ын Германы сурвалжит угсааны эхнэр, Victoria Alix Helena Louise Beatrice von Hessen und bei Rhein охидуудынхаа хамт. Уг хатан хаан нь Германы хөх цустангуудаас гадна английн хатан хаан Викториа-гийн ойрын хамаатан байж.

Николай 2 нь Герман талын цусаараа өөрийн эхнэр Викториа Аликс Хелена (Александра Фёдоровна)-тай холын хамаатны холбоотой байж. Яаааа......толгой задарлаа.

Заааааа, дэлхийн 1-р дайнаас болж Орос ба Герман нь хаант засаглалаа түлхэн унагаж англи л хаант засаглалтай хэвээр үлдсэн байна.

Энэ хүүхэн болбасу мөнөөх английн Жоорж 5 хааны екнэр, Victoria Mary Augusta Louise Olga Pauline Claudine Agnes of Teck юм. Угсаа үүлдрийг ухваас: Германы Вюртенбергийн династийн үр сад гэж байна.

Өнөөгийн английн елизабет 2 хатан хааны эмээ гэнэ шүү дээ.

Энэ их ээдрээтэй бантан дундаас нэг л юмыг ойлгож авлаа: Орос европын хаант угсааны төлөөлөгч бүр ээжийн талаасаа Герман удамшилаа зузаатгаад байдаг байж.

« Өмнөх сэдэв

Ерөнхийлөгчөө сонгох шалгуур өөр болжээ

Дараагийн сэдэв »

шарсан шумуулын мах сайхан шүү....../видео/




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

mongolhvv [103.9.90.2]: 1 сарын өмнө
yagaad gebel german uls bvr svvld negdsen uls bolson doo, terenees omon germand mash olon jijleg hanlig gvnd ulsuud baisan uchir evropiin haand tendees l abgai abdag bailaa daa. tegehgui hoorondoo haad ni suusaar tsus oirtolt boloh geed l.germand bol pruss, sakson, bavar, avstri geed mash olon haad yzguurtantai da.
0    0
Buryt olhuun [202.179.2.118]: 1 сарын өмнө
OROSIIG GERMANUUD UDIRDDAG BAISAN N UNEN EKATIRINA XATAN XAAN N BAS GERMANII YMAR YMARCN BILEE NEG FON FONII OXIN...EVROPIIN XAAD XOORONDOO SUUSAAR BAIGAAD TSUS OIRTOLTIIN GEMOFIL,DAUN gxm OVCHIND BARIGDSAN TUXAI BARIMTAT KINO BAIDAG....BALAI GARUUD YEeeluud XOORONDOO SUUNA T1
2    0
Зочин [172.56.12.129]: 1 сарын өмнө
Za german yvj avgai aviidaa:P
0    0
Баавар [124.158.94.35]: 1 сарын өмнө
Шал сонин хүүхнүүд байдгийшт, хэрэггүй.
0    0
сүрэг [202.179.31.242]: 1 сарын өмнө
цус ойртсоноос болсон өвчинийг европд хаадын өвчин гэж нэрэлдэг сонсож байсан юм байна
0    0
Зочин [122.201.28.15]: 1 сарын өмнө
Язгууртнууд цусаа харц барлагуудын цустай холихгүйн тулд өөр хоорондоо суух тохиодол аль эртнээс байсан ба Египет болон Ромын үед ах дүү нар хоорондоо суудаг байсан бол Европын хаад үеэлүүд хоорондоо сууж болдог болгож холдуулсан. Царь Николай II-ийн хүүд Алексейд эхийн талаас удамшсан Гемофили гэдэг өвчинтэй байсан ба энэ өвчин нь цус бүлэгнүүлдэггүй өвчин юм. Жирийн хүний арьс болон салст бүрхэвч зүсэгдэхэд цус хэсэг хугацаанд урсах ба цус бүлэгнэсний дараа тогтдог бол Гемофили өвчин хүний цус тогтдоггүй.
1    0
Зочин [122.201.28.15]: 1 сарын өмнө
Гемофили нь эхийн талаас зөвхөн эрэгтэй хүнд удамшдаг өвчин юм. Алексейд зөвхөн энэ өвчин илэрсэн бол эгч нарт нь илрээгүй.
1    0
Зочин [122.201.20.206]: 1 сарын өмнө
Тэгээд яах гэж энэ шаарнууд хоорондоо дайтаж олон амьтны амиар тоглодог байна аа.
1    1
Баавар [124.158.94.35]: 1 сарын өмнө
цус ойртсон болхоор л гэж ойлголоо.
1    1
Зочин [202.9.42.94]: 1 сарын өмнө
Улсын хэргийг хаадууд биш түшмэлүүд , удирдлагын багийнхан нь шийддэг юм ш дээ. Эднүүс дуртайдаа дайн хийгээд байгаа ч юм биш.
0    0
Зочин [66.181.176.35]: 1 сарын өмнө
дундад зууны үеэс авахуулаад европын улсууд германы жижигхэн хаант улсуудаас хаан авдаг байжээ ямар нэгэн тохиолдлоор улс орнуудад шинэ хаан хэрэг болоход л германы нөгөө олон жижиг хаадууд хэрэг болдог л байж ер нь европын хаадыг хэдэн зуун жил үйлдвэрлэсэн гэхэд болноо
0    0
Зочин [112.72.11.115]: 1 сарын өмнө
Эмс охид авгай хүүхнүүдээ хоорондоо шидэлцдэг н хаад ноёдын түр амсхийх амралт гэх юм уу даа. Нэг ёсны дараачийн дайн тулаанд бэлдэх хугацаа. Энэ н эрт үеэс уламжлагдсаар нарийн зохион байгуулалтад орчиж. Гайхаад байх юм алга. Урт удаан амгалан тайван байдлыг хүссэн алхам болж
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Эртний машин 21

Швейцар армийн хээрийн сургалт

43 цагт хуучин гүүр нурааж шинэ гүүр угсрах нь /видео/

Марафоны үнэгүй усыг яаравчлан цүнхлэв /видео/

40 хүртэл жил хадгалагдсан мах шөл хураагдав



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд