Ангилал:

Гэмт хэрэг

Захын хорооллын өдөр тутмын бичил дайнууд

2015-04-03 19:13 2979 4
Бразилийн нийслэл Рио де Жанейро-гийн захын хорооллууд нь гэмт хэргийн үүр хөрс мөнөөс мөн ажгуу. Ядуу хоосончууд тэнд амьдрах бөгөөд хар тамхи, бие үнэлэлт, хулгай дээрэм, хүчин завхрал, алуур хядуур тэнд жирийн үзэгдэл аму.





Рио де Жанейро-гийн фавела гэх эдгээр хорооллуудад өдөрт хэдэн хүн үхэж хэдэн хүн төрдгийг ч мэддэг хүн байхгүй. Тусдаа нэг улс шиг л байдаг байна.









Заа, кинон дээр бидний үзээд байдаг буу зэвсэгтэй эргүү жаалууд үнээрийн байдаг гэнэ. Хэн дуртайгаа алаад л суудаг гэнэ. Амьдралынхаа турш хорооллоосоо гарахгүй аж төрсөөр хөгширдөг хүмүүс ч байх аму. Аймаар уу?



Энэ буутай залуу цагдаатай байлдаж байхад нүдний шилтэй агаа еөөөр тоосон шинжгүй хажуугаар нь алхаж л байдаг.





Төрийн цагдаа энд ганцаараа явж чадахгүй. Бөөнөөрөө явсан ч дайнд явах мэт зэвсэглэж гудамжинд гарна.

















Хар тамхины боссуудын амьдрал богинохон.





































Ядуучуудын боссыг алсан даруйд хорооллын хүүхдүүд гэр оронд нь наадаж байгаа нь.

















Заа, энэ зураг бидэнд их сургамжтай юм. бичил британий олон хунтайжуудын нэг нь, харри ч гэнэ үү, дэлхийн ядуучуудын хороололд гэгээн дүрээ харуулж доод үндэстнүүдийг транс-нд оруулах дуртай. Та нар анзаарсан бол дэлхийн "элит-үүд" (англи, америк, герман, япон, солонгосчууд сүүлийн үед өөрсдийгээ элит гээд бас ойлгоод байгаа, скандинавууд) дэлбэрчихсэн улс орнуудаар явж ганц хоёр долларын хандив өглөг төрийн албатнуудад шидэж "гала тоглолт" хийх дуртай болоод байгаа. Үүгээр тэд хөлнийхээ улыг долоолгож "дээд үндэстэн байх ямар гоё юм бэ" хэмээх жаргалыг мэдрэх нь гол зорилго нь байдгийг мэдтүгэй.

Сарын өмнө бид сэтгүүл дээрээ танилцуулсан "жуулчлалын" төрөл: ядуу орнуудын ядуу хорооллоор зугаалж таашаал авах. Бразилд мөн сайхан хөгжижээ. Өндрөөс ядуучуудын илжирсэн амьдралыг ажиглаж сэжиглэн мушилзах. Латин америк, энэтхэг мэтийн орнуудад их хөгжиж байгаа аялалын төрөл.
УБ-ын захын хорооллуудаар зуны улиралд гадаад амьтад явж зураг хөрөг аваад байгааг анзаарсан уу? За, тэд чинь шүү дээ. Гэртээ харьчихаад тэд: "Монгол гэдэг орон ч бас болоогүй байна даа, ивий баас шээснийхээ асуудлыг ч шийдчихгүй аргагүй л дорой үндэстэн нь мэдрэгдэв" гээд л хоорондоо ярьж суудаг юм. Монголчуудад бол "танай ард түмэн чинь нүүдэлчин соёлоо авч үлдсэн мундаг ард түмэн, энэ чигээрээ зүтгээд бай" хэмээн нүд рүү харж байгаад л бурж өгнө шүү дээ.



« Өмнөх сэдэв

Хамгийн хөгшин мод хэдэн настай вэ?

Дараагийн сэдэв »

америкчуул алан хядагчидын үлдэгдлийг цуглуулан энхрийлэх болов




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

deldek [208.54.32.146]: 2015-04-04 08:10
Сайн байна уу, fast & furios iin heden zurag shaatsan bnashdee gej shs haha
1    0
Эх Оронч [106.188.31.63]: 2015-08-09 13:11
Баааварын баавартай орчуулга. Аялах дуртай сайт маань.
0    0
Зочин [150.129.142.166]: 2015-10-17 14:21
Burhadiin hot kinon deer yag iimerhuu uil yawdal gardag bizdee. Odoo boltol uunteigee ewlereed bjidag yum bhdaa
0    0
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

A-10 Warthog сөнөөгч онгоцны кабин дотроос

Францын "la legion etrangere"-ийн хээрийн норм

Ивий муу ядарсан брейвик залууд мөнгө төлхөөр болов

Загас давслах аргачлалаас

Муу ховдог монди....... /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд