Ангилал:

Монгол, Нийгэм

Залуудаа бид юунд тэгтлээ оочерлодог байсан юм б дээ?

2015-04-07 19:47 4422 13
Биднийг бага залуу байхад оочерлоно гэж нэг балай ажил байдаг байж билээ. 70-80 онуудыг ярьж байгаа юм шүү. Хүүхдүүд маань биднийг “багадаа байнгын өлсөж зүдэрсэн, хурал цуглаанд гөлөгнөн суусан, инээж ханиадаггүй, төмс талханд мөнхийн оочерлосон амьтад” мэт ойлгодог шиг байгаа юм. Заа, тэд нарт “оочер гэх үзэгдлийг” тайлбарлах зорилготой энэ материалыг бэлдэв.

Монгол "оочерийн" зураг ногоортлоо хайсан боловч олдоогүйд хайрт СССР-ийн зургууд тавив.

Оочер гэдэг үзэгдлийг 2 хэсэгт хуваах нь зүйтэй: “ардчиллаас” өмнөх (1989 он хүртэл) ба “ардчиллын” шилжилтийн үеийн, 1990-1993.
Тайлбар: тэр үед бараа товарын импорт болон тараалтыг (дэлгүүрүүд) төр хариуцдаг байсан бөгөөд бараан дээр ашиг нэмж зардаггүй байлаа. Хэн нэг нь 50 мөнгөний оймс гаргаж ирээд 1 төгрөгөөр гадуур зарвал “дамын наймаа эрхэлсэн” гээд шоронд хорих хүртэл арга хэмжээ авдаг байсан эрин юм. Нэг ёсондоо тэр үеийн худалдаа арилжаа бол “төр нь ард түмэндээ хэрэгцээтэй бараа товар-ыг үйлдвэрлэж эс бол гаднаас нийлүүлж хэрэгцээг нь хангах л үйлдэл байсан. Ашиг олох үйлдэл байгаагүй.

Архины дараалал. Жинхэнэ зодоон цохионы үүр ажгуу.

Тээр

Улс дотроо үйлдвэрлэдэг бараагаа бол үйлдвэрийн өртгөөр нь тооцож ард түмэндээ ХЭРЭГЦЭЭГ НЬ хангах зорилготой зарна. Зарна гэдэг нь ашиг олно гэсэн үг биш шүү. Капиталист нийгэмд ямар нэг эд зарвал ашиг олох ёстой гэсэн ойлголт байдаг. Социалист нийгэмд эд бараа зарна, худалдаа арилжаа эрхлэнэ гэдэг бол АРД ТҮМНИЙ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАЖ ДОТООДЫН БАРАА ТОВАРЫН ЭРГЭЛТИЙГ ХАНГАХЫГ хэлнэ. Гэтэл дотоодын үйлдвэрлэл нь дөнгөж хөл дээрээ зогсох гээд салгалж байсан БНМАУ нь ард түмнээ сарвайсан болгоноор нь хангаж чадахгүй байсан нь ойлгомжтой. Иймд БНМАУ маань гадаадаас бараа авдаг байсан нь бүүр ойлгомжтой. Хэрэгцээтэй барааг (гурил, будаа, элсэн чихэр, бөс бараа, хөргөгч, плитк, бензин тос, зурагт, машин техник, цахилгаан эрчим хүч, мэдлэг боловсрол, ном сонин, цемент, тоосго) хүчээр хямд авч (СССР, Куб улс) нийлүүлэлтийг таслахгүй ард түмэндээ хангадаг байсан бол онцын хэрэгцээгүй барааг (жийнс, моодны гутал, шуб, машин, секси лифчик, кино нэвтрүүлэг, кока кола, шилэн трико) мэтийн онцын хэрэгцээгүй бараа товар-ыг өндөр үнээр хаа байсан холоос бөөн чирэгдэл болж авч ирэх нь төрийн хувьд утга муутай байлаа. Жишээ нь: “Социалист эмэгтэй хүнийг 150 төрлийн шилэн трико-гоор хямд хангачихлаа? Тэглээ гээд эмэгтэй маань яах юм? Илүү ухаантай болох уу? Илүү их хүүхэд төрүүлэх үү? 2 төрөл байхад л хангалттай” гэх. Гэтэл хүн гэдэг амьтан эдийн шуналтай байдгийг тэд мартсан байх нь л дээ. Эдийн шуналаас үүдэн ОНЦЫН ХЭРЭГЦЭЭГҮЙ бараанд оочер үүсдэг байв.
1. Их дэлгүүрт 1986 оны үед “шанхай” хэмээх кед ирлээ. Тэр үед Хятадаас ховор ирдэг барааны нэг. Эрхээр хатсан ах маань тийм кед өмсөхгүй л бол хүн төрхөө алдлаа, гадаа гарч чадахаан байлаа хэмээн аальгүйтаж өвөө эмээг сандаргах тул өвөө бяд 2 их дэлгүүрт хар үүрээр очиж “оочерлов”. Дахин хэлэхэд: онцын хэрэгцээгүй бараа тул засгийн газар “шанхайг” их хэмжээгээр импортлодоггүй. Гэдэг нь ховор. Ховор мөртлөө хямд барааг нэг олдсон дээр нь олноор авах гэж ард түмний овжин хэсэг нь зүтгэнэ. Гэтэл төр тухайн барааг аль болох олон хүнд оногдуулах гэж нэг хүнд 2-оос илүүг зарахгүй гүрийнэ. Овжин ард түмэн 3-4өөрөө ирж оочерлоно. Гээд л эдийн шуналаас үүдэн оочер томроно. Өвөө бид 2 бол бие биенээ сэлбэх үүдэлтэй хоёулаа очсон юм шүү. Өдөржин алалцан байж нэг 42 размерийн кед авч эрх ахаа амиа хорлохоос нь урьдчилан сэргийлж билээ. Харин дараа нь тэр балиар цагаан кед-ийг нь угааж шүдний оогоор өнгөлөх гэж үйлээ үздэг байсан юм даг.
2. Их дэлгүүрт Москвич машин ч билүү Минск-15 хөргөгч ч билүү ирсэн сургаар их дэлгүүрийг 2 тойрсон оочер үүсэж байхыг санаж байна.
3. “Чехословакийн лайтай эр эм гутал ирсэн” гээд л хүмүүс ажлаа таслан очиж оочерлоно. Дахин хэлхэд, капиталист нийгэм байсан бол гутлын үнийг 3 нугачаад л зарна, ямар ч оочергүй. Гэтэл “нуга хуга” байтугай 1%-аар ч үнийг нэмж болдоггүй байсан үе.
4. Хар зах дээр оочергүй жийнс зарагдана, чех гутал зарагдана, югослав куртк зарагдана. Гадуур зарагддаг боловч “оочерсог” бараа байвал 30-50% илүү үнэтэй. Олддоггүй жийнс бол харин толгойндоо орсон үнээ хэлээд л зарна. Levi’s 800 төгрөг байлуу даа, зарим нөхдийн 2 сарын цалингийн үнэтэй л байсан даг. Ийм дамын наймаа хийж байгаад сэргийлэх, НАХЯам-ынханд баригдвал хачин юм болдог байв.
Хүнсний барааны оочер:
1. Тухайн үед мах, архинаас өөр хүнсний бараанд оочер гээд байх юм үгүй байсан. Баяр наадмын үеэр хиам, дарсан огурцы, майонез, тоорт мэтийн бараанд нэг хэсэг оочер үүснэ.
2. Архи ойлгомжтой, уугаад ханах юм биш. Байнга оочер зодоон.
3. Харин яагаад махны оочер байнга байдаг байсныг би одоо хүртэл ойлгодоггүй юм. Үнэтэй... тэгсэн мөртлөө олдохгүй.

Заа, 1990 оноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих замд манай ард түмэн ганц хоёр жилийн турш жинхэнэ “агаараар хооллож шүүдрээр ундаллаж” үзсэн шүү. Мээмдүүлэх СССР-ээ монголчууд бид амбаардан жийчихээд “өөрсдөө тасарцан нийгэм босгодог” хэмээн “омогштол” байдаггүй ээ: өлсөж үхэнгээ алддаг юм даа. Хөөрхий муу СССР ч ялгаагүй бид лугаа эргүүтэж байгаад 1991 онд дэлбэ үсрэв. Тэгхэд л сонгодог утгаараа 1 кг төмс авах гэж зодоон хийж үзэж билээ, бид. Өглөө хичээл номондоо явах биш талханд оочерлож өдрийг бардаг байв.
Тэгсэн мөртлөө “тохиролцооны дэлгүүр” хэмээн шинээр үүссэн лангуунуудаар дүүрэн бохь, тамхи, архи, жийнс, шанхай.

Москва мэтийн том хотуудын оочер аймаар. Барилга байшин ороогоод л.





Хуучин нийгэмд худалдааны салбарын ажилчид жинхэнэ ярвайлттай "элитүүд" байв. Шүд болгоноо алт, платинаар бүрчихсэн. Хуруу хумс болгондоо ямар нэг төмөр гагначихсан. Муухай ааштай гэж яаав. Дэлгүүрийн ачигч нь хүртэл яравгар байж билээ.

Мөнөөх алдарт лифчик энэ шүү дээ. Үүнийг авах гэж ажлаа таслаж оочерлодог байв, манайд ч гэсэн.

Баярын үеэр тоортны оочер



СССР-т ОО-ийн цаас хагас дутуу олдоно. Манайд яагаад байдаггүй байсан юм бол? Шувт сонингоор туусаар байгаад л нас бие гүйцэв.



1990 оны хэцүү балмад үе



зах зээлийн эхлэл













Их дэлгүүрийг буулгадаг байсан "шанхай". Монголд зарагддаг нь цав цагаан өнгөтэй байсан.

Тэр үеийн паанкууд

Гэтэл баруунд бас оочер байдаг байх юм. Энэ лондон-д анх IPad зарагдахад.

Заа, энэ нөгөө алдарт шинэ жилийн хямдарлаар хүмүүс зодолдож байгаа нь.

Дээд хэсэгт АНУ-ын хөдөлмөрийн биржэд оочерлож байгааг үзүүлсэн байна. Доор нь үнэгүй эрүүл мэндийн үзлэгт орох хүсэлтэй нөхдийн оочер.

1930 онд СССР-т ажиллах хүсэлтэй хүмүүсийг бүртгэх оочер, АНУ.

Хүнсний талон авах иргэдийн оочер, АНУ

Үнэгүй эрүүл мэндийн үзлэг













« Өмнөх сэдэв

Гүн хөлдөөж мөнх амьдрал өгөх Крионик

Дараагийн сэдэв »

Арай ч ийм даралттай байж болохгүй ээээээ!




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

Reeuna [103.26.195.67]: 2015-04-07 22:48
Unuu tsagt oocher gej yum alga boloogui l baigaa. Solongos ruu har ajild burtguuleh gej huuhdee tsetserlegt burtguuleh gej zam deer tugjirch geh met kkk
2    0
Зочин [122.201.22.164]: 2015-04-08 22:13
bi suund oocherlood daruulj uheh duhuj bilee. deer ued udur tutmiinhaa yumand l oocherlodog bj. Odoo bol arai global yumand oochirldog bolj ho ho ho
0    0
Зочин [112.72.13.44]: 2015-06-30 09:54
хэ хэ яг ийм л байсан би багадаа аав ээжийнхээ авдранд нуусан охь гэдэг цагаан архийг хулгайлаад байрныхаа атамануудад лаг хүн болж харагдах гээд өгсөн биш оройжингоо зодуулаад баларах шахаж билээ. Дэлгүүрийн худалдагч ачигч /грушик/ хоёр бол одоогийн боссууд шүү дээ
0    0
kkkk [103.26.193.234]: 2015-07-06 01:08
Huuchin niigmee dalduuraa magtah geed baigaa yum uu haashaa ch yum.Hugiin l yum baisan shu de. Yamar uzeegui, haraagui niigem bish...
3    2
Баавархан минь [202.9.41.182]: 2016-02-14 00:30
Талх мах, сүү, марожин, ундаа бараг бүгдэд нь л очерлодог байсан шдээ. Худлаа ярих гэж .

Надад онцын хэрэгтэй үгүйг нь тэгээд надаас өөр хэн нэгэн тогтоодог юм биздээ. А үсгээсээ эхлээд л буруу яриад эхлэх юм. Хүн гэдэг амьтаны бусад амьтадаас ялгарах зүйл нь чиний үгүйсгээд байгаа онцын хэрэгцээгүй зүйлс юм шүүдээ. Надад л заачих болтой юмаа. Нойлын цаас чинь сонин байхад онцын хэрэгцээгүй гэх мэт. Бүр эрт хүй нэгдлийн үеийн хүмүүсийн булшийг судлахад нэг чухал зүйлийг гол баримжаагаа болгодог. Тэр нь оршуулах зан үйл болон гоёл чимэглэлүүд. Чухам энэ зан үйл болон гоёл чимэглэлийн ул мөр л илэрч байвал ухаант амьтан байжээ гэдгийг нь мэддэг. Гэтэл эдгээр зүйлс нь манай Баавартангын тайлбараар бол онцын шаардлагагүй зүйлс болохнээдээ. Хүнийг хүн болгосон амьтадаас ялгадаг зүйлс нь ихэнхдээ соц нийгэмийн үзэн яддаг ОНЦЫН ШААРДЛАГГҮЙ зүйлс байдаг юм.
1    0
БҮҮБУРХАН МИНЬ [202.9.41.182]: 2016-02-14 00:33
ХОЙД СОЛОНГОСТ ЦАГААЧЛАХ ГЭЭД ҮЗВЭЛ ЯАХ БОЛ БААВАРАА. ЧИ НЭГ ОРОЛДООД ҮЗЭЭЧ. САЙХАН ХОЙД СОЛОНГОСЫН ХӨДӨӨ ФЕРМ ДЭЭР ОНЦЫН ШААРДЛАГГҮЙ ЗҮЙЛСЭЭС ХОЛ САЙХАН АМЬДАР.
1    1
Baavar [124.158.94.35]: 2016-02-14 10:19
БНАСАУ-д хэд хэдэн удаа очоод, аялаад, тэнээд үзчихсээн. Та нарт гэж хэлхэд тэр Хойд Солонгос нийгэм маань аааааль хэдийнэ зах зээлийн эдийн засагт шилжчихсэн байгаа. Крантны ус нь тасарцан гоё цэнгэг. Зөвхөн Хятадтай бараа товарын солилцоотой боловч боломжийн амьдралтай. Хамгийн гол нь Хойд Солонгосчууд бардам, зовхи өөд, хэний ч өмнө мөлхөхгүй түмэн санагдсан. 70 жилийн турш эдийн засгийн лут эмбарго, хориг цээр, санкц дор улсаа босгож байгаа гэхэд шүдэнзээ өөрсдөө үйлдвэрлэх чадвартай. Хятад маргааш Эрээний боомтоо хаахад манай муу улс маань 7 хоногийн дараа сөгдөн гийнана гэдгийг бодолцох нь зөв шүү, нөхөд өө.
5    2
ЭНГИЙН Л ЛОГИК [202.179.31.242]: 2017-03-15 11:18
ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР САЙТАЙ Л БАЙСАН БАЙНА УЧИРААС Л ОЧИР БАЙНАА ШУУДЭЭ
1    0
Зочин [27.123.214.103]: 2017-04-12 01:28
Hoid solongos shig l boloh heregtei hyatadaas haraat bus tui mai ereenee haawal haa geed suuj bh uymsan .dotood uildwerlelee hojuuleh uymsan.gehdee hoid solongos shig ..daranguilal dor tsumiin puujin uildwerleed gej bgaa uym bish shuu kk
0    1
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижолт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

Зүлгээ ногооноор будаж эхлэв

Хүн аварч байгаад харангадаж талийсан байх юм

Терминаторын эрин айсуй /видео/

1989 оны Хятад улсын майдан хувьсгал

Kiss-ийн гримёрк-оор ороод гарья



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд