Ангилал:

Нийгэм

Залуус бие биенээ эргүүлэх зарим марзан ёс заншил

2015-09-12 11:31 3313 0


Австрийн охид бүсгүйчүүл саяхныг хүртэл таалагдсан эртэйгээ танилцах "амтлаг" аргатай байв. Бүжгийн үдэшлэгт оролцохдоо сугандаа алим хавчин үхтлээ (хөлсөө чийхартал) бүжиглэдэг байв. Алимд маань хангалттай хөлс нэвчсэний дараа мөнөөхөө бариад таалагдах эрд өгнө, залуу алимийг нь тамшаан дуустал нь идэх аваас бүсгүйг мөн таалж байгаа дохио болдог гэнэ дээ. Тэгээ л бөөн хайр дурлал.....

Өмнөд Африкийн "Зүлү"-чүүл: залуус танилцаад харьцаагаа гүнзгийрүүлэхийг хүсхэд охины эцэг өөрийн гэрийн ойр нэмэлт "гэр" барьж өгнө. Тэнд дурлагсад шөнийг өнгөрөөх бөгөөд тодорхой хугацаа өнгөрсний дараа охины эцэг бандийг дарамтлана "Миний дүү зүгээр жаргаад байна гэж бодож байна уу? Тэгдэггүй л байхгүй юу, маргааш төдөн үхэр, төдөн ямаа авчраарай зооуу?" Банди маргааш нь авчирвал шинэхэн хос маань гэр бүл болсон гэсэн үг.

Заа, Төв Ааз-ийн эрчүүд таалагдсан хүүхнээ олон долоо үггүй хулгайлж аваад эхнэрээ болгочихдог байсан нь үнэн. Гэтэл Киргизстан-д энэ заншил эрчтэйгээр сэргэж сонин байдал үүсгээд байгаа гэнэ. Үерхээд удаж байгаа ба ёс заншлаа дагаж "хүүхэн хулгайлах" жүжиг тоглон хуримаа хийдэг хэсэг залуус байдаг бол үнэн голоосоо огт танихгүй таалагдсан хүүхэн хулгайлж суух явдал аймшигтай их гараад байгаа гэнэ.

Камбож-ийн бүсгүйчүүд мундаг эрх чөлөөтэй амьдардаг бололтой. Нас бие гүйцлээ, аав ээжийнхээ ойр "гэр" барилаа, залуучууд хүлээн авлаа. Бүсгүй дараа нь олон залуучуудаас хамгийн таалсан эрээ сонгон авч суудаг байна.

Тайландын эрчүүд таалах хүүхэнтэйгээ уулзах эрхийг мөнгөөр зодож авдаг заншил үүсээд олон зун жил болж байгаа. Уулзах, үерхэх, нөгөө юу яах, хуримлах тусгай зөвшөөрлийн эрхийг худалдан авах тохиролцоог ээжтэй нь ярилцаад болоо. Мэдээж гэр бүл болохыг хүсэж байвал шт. Хэрэв зүгээр унтаж хэвтэх сонирхолтой бол ээжтэй нь тэр тухай бас тохиролцож болно.

Финляндын Суоми үндэстэн: охин хүүхэд нас бие гүйцхэд эцэг нь охиныхоо бүсэнд хутганы хоосон хуй зүүж өгдөг байна. Охин гадуур тэнэж байх хооронд түүнийг таалах эр тэр хуйд өөрийн хутгаа хийж яахыг нь ажигладаг байна. Охин хутгыг гаргаад чулуудчихвал мань эр гуниглан цааш явна, чулуудахгүй бол: экнэр бэлэн.

« Өмнөх сэдэв

Эрос бурханыг рекламд ашиглах нь

Дараагийн сэдэв »

Варшавын гэрээ, шалдар булдар зургууд




Холбоотой сэдвүүд


Санал болгох сэдвүүд


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд baavar.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.



Гадна тохижилт буюу Ландшафт дизайныг Монголд хэрхэн хийж байна

Гадна тохижилт буюу ландшафт дизайны IMAX ХХК-н Монголд хийж гүйцэтгэсэн ажлуудыг та бүхэнд сон ..

АНУ ахиад л ирак-аас сири-д "санамсаргүй" оруулчихаж ээ

Шудрага бус хорвоо

"Оржиналь"-аараа 7

Бельги гар цавчилт

207 км/цаг давхих машиныг гүйцэд түрүүлж болдог юм уу? /видео/



Та сайтад тавигдсан мэдээллийг ашигласан тохиолдолд сайтын нэрийг заавал дурдана уу. www.baavar.mn

Харилцагч байгууллагууд